Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

Төв аймгийн 2019 оны зуны улирлын цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-11-29 19:25:52

Төв аймгийн 2019 оны зуны улирлын цаг уурын тойм

2019 оны зуны улирлын /06, 07, 08 дугаар сарын/ агаарын дундаж температур нийт нутгаар +14.7...+20.0 градус, /Зураг-1/ ОЖД-тай харьцуулахад Эрдэнэсант, Угтаал, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан сумдын нутгаар 1.2-4.4 градусаар дулаан, бусад сумдын нутгаар 0.5-1.0 градус орчим байлаа. /Зураг-2/

           

                                    Зураг-1                                                                           Зураг-2

            Агаарын температурын их утга: 06 дугаар сард 29.2°С...35.7 °С, Өндөрширээт суманд 21-ний өдөр 35.7°С, Зуунмод суманд 22-ны өдөр 29.2°С, 07 дугаар сард 29.4°С...36.1°С, Бүрэн суманд 3-ны өдөр 36.1°С, Эрдэнэ суманд 15-ны өдөр 29.4°С, 08 дугаар сард 28.0°С...33.9°С, Баян-Өнжүүл суманд 3-ны өдөр 33.9°С, Эрдэнэ суманд 3-ны өдөр 28.0°С хүрч халсан.

Хөрсний температурын их утга: 06 дугаар сард 58°С...69°С, Жаргалант суманд 21-ний өдөр 69°С, Эрдэнэ суманд 13-ны өдөр 58°С, 07 дугаар сард 55°С...69°С, Жаргалант суманд 9-ны өдөр 69°С, Эрдэнэ суманд 14-ний өдөр 55°С, 08 дугаар сард 47°С...60°С, Лүн суманд 3-ны өдөр 60°С, Эрдэнэ суманд 3-ны өдөр 47°С хүрч халсан байна.

Агаарын температурын бага утга: 06 дугаар сард -3.0°С...3.6°С, Баянцагаан суманд 4-ний өдөр 3.6°С, Эрдэнэ суманд 5-ны өдөр -3.0°С, 07 дугаар сард 5.2°С...10.5°С, Заамар суманд 1, 29-ны өдөр 10.5°С, Мөнгөнморьт суманд 2-ны өдөр 5.2°С, 08 дугаар сард 1.3°С...6.8°С, Баянцагаан суманд 21-ний өдөр 6.8°С, Мөнгөнморьт суманд 22-ны өдөр 1.3°С байсан.

Хөрсний температурын бага утга: 06 дугаар сард -5°С...1°С, Баян-Өнжүүл, Лүн суманд 2, 4-ний өдөр 1°С, Мөнгөнморьт суманд 5-ны өдөр -5°С, 07 дугаар сард 4°С...9°С, Лүн, Баян-Өнжүүл суманд 1-ний өдөр 9°С, Зуунмод суманд 1-ний өдөр 4°С, 08 дугаар сард 1°С...6°С, Баян-Өнжүүл суманд 21-ний өдөр 6°С, Жаргалант суманд 27-ны өдөр 1°С хүрсэн байна.  

           Агаарт 30°С буюу түүнээс дээш  дулаарсан өдрийн тоо 1-32 өдөр байсны 32 өдөр нь Өндөрширээт, 1 өдөр нь Эрдэнэ суманд, харин Зуунмод суманд 30°С-аас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.

2019 оны зуны улиралд 117.4-306.2 мм тунадас орсноос хамгийн бага нь Дэлгэрхаан сумын нутгаар 117.4 мм, хамгийн их нь Эрдэнэ сумын нутгаар 306.2 мм тунадас орсон байна. /Зураг-3/ ОЖД-тай харьцуулахад Эрдэнэсант, Угтаал, Жаргалант, Борнуур, Заамар, Цээл, Дэлгэрхаан сумдын нутгаар дунджийн 82%-112% орчим, бусад сумдын нутгаар дунджаас 124%-224% ахиу тунадас орсон байна. /Зураг-4/

       

                                 Зураг-3                                                                    Зураг-4

            Зуны улиралд салхины дундаж хурд: 06 дугаар сард 2.3-4.9 м/с, Зуунмод суманд 4.9 м/с, Баянжаргалан, Цээл суманд 2.3 м/с, 07 дугаар сард 1.5-4.3м/с, Баян суманд 4.3 м/с, Аргалант суманд 1.5 м/с, 08 дугаар сард 1.5-3.4 м/с, Угтаал, Бүрэн суманд 3.4 м/с, Цээл, Аргалант суманд 1.5 м/с хүрсэн байна. Салхины хамгийн их хурд 06 дугаар сард 16-23 м/с, Зуунмод суманд 23 м/с, Угтаал, Батсүмбэр суманд 16 м/с, 07 дугаар сард 16-22 м/с, Зуунмод суманд 22 м/с, Баян, Лүн, Эрдэнэ сумдын нутгаар 16 м/с, 08 дугаар сард 15-22 м/с, Зуунмод суманд 22 м/с, Лүн, Өндөрширээт суманд 15 м/с хүрч салхилсан байна.

15 м/с-ээс их салхитай өдрийн тоо: Баян, Батсүмбэр, Баянцагаан, Эрдэнэ, Өндөрширээт суманд 1 өдөр, Дэлгэрхаан суманд 4 өдөр, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Баянчандмань, Бүрэн, Борнуур, Баянжаргалан, Заамар, Цээл, Аргалант сумдад ажиглагдаагүй байна.

 

 Тойм бичсэн:

ЦУУА-ын салбар хариуцсан ерөнхий технологич Л. Энхцэцэг

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-11-28 1970-01-01 49
ТӨВ АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 390
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 520
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-01-02 1970-01-01 352
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-09-23 1970-01-01 500
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-06-30 1970-01-01 786
ТӨВ АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-03-30 1970-01-01 689
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ 2022-02-11 1970-01-01 711
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/-ЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-01-03 1970-01-01 918
Төв аймгийн 2021 оны зуны /06, 07, 08-р сар/ улирлын тойм 2021-11-01 1970-01-01 657
Төв аймгийн 2021 оны хаврын /03, 04, 05-р сарын/ улирлын цаг уурын тойм 2021-07-09 1970-01-01 709
Төв аймгийн 2021 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2021-04-12 1970-01-01 694
Төв аймгийн 2020 оны жилийн цаг уурын тойм 2021-03-05 1970-01-01 1179
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-12-30 1970-01-01 962
Төв аймгийн зуны улирлын цаг уурын тойм 2020-12-28 1970-01-01 1127
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-07-06 1970-01-01 709
ТӨВ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-04-23 1970-01-01 644
Төв аймгийн 2019 оны хаврын улирлын цаг уурын тойм 2019-07-03 1970-01-01 1221
Төв аймгийн 2018-2019 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-04-11 1970-01-01 1391
Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм 2019-03-25 1970-01-01 2565
Төв аймгийн 2018 оны зуны улирлын /6, 7, 8-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1308
Төв аймгийн 2018 оны намрын улирлын /9, 10, 11-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1437
Төв аймгийн 2017-2018 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1626
2018 оны хаврын /3, 4, 5-р сарын/ улирлын цаг уурын тойм 2018-07-02 1970-01-01 1598
Төв аймгийн 2017 оны уур амьсгалын жилийн тойм 2018-02-23 1970-01-01 3196
Төв аймгийн 2017 оны 9, 10, 11-р сарын намрын улирлын цаг уурын тойм 2017-12-28 1970-01-01 943
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 2016-11-08 1970-01-01 1168