Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-12-01 13:00:23

ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

АГААРЫН ТЕМПЕРАТУР

2022 оны зуны улирлын (06, 07, 08-р сар) агаарын дундаж температур: нийт нутгаар +13.6°С... +18.5°С  байснаас Мөнгөнморьт суманд +13.6°С, Лүн суманд +18.5°С байв. (Зураг-1)

Олон жилийн дундажтай харьцуулахад Борнуур, Баянжаргалан, Заамар, Цээл, Баянцагаан, Өндөрширээт сумдын нутгаар 1.3°С...3.1°С градусаар хүйтэн, бусад сумдын нутгаар 0.1°С...1.0°С градус орчим байв. (Зураг-2)

                                Зураг.1                                                                     Зураг.2

Агаарын хамгийн их температур: +25.0°С...+35.6°С байснаас Өндөрширээт суманд 08 дугаар сарын 02-нд +35.6°С хүрсэн. 

Агаарын хамгийн бага температур: -2.6°С...+4.4°С байснаас Мөнгөнморьт суманд 08 дугаар сарын 30-ны өдөр -2.6°С хүрсэн.

Агаарт 30°С буюу түүнээс дээш халсан өдрийн тоо: 2-19 өдөр байсны 19 өдөр нь Лүн суманд, Батсүмбэр суманд 2 өдөр ажиглагдлаа.

ХӨРСНИЙ ТЕМПЕРАТУР

Зуны улирлын хөрсний дундаж температур: нийт нутгаар +18°С... +24°С байснаас Лүн, Заамар, Баянцагаан суманд +24°С, Зуунмод суманд +18°С байлаа.

Хөрсний хамгийн их температур: +50°С...+66°С хүрсэн ба Цээл суманд 06 дугаар сарын 28-нд +66°С хүрсэн.

Хөрсний хамгийн бага температур: -3°С...+2°С байснаас Эрдэнэ суманд 08 дугаар сарын 26-ны өдөр -3°С хүрсэн байна.

 

Хөрсөнд 40°С буюу түүнээс дээш халсан өдрийн тоо: 23-67 өдөр байсны 67 өдөр нь  Лүн суманд, 23 өдөр нь Зуунмод суманд ажиглагдлаа.

ХУР ТУНАДАС  2022 оны зуны улиралд 100.0-311.1 мм тунадас орсон. Хамгийн их нь Мөнгөнморьт суманд 311.1 мм, хамгийн бага нь Заамар суманд 100.0 мм орсон.(Зураг-3)

Олон жилийн дундажтай харьцуулахад: Борнуур, Заамар, Цээл суманд ОЖД-аас бага, Эрдэнэсант, Угтаал, Баянчандмань, Лүн, Жаргалант, Батсүмбэр, Аргалант, Өндөрширээт сумдын нутгаар ОЖД-ын орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна. (Зураг-4)

            Зураг.3                                                                       Зураг.4

Салхины дундаж хурд: нийт нутгаар 0.8-4.2 м/с байснаас Зуунмод, Дэлгэрхаан, Баянцагаан сумдын нутгаар 4.1-4.2 м/с байв.

Салхины их хурд: 10-28 м/с хүрснээс Зуунмод суманд 28 м/с хүрч салхилсан байна.

10м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо: нийт нутгаар 7-50 өдөр байсны 50 өдөр нь Зуунмод суманд, 7 өдөр нь Жаргалант, Баянжаргалан суманд ажиглагдсан.

15 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо: 1-26 өдөр байснаас Зуунмод суманд 26 өдөр ажиглагдав.

Жич: 06 дугаар сард Баянжаргалан цаг уурын харуул, 07 дугаар сард Заамар, Цээл цаг уурын харуул ээлжийн амралттай байсан.

 

 

 

 

 

 

 Тойм бичсэн:

ЦУУА-ын инженер ........Л.Энхцэцэг

 

2022.09.23

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-11-28 1970-01-01 48
ТӨВ АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 388
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 519
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-01-02 1970-01-01 352
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-06-30 1970-01-01 786
ТӨВ АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-03-30 1970-01-01 689
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ 2022-02-11 1970-01-01 711
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/-ЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-01-03 1970-01-01 916
Төв аймгийн 2021 оны зуны /06, 07, 08-р сар/ улирлын тойм 2021-11-01 1970-01-01 657
Төв аймгийн 2021 оны хаврын /03, 04, 05-р сарын/ улирлын цаг уурын тойм 2021-07-09 1970-01-01 709
Төв аймгийн 2021 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2021-04-12 1970-01-01 693
Төв аймгийн 2020 оны жилийн цаг уурын тойм 2021-03-05 1970-01-01 1177
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-12-30 1970-01-01 962
Төв аймгийн зуны улирлын цаг уурын тойм 2020-12-28 1970-01-01 1127
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-07-06 1970-01-01 709
ТӨВ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-04-23 1970-01-01 644
Төв аймгийн 2019 оны зуны улирлын цаг уурын тойм 2019-11-22 1970-01-01 1088
Төв аймгийн 2019 оны хаврын улирлын цаг уурын тойм 2019-07-03 1970-01-01 1219
Төв аймгийн 2018-2019 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-04-11 1970-01-01 1390
Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм 2019-03-25 1970-01-01 2565
Төв аймгийн 2018 оны зуны улирлын /6, 7, 8-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1308
Төв аймгийн 2018 оны намрын улирлын /9, 10, 11-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1436
Төв аймгийн 2017-2018 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1626
2018 оны хаврын /3, 4, 5-р сарын/ улирлын цаг уурын тойм 2018-07-02 1970-01-01 1598
Төв аймгийн 2017 оны уур амьсгалын жилийн тойм 2018-02-23 1970-01-01 3196
Төв аймгийн 2017 оны 9, 10, 11-р сарын намрын улирлын цаг уурын тойм 2017-12-28 1970-01-01 943
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 2016-11-08 1970-01-01 1167