Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм
Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм
2018 оны жилийн агаарын дундаж температур 1.7 градус хүйтнээс 1.8 градус дулаан байсан нь УАД-тай харьцуулахад Баян, Бүрэн, Баянжаргалан, Батсүмбэр, Баянцагаан, Өндөрширээт сумдын нутгаар УАД-аас дулаан, бусад сумдын нутгаар УАД-ын орчим байв. Хүснэгт.1
Агаарын үнэмлэхүй их температур +30.5...+36.1 градус хүрч халсан ба Өндөрширээт суманд 6-р сарын 1-нд +36.1 градус, Зуунмод суманд 7-р сарын 5-нд +30.5 хүрч халсан байна.
Агаарт 30 градусаас дулаан байсан өдрийн тоо 1-28 өдөр байсны 28 өдөр нь Өндөрширээт суманд, 1 өдөр нь Мөнгөнморьт, Эрдэнэ суманд ажиглагдсан.
Агаарын үнэмлэхүй бага температур 36.0...43.8 градус хүйтэн ба Баян-Өнжүүл суманд 1- р сарын 22-нд -43.8 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний үнэмлэхүй их температур +62...+67 градус хүрч халсан ба Лүн, Жаргалант суманд +66 градус хүрч халсан.
Хөрсний үнэмлэхүй бага температур 46...47 градус хүйтэн ба Баянчандмань суманд 1-р сарын 22-нд -47 градус хүрч хүйтэрсэн.
Хөрсөнд 40 градусаас дулаан байсан өдрийн тоо 69-118 өдөр байв.
Зураг.1 Зураг.2
Зураг.1 Зураг.2
2018 онд 164.3-362.1 мм тунадас орсон нь Баянцагаан суманд 164.3 мм, Батсүмбэр суманд 362.1 мм тунадас орсон.
УАД-тай харьцуулахад Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Угтаал, Баян-Өнжүүл, Баянчандмань, Лүн, Жаргалант, Аргалант сумдын нутгаар УАД-ын орчим, бусад сумдын нутгаар УАД-аас ахиу тунадас орсон байна.
3-р сард Дэлгэрхаан сум, 5-р сард Алтанбулаг, Лүн сум, 10-р сард Баянцагаан сум, 11-р сард Баян-Өнжүүл, Бүрэн, Баянцагаан, Өндөрширээт сумдад тунадас ороогүй.
Зураг.3 Зураг.4
Зураг.3 Зураг.4
Салхины хамгийн их хурд 12-27 м/с хүрснээс Зуунмод суманд 27 м/с, Батсүмбэр суманд 12 м/с хүрч салхилсан байна.
10 м/с-ээс их хурдтай өдрийн тоо 18-164 өдөр байсны 164 өдөр нь Зуунмод суманд, 18 өдөр нь Цээл суманд ажиглагдлаа.
Явган цасан шуургатай өдрийн тоо 2-29 өдөр, намын цасан шуургатай өдрийн тоо 1-10 өдөр, орон шуургатай өдрийн тоо 1-28 өдөр, явган шороон шуургатай өдрийн тоо 2-48 өдөр, шороон шуургатай өдрийн тоо 1-23 өдөр, Мөнгөнморьт, Угтаал, Борнуур, Заамар, Батсүмбэр, Цээл, Эрдэнэ сумдын нутгаар намын цасан шуурга ажиглагдаагүй, харин Лүн, Заамар сумдаар явган шороон шуурга, Баянчандмань, Заамар сумдаар шороон шуурга ажиглагдаагүй байна.
Тойм бичсэн:
ЦУУА-ын салбар хариуцсан ерөнхий технологич Л. Энхцэцэг