Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ
ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ ХАВРЫН УЛИРАЛ /03, 04, 05-Р САР/-ЫН ЦАГ УУРЫН ТОЙМ
АГААРЫН ТЕМПЕРАТУР 2023.06.27
2023 оны хаврын улирлын (03, 04, 05-р сар) агаарын дундаж температур: Нийт нутгаар -1.3°С...5.5°С байснаас Мөнгөнморьт суманд -1.3°С, Баянцагаан суманд 5.5°С байв. (Зураг-1) Олон жилийн дундажтай харьцуулахад Борнуур, Батсүмбэр, Баянцагаан сумдын нутгаар -1.7°С...-1.9°С градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0.1...0.8°С-ээр орчим байлаа. (Зураг-2)
Зураг.1 Зураг.2
Агаарын хамгийн их температур: 20.1°С...27.3°С байснаас 05 дугаар сарын 29-нд Цээл суманд 27.3°С хүрсэн байна.
Агаарын хамгийн бага температур: -26.6°С...-17.2°С байснаас 03 дугаар сарын 1-нд Мөнгөнморьт суманд -26.6°С хүрч хүйтэрсэн байна.
Агаарт 30 градус буюу түүнээс хүйтэрсэн өдрийн тоо ажиглагдаагүй, 30 градус буюу түүнээс дулаарсан өдөр ажиглагдаагүй.
ХӨРСНИЙ ТЕМПЕРАТУР
Хаврын улирлын хөрсний дундаж температур: Нийт нутгаар 2°С...16°С байнаас Өндөрширээт сумын нутгаар 2°С, Баян-Өнжүүл суманд 16°С байлаа. Хөрсний хамгийн их температур: 45°С...55°С хүрснээс 05 дугаар сарын 22-нд Алтанбулаг суманд 55°С ажиглагдсан. Хөрсөнд 40 градус буюу түүнээс дулаарсан өдрийн тоо: 03 дугаар сард Лүн суманд 1 өдөр, 04 дүгээр сард 1-3 өдөр байснаас Угтаал, Алтанбулаг суманд 3 өдөр, Эрдэнэсант, Заамар, Аргалант, Баянцагаан сумдад 2 өдөр, Баянчандмань, Өндөрширээт суманд 1 өдөр ажиглагдсан. 05 дугаар сард 3-22 өдөр байснаас Алтанбулаг, Баян-Өнжүүл, Лүн, Эрдэнэ, Баянцагаан суманд 20-22 өдөр, Эрдэнэсант, Баян, Угтаал, Баянжаргалан суманд 14-17 өдөр, Зуунмод, Баянчандмань суманд 7-8 өдөр, Аргалант суманд 3 өдөр, бусад сумдын нутгаар ажиглагдаагүй.
ХУР ТУНАДАС
2023 оны хаврын улиралд 2.4-67.4 мм тунадас орсноос Өндөрширээт суманд 2.4 мм, Угтаал суманд 67.4 мм орсон. (Зураг-3) Олон жилийн дундажтай харьцуулахад: Мөнгөнморьт, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Жаргалант, Цээл, Аргалант сумдын нутгаар дунджийн орчим, Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт сумын нутгаар дунджаас бага, бусад сумдын нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна. (Зураг-4)
САЛХИ
Салхины дундаж хурд: Нийт нутгаар 1.5-5.7 м/с байснаас Батсүмбэр суманд 1.5 м/с (04-р сард), Дэлгэрхаан суманд 5.7 м/с (04-р сард) хүрсэн. Салхины их хурд: 10-30 м/с хүрснээс Батсүмбэр, Борнуур сумын нутгаар 10 м/с, Зуунмод суманд 03 дугаар сарын 09-нд 30 м/с хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо : Нийт нутгаар 1-59 өдөр байснаас Батсүмбэр суманд 1 өдөр, Зуунмод суманд 59 өдөр байв. 15 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо : 1-38 өдөр байсны 1 өдөр нь Аргалант суманд, 38 өдөр нь Зуунмод суманд ажиглагдсан байна. Батсүмбэр, Борнуур сумдын нутгаар 15 м/с-ээс дээш хурдтай өдөр ажиглагдаагүй байна.
Хаврын улиралд шороон шуургатай өдрийн тоо 17, явган шороон шуургатай өдрийн тоо 19, хүчтэй салхитай өдрийн тоо 18 ажиглагдсан байна.
Тойм бичсэн:
ЦУУА-ын инженер .......... С.Ядамдулам