Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
Төв аймгийн 2018-2019 оны өвлийн улирлын цаг уурын тойм
Төв аймгийн 2018-2019 оны өвлийн улирлын цаг уурын тойм
2018-2019 оны өвлийн улирлын /12, 01, 02-р сар/ агаарын дундаж температур -17.0 ... -21.3 градус /Дэлгэрхаан суманд -17.0 градус, Алтанбулаг суманд -21.3 градус/ байв. Уур амьсгалын дундажтай харьцуулахад Эрдэнэсант, Баянчандмань, Бүрэн, Цээл сумдаар уг дунджаас хүйтэн, Лүн, Батсүмбэр, Өндөрширээт сумдаар уг дунджаас дулаан бусад сумдын нутгаар дунджийн орчим байлаа.
Зураг.1 Зураг. 2
Зураг.1 Зураг.2
Агаарын үнэмлэхүй бага температур -33.4...-39.2 градус байснаас Цээл суманд -39.2 градус /01-р сард/, Цээл суманд -33.4 градус /02-р сард/ байв.
Агаарт 30 градус буюу түүнээс дээш хүйтэрсэн өдрийн тоо 8-41 өдөр байсны 41 өдөр нь Алтанбулаг, Бүрэн суманд, 8 өдөр нь Дэлгэрхаан суманд ажиглагдлаа.
2019 оны өвлийн улиралд 0.0-5.7 мм тунадас орсноос Угтаал суманд 5.7 мм, Мөнгөнморьт суманд 0.0 мм орлоо. 01-р сард Баян, Мөнгөнморьт суманд цас ороогүй, 2-р сард Баянчандмань, Борнуур суманд цас ороогүй байна. Уур амьсгалын дундажтай харьцуулахад Угтаал, Заамар суманд уг дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас бага тунадас орсон байна.
Зураг.3 Зураг.4
Зураг.3 Зураг.4
Өвлийн улиралд салхины хамгийн их хурд 15-19 м/с, Зуунмод, Баян, Угтаал, Баянчандмань, Лүн, Дэлгэрхаан суманд 15-19 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/с салхитай байв. 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 4-34 өдөр байсны 34 өдөр нь Дэлгэрхаан суманд, 4 өдөр нь Цээл суманд ажиглагдсан.
Цасны дундаж зузаан 0-5 см, Цээл суманд 5 см, Баян, Алтанбулаг, Аргалант суманд 0 см,
бусад сумдын нутгаар 1-3 см байсан ба Мөнгөнморьт, Баянцагаан, Өндөрширээт суманд огт
цасан бүрхүүлгүй байлаа.
Тойм бичсэн:
ЦУУА-ын салбар хариуцсан ерөнхий технологич ................ Л. Энхцэцэг