Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-12-02 14:23:46

ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ХАВРЫН УЛИРАЛ /03, 04, 05-Р САР/-ЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

АГААРЫН ТЕМПЕРАТУР                                                                                                          2022.06.30

2022 оны хаврын улирлын (03, 04, 05-р сар) агаарын дундаж температур: нийт нутгаар -0.2°С...4.6°С байснаас Эрдэнэ суманд 0.2°С, Лүн суманд 4.6°С байв. (Зураг-1) Олон жилийн дундажтай харьцуулахад Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Алтанбулаг, Баянжаргалан, Заамар, Цээл, Аргалант, Эрдэнэ, Өндөрширээт сумдын нутгаар -0.5°С...0.9°С градус орчим, бусад сумдын нутгаар 1.1...2.6°С-ээр дулаан байлаа. (Зураг-2)

                                          Зураг.1                                                                     Зураг.2

            Агаарын хамгийн их температур: 25.3°С...31.0°С байснаас 05 дугаар сарын 23-нд Баян-Өнжүүл суманд 31.0°С хүрсэн байна.

            Агаарын хамгийн бага температур: -26.5°С...-19.4°С байснаас 03 дугаар сарын 16-нд Эрдэнэ суманд -26.5°С хүрч хүйтэрсэн байна.

            Агаарт 30 градус буюу түүнээс хүйтэрсэн өдрийн тоо ажиглагдаагүй,  30 градус буюу түүнээс дулаарсан өдөр 05 дугаар сард Баян-Өнжүүл, Лүн, Өндөрширээт сумдад 1-2 өдөр, бусад нутгаар ажиглагдаагүй. 03, 04 дүгээр саруудад ажиглагдаагүй.

ХӨРСНИЙ ТЕМПЕРАТУР

Хаврын улирлын хөрсний дундаж температур: нийт нутгаар 3°С...10°С байнаас Баян-Өнжүүл сумын нутгаар 3°С, Лүн суманд 10°С байлаа. Хөрсний хамгийн их температур: 49°С...62°С хүрснээс 05 дугаар сарын 25-нд Баянчандмань суманд 62°С ажиглагдсан. Хөрсөнд 40 градус буюу түүнээс дулаарсан өдрийн тоо: 05 дугаар сард 4-25 өдөр байснаас 4 өдөр нь Аргалант суманд, 25 өдөр нь Лүн суманд ажиглагдсан. 03, 04 дүгээр саруудад ажиглагдаагүй.                        

ХУР ТУНАДАС

            2022 оны хаврын улиралд 2.7-35.0 мм тунадас орсноос Баянцагаан суманд 2.7 мм, Батсүмбэр суманд 35.0 мм орсон. (Зураг-3) Олон жилийн дундажтай харьцуулахад: Зуунмод, Угтаал, Лүн, Борнуур, Заамар, Цээл, Дэлгэрхаан сумдын нутгаар дунджийн орчим, Батсүмбэр сумын нутгаар дунджаас ахиу, бусад сумдын нутгаар дунджаас бага тунадас орсон байна. (Зураг-4) 

Зураг.3                                                                       Зураг.4

 

 

САЛХИ

Салхины дундаж хурд: нийт нутгаар 0.2-5.3 м/с байснаас Борнуур суманд 0.2 м/с (03-р сард), Баянцагаан суманд 5.3 м/с (05-р сард) хүрсэн. Салхины их хурд: 13-40 м/с хүрснээс Баянжаргалан сумын нутгаар 13 м/с, Баянчандмань суманд 04 дүгээр сарын 22-нд 40 м/с хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо : нийт нутгаар 8-71 өдөр байснаас Аргалант суманд 8 өдөр, Зуунмод суманд 71 өдөр байв. 15 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо : 2-37 өдөр байсны 2 өдөр нь Заамар суманд, 37 өдөр нь Зуунмод суманд ажиглагдсан байна. Мөнгөнморьт, Баянжаргалан, Батсүмбэр, Аргалант сумдын нутгаар 15 м/с-ээс дээш хурдтай өдөр ажиглагдаагүй байна.

 

 Тойм бичсэн:

ЦУУА-ын инженер .......... Л.Энхцэцэг

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-11-28 1970-01-01 49
ТӨВ АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 390
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 520
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-01-02 1970-01-01 352
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-09-23 1970-01-01 500
ТӨВ АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-03-30 1970-01-01 690
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ 2022-02-11 1970-01-01 712
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/-ЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-01-03 1970-01-01 918
Төв аймгийн 2021 оны зуны /06, 07, 08-р сар/ улирлын тойм 2021-11-01 1970-01-01 657
Төв аймгийн 2021 оны хаврын /03, 04, 05-р сарын/ улирлын цаг уурын тойм 2021-07-09 1970-01-01 711
Төв аймгийн 2021 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2021-04-12 1970-01-01 695
Төв аймгийн 2020 оны жилийн цаг уурын тойм 2021-03-05 1970-01-01 1180
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-12-30 1970-01-01 962
Төв аймгийн зуны улирлын цаг уурын тойм 2020-12-28 1970-01-01 1128
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-07-06 1970-01-01 710
ТӨВ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-04-23 1970-01-01 644
Төв аймгийн 2019 оны зуны улирлын цаг уурын тойм 2019-11-22 1970-01-01 1089
Төв аймгийн 2019 оны хаврын улирлын цаг уурын тойм 2019-07-03 1970-01-01 1221
Төв аймгийн 2018-2019 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-04-11 1970-01-01 1391
Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм 2019-03-25 1970-01-01 2565
Төв аймгийн 2018 оны зуны улирлын /6, 7, 8-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1308
Төв аймгийн 2018 оны намрын улирлын /9, 10, 11-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1437
Төв аймгийн 2017-2018 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1627
2018 оны хаврын /3, 4, 5-р сарын/ улирлын цаг уурын тойм 2018-07-02 1970-01-01 1599
Төв аймгийн 2017 оны уур амьсгалын жилийн тойм 2018-02-23 1970-01-01 3197
Төв аймгийн 2017 оны 9, 10, 11-р сарын намрын улирлын цаг уурын тойм 2017-12-28 1970-01-01 944
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 2016-11-08 1970-01-01 1168