Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-12-02 05:01:03

ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ

2022.02.09                                                                                                                                  Зуунмод сум

       Температур                                                                                         

2021 оны жилийн агаарын дундаж температур -2.4°С …+2.4°С байснаас Өндөрширээт  суманд -2.4°С, Дэлгэрхаан суманд 2.4°С байсан ба /Зураг-1/ ОЖД-тай харьцуулахад Баян, Бүрэн, Батсүмбэр, Баянцагаан, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар ОЖД-аас 1.1°С...2.0°С –ээр дулаан, Өндөрширээт суманд -2.8°С –ээр хүйтэн, бусад сумдын нутгаар -0.5°С ...1.0°С  орчим байлаа./Зураг-2/   

Зураг-1                                                                       Зураг-2  

            Агаарын үнэмлэхүй их температур 29.1°С ...35.3°С байснаас 06 дугаар сарын 27-нд Лүн суманд 35.3°С хүрч халсан.

Агаарт 30 градусаас дулаан өдрийн тоо 1-17 өдөр байснаас 17 өдөр нь Лүн суманд, 1 өдөр нь Батсүмбэр суманд ажиглагдсан.

 

Агаарын үнэмлэхүй бага температур 01 дүгээр сарын 04-нд Алтанбулаг суманд -44.1°С хүрч хүйтэрсэн байна.

 

Агаарт 30 градусаас хүйтэн өдрийн тоо 4-38 байснаас 38 өдөр нь Алтанбулаг суманд, 4 өдөр нь Заамар суманд ажиглагдсан.

 

Хөрсний үнэмлэхүй их температур 44°С...67°С байснаас Цээл суманд 07 дугаар сарын 08-нд  67°С хүрч халсан.

 

Хөрсөнд 40 градусаас дулаан өдрийн тоо 44-115 өдөр байсны 115 өдөр нь Алтанбулаг суманд, 44 өдөр нь Бүрэн суманд ажиглагдсан.

 

Хөрсний үнэмлэхүй бага температур 01 дүгээр сарын 04, 06, 28-ны өдрүүдэд нийт нутгаар -46°С ...-37°С хүрснээс Алтанбулаг суманд 01 дүгээр сарын 04-нд -46°С хүрч хүйтэрсэн.

 

Хур тунадас

2021 онд 48.2-538.6 мм тунадас орсноос Батсүмбэр суманд 538.6 мм, Өндөрширээт суманд 48.2 мм тунадас орсон. /Зураг-3/ ОЖД-тай харьцуулахад Зуунмод, Баян-Өнжүүл, Аргалант, Өндөрширээт сумдын нутгаар дунджаас бага, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Алтанбулаг, Баянчандмань, Бүрэн, Лүн, Заамар, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас ахиу тунадас орсон. / Зураг-4/

                          Зураг.3                                                                               Зураг.4 

      Салхи

Жилийн салхины дундаж хурд 1.3-4.1 м/с байснаас хамгийн их нь Зуунмод суманд 4.1 м/с,  хамгийн бага нь Батсүмбэр суманд 1.3 м/с байлаа.                   

Салхины хамгийн их хурд 14-32 м/с хүрснээс Бүрэн суманд 03 дугаар сарын 14-ний өдөр 32 м/с хүрч салхилсан байна.

15 м/с-ээс их хурдтай салхитай өдрийн тоо 4-99 өдөр байснаас Зуунмодод 99 өдөр, Өндөрширээт суманд 4 өдөр байлаа.

       Шуурга

Явган шороон шуургатай өдрийн тоо 1-48 байснаас 48 өдөр нь Бүрэн суманд, шороон шуургатай өдрийн тоо 1-24 байснаас 24 өдөр нь Бүрэнд суманд ажиглагдлаа.

Явган цасан шуургатай өдрийн тоо 1-33 байсны 33 өдөр нь Зуунмод суманд, намын цасан шуургатай өдрийн тоо 1-11 байсны 11 өдөр нь Зуунмод суманд, орон шуургатай өдрийн тоо 2-32 байсны 32 өдөр нь Зуунмод суманд ажиглагдлаа.

                                    Тойм бичсэн:

ЦУУА-ын салбар хариуцсан ерөнхий технологич: ............Л.Энхцэцэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-11-28 1970-01-01 49
ТӨВ АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 390
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 520
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-01-02 1970-01-01 352
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-09-23 1970-01-01 500
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-06-30 1970-01-01 786
ТӨВ АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-03-30 1970-01-01 689
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/-ЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-01-03 1970-01-01 918
Төв аймгийн 2021 оны зуны /06, 07, 08-р сар/ улирлын тойм 2021-11-01 1970-01-01 657
Төв аймгийн 2021 оны хаврын /03, 04, 05-р сарын/ улирлын цаг уурын тойм 2021-07-09 1970-01-01 709
Төв аймгийн 2021 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2021-04-12 1970-01-01 694
Төв аймгийн 2020 оны жилийн цаг уурын тойм 2021-03-05 1970-01-01 1179
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-12-30 1970-01-01 962
Төв аймгийн зуны улирлын цаг уурын тойм 2020-12-28 1970-01-01 1127
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-07-06 1970-01-01 709
ТӨВ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-04-23 1970-01-01 644
Төв аймгийн 2019 оны зуны улирлын цаг уурын тойм 2019-11-22 1970-01-01 1089
Төв аймгийн 2019 оны хаврын улирлын цаг уурын тойм 2019-07-03 1970-01-01 1221
Төв аймгийн 2018-2019 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-04-11 1970-01-01 1391
Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм 2019-03-25 1970-01-01 2565
Төв аймгийн 2018 оны зуны улирлын /6, 7, 8-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1308
Төв аймгийн 2018 оны намрын улирлын /9, 10, 11-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1437
Төв аймгийн 2017-2018 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1626
2018 оны хаврын /3, 4, 5-р сарын/ улирлын цаг уурын тойм 2018-07-02 1970-01-01 1599
Төв аймгийн 2017 оны уур амьсгалын жилийн тойм 2018-02-23 1970-01-01 3196
Төв аймгийн 2017 оны 9, 10, 11-р сарын намрын улирлын цаг уурын тойм 2017-12-28 1970-01-01 943
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 2016-11-08 1970-01-01 1168