Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт

Зуунмод сумын уур амьсгалын тодорхойлолт

Шинэчлэгдсэн: 2024-12-04 18:40:16

Төв аймгийн Зуунмод сум нь 1918 га нутаг дэвсгэртэй бөгөөд улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун урд зүгт 43 км зайд оршдог. Монгол орны төв хангайн бүсэд 300 гаруй жилийн түүхтэй дархан цаазат Богд хан уулын өвөр энгэрт зүүн уртрагийн 106057’05.32’’, хойд өргөргийн  47041’45.42’’-д далайн түвшнээс дээш 1200 метр өндөрт байрладаг. Газарзүйн байршлын хувьд хангай Хэнтийн уулархаг /Хэнтийн нурууны оргил Асралт хайрхан 2800 м, Тосон заамар, Зоргол хайрхан зэрэг уулархаг гадаргуутай/ болон Дорнод монголын талархаг мужид багтана. Нутаг дэвсгэрийн 16.4 % нь ой модтой, хүрэн бор хөрстэй, 36.5% нь хээрийн бүсэд багтдаг.

ХэрлэнТуул зэрэг том жижиг 30 гаруй голтой. ЖанчивланЦайдамЦахир зэрэг бүрд нууруудтай.

Зуунмод суманд агаарын дундаж температур хүйтний улиралд -14-20 градус хүйтэн, дулааны саруудад  агаарын дундаж температур 15-18 градус дулаан байдаг. Өвөлдөө агаарын үнэмлэхүй температур -39 градус хүрч хүйтэрдэг, харин зундаа 36 градус хүрч халдаг байна. Орох хур тунадасны хэмжээ нь өвлийн саруудад 2.4-12.1 мм  цас, зуны улиралд 128.7-249.6 мм бороо ордог.