Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл
2023 ОНЫ 05 ДУГААР ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Өнгөрсөн арав хоногийн цаг агаарын тойм /2023 оны 05-р сарын 03-р 10 хоног/
Агаарын температурын арав хоногийн дундаж: Зуунмод, Эрдэнэ, Мөнгөнморьт сумын нутгаар 8.8-9.9 градус дулаан бусад сумдын нутгаар 10.0-13.6 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулбал Дэлгэрхаан, Бүрэн, Баянжаргалан, Батсүмбэр, Эрдэнэ, Борнуур сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан, бусад сумдын нутгаар дунджаас 1.3-2.2 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө: Зуунмод, Эрдэнэ сумдын нутгаар 20 градус дулаан, бусад сумдын нуггаар 22-27 градус дулаан, шөнөдөө Баян, Мөнгөнморьт сумдын нутгаар 6 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 2-5 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө: Зуунмод сумын нутгаар 45 градус дулаан, бусад сумдын нутгаар 47-53 градус дулаан, шөнөдөө Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт, Аргалант, Баянцагаан сумдын нутгаар 0 градус дулаан, бусад сумдын нутгаар 1-8 градус хүйтэн байв.
Хур тунадас: Нийт нутгийн 80 гаруй хувьд 11.9-31.1 мм, Бүрэн, Аргалант, Залуучууд сумдын нутгаар 6.8-8.7 мм тунадас орсон. /Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр/ Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал 100 хувьд дунджаас ахиу байлаа.
Салхины их хурд: Борнуур сумдын нутгаар 8 м/с, бусад сумдын нутгаар түр зуур 10-19 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: 05 дугаар сарын 31-ны байдлаар Баянчандмань, Бүрэн, Лүн, Эрдэнэ, Өндөрширээт, Аргалант, Дэлгэрхаан сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй, Баян-Өнжүүл, Жаргалант, Зуунмод, Угтаал, Алтанбулаг, Цээл, Мөнгөнторьт, Эрдэнэсант, Алтанбулаг сумдын нутгаар хэвийн, бусад сумдын нутгаар дунд байна. Ургамлын өндөр 1-6см, Угтаал суманд 1.1 ц/га, Баян-Өнжүүл, Зуунмод, Баян, Эрдэнэсант суманд 0.1-0.5ц/га ургацтай байна.
2023 оны 05 дугаар сарын 28-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц төмсний талбайн хувьд буюу Угтаал, Жаргалант сумдын нутгаар дунд зэрэг, буудайн талбайн хувьд Эрдэнэсантад хангалтгүй, Баянчандмань, Угтаалд хангалттай байна.
МАА-н үйлдвэрлэлд мал төллүүлэх, оторлох, нэмэгдэл тэжээл өгөх, ямаа самнах, ногоолуулах ажил үргэлжлэн хийгдэж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан технологич И.Түвшинжаргал