Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

Төв аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 10 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-25 10:59:03

Төв аймгийн гадаргын усны чанарын

2022 оны 10 дугаар сарын тойм

 

  1. Гадаргын усны чанар

Гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Төв аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2022 оны 10 дугаар сард Туул-Лүн, Хэрлэн-Мөнгөнморьт, Шивэрт-Борнуур  хяналт шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны цахилгаан дамжуулах чанар (EC), жинлэгдэх бодис (Ж/б), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), нийт төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.

2022 оны 10 дугаар сард хийсэн Төв аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

                                                                                                                    1 дүгээр хүснэгт

д/д

Үзүүлэлтийн нэр

Хэмжих нэгж

Усны чанарын стандарт /ХА/

      Туул

       Лүн

 

Хэрлэн Мөнгөнморьт

 

Шивэрт   Борнуур

1

Устөрөгчийн илтгэгч PH

-

6.5-8.5

7.86

7.43

8.50

2

Цахилгаан дамжуулах чанар

µS/см

-

208

64.1

509

3

Перманганатын исэлдэх чанар

мгО/л

10.0

3.5

5.7

1.3

4

Аммонийн азот

мгN/л

0.5

0.5

0.26

0.15

5

Нитритийн азот

мгN/л

0.02

0.004

        0.004

        0.002

6

Нитратын азот

мгN/л

9.0

1.31

0.12

0.65

7

Эрдэс фосфор

мгP/л

0.1

0.03

0.04

0.03

8

Хлорид

мг/л

300

11.5

0.70

15.7

9

Фтор

мг/л

1.5

0.14

0.15

0.80

10

Сульфат

мг/л

100

5.9

2.1

41.7

 

Туул гол Туул-Лүн хяналт-шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Туул-Лүн голын усны эрдэсжилт 131.3 мг/л, голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.

 Хэрлэн гол Хэрлэн-Мөнгөнморьт хяналт-шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 38.9 мг/л, голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.

Шивэрт гол Шивэрт-Борнуур хяналт-шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 320.3 мг/л, голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.

  1. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2022 оны 10 дугаар сарын 19 нд, Төв аймгийн Зуунмод сумын “Төв-Чандмань” ДЭХГ-н  хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), жинлэгдэх бодис (Ж/б), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), зэргийг тодорхойллоо.

 

ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

                                                                                                                                                   2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

БХХ5

ПИЧ

NH4

NO3

NO2

PO4

Цэвэршилт %

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

MNS4943-2015

 

6-9

30

20

20

15

Төв,

Зуун мод

“Төв-Чандмань ДЭХГ” ЦБ

Орж

8.72

58.0

205.4

69.5

65.1

0.26

0.063

5.11

53.8

Гарч

8.71

21.2

94.8

28.5

 

 

Шинжилгээний дүнгээс үзэхэд  Төв аймгийн Зуунмод сумын “Төв Чандмань ДЭХГ-ын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 53.8 % ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь нь Ж/б 21.2 мг/л, ПИЧ 28.5 мг/л, аммони 65.1 мг/л байна.

Дүгнэлт: Төв аймгийн гадаргын усны 2022 оны 10 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд Туул-Лүн, Хэрлэн-Мөнгөнморьт, Шивэрт-Борнуур голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.

Төв аймгийн Зуунмод сумын  ‟Төв Чандмань” ДЭХГ-ын ус цэвэрлэх байгууламжийн цэвэршилтийн хувь 53.8 % тай цэвэршүүлээд гарч байгаа усанд  БХХ5 4.7 дахин, ПИЧ 1.4 дахин, аммонийн азотын агууламж 4.3 дахин ХА-аас тус тус  давсан үзүүлэлттэй байлаа.

 

 

Төв аймгийн УЦУОШТ-ийн БОШЛаборатори

2022.10.24

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Төв аймгийн Зуунмод сумын 2022 оны хөрсний чанар 2022-11-10 1970-01-01 514
Зуунмод хотын 2016 оны хөрсний тойм 2016-10-17 1970-01-01 2771