Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Төв аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 07 дугаар сарын тойм
Төв аймгийн гадаргын усны чанарын
2022 оны 07 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Төв аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2022 оны 07 дугаар сард Туул-Лүн, Туул-Заамар, Хэрлэн-Мөнгөнморьт хяналт шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны цахилгаан дамжуулах чанар (EC), жинлэгдэх бодис (Ж/б), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), нийт төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2022 оны 07 дугаар сард хийсэн Төв аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
д/д |
Үзүүлэлтийн нэр |
Хэмжих нэгж |
Усны чанарын стандарт /ХА/ |
Туул- Лүн |
Туул- Заамар |
Хэрлэн-Мөнгөнморьт |
1 |
Устөрөгчийн илтгэгч PH |
- |
6.5-8.5 |
7.28 |
7.10 |
7.16 |
2 |
Цахилгаан дамжуулах чанар |
µS/см |
- |
149 |
214 |
55 |
3 |
Перманганатын исэлдэх чанар |
мгО/л |
10.0 |
5.4 |
8.0 |
8.2 |
4 |
Аммонийн азот |
мгN/л |
0.5 |
0.18 |
0.39 |
0.31 |
5 |
Нитритийн азот |
мгN/л |
0.02 |
0.018 |
0.056 |
0.002 |
6 |
Нитратын азот |
мгN/л |
9.0 |
1.86 |
1.54 |
0.33 |
7 |
Эрдэс фосфор |
мгP/л |
0.1 |
0.111 |
0.088 |
0.005 |
8 |
Хлорид |
мг/л |
300 |
7.83 |
12.1 |
1.1 |
9 |
Фтор |
мг/л |
1.5 |
0.18 |
0.15 |
0.16 |
10 |
Сульфат |
мг/л |
100 |
3.5 |
3.9 |
3.2 |
Туул гол Туул-Лүн хяналт-шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Туул-Лүн голын усны эрдэсжилт 87.6 мг/л, голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.
Туул-Заамар хяналт-шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Туул-Заамар голын усны эрдэсжилт 129.7 мг/л, нитритийн азотын агууламж 0.056 мгN/л буюу ХА-аас 2.8 дахин давсан бохирдолтой байлаа.
Хэрлэн гол Хэрлэн-Мөнгөнморьт хяналт-шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хэрлэн-Мөнгөнморьт голын усны эрдэсжилт 38.6 мг/л, голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.
- Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2022 оны 07 дугаар сарын 21 нд, Төв аймгийн Зуунмод сумын “Төв-Чандмань” ДЭХГ-н хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), жинлэгдэх бодис (Ж/б), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), зэргийг тодорхойллоо.
ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO3 |
NO2 |
PO4 |
Цэвэршилт % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
MNS4943-2015 |
|
6-9 |
30 |
20 |
20 |
15 |
||||
Төв, Зуун мод “Төв-Чандмань ДЭХГ” ЦБ |
Орж |
7.94 |
43 |
144 |
76.8 |
80.1 |
0.63 |
0.044 |
6.24 |
52.7 |
Гарч |
7.58 |
24 |
68 |
32.0 |
Шинжилгээний дүнгээс үзэхэд Төв аймгийн Зуунмод сумын “Төв Чандмань ДЭХГ-ын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 52.7 % ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь нь Ж/б 24 мг/л, ПИЧ 32.0 мг/л, аммони 80.1 мг/л байна.
Дүгнэлт: Төв аймгийн гадаргын усны 2022 оны 07 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд Туул-Лүн голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа. Туул-Заамар цэгээс авсан сорьцонд нитритийн азотын агууламж 0.056 мгN/л буюу ХА-аас 2.8 дахин давсан бохирдолтой байлаа. Хэрлэн-Мөнгөнморьт голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.
Төв аймгийн Зуунмод сумын ‟Төв Чандмань” ДЭХГ-ын ус цэвэрлэх байгууламжийн цэвэршилтийн хувь 52.7 % тай цэвэршүүлээд гарч байгаа усанд БХХ5 3.4 дахин, ПИЧ 1.6 дахин, аммонийн азотын агууламж 5.34 дахин ХА-аас тус тус давсан үзүүлэлттэй байлаа.
Төв аймгийн УЦУОШТ-ийн БОШЛаборатори
2022.07.25