Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Төв аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 11 дүгээр сарын тойм
2022 оны 11 дүгээр сард Лүн, Заамар цэгүүдэд усны цахилгаан дамжуулах чанарын /ЦДЧ/ 285-366 мкСи/см байна.
Хүснэгт 1. Усны гол ионуудын агууламж
Харуул |
Хатуулаг мг-экв/л |
Са мг/л |
Mg мг/л |
K+Na мг/л |
SO4 мг/л |
CI мг/л |
HCO3 мг/л |
Эрдэсжилт мг/л |
Туул-Лүн |
2.05 |
26.7 |
8.8 |
13.0 |
28.6 |
15.2 |
94.0 |
186.3 |
Туул-Заамар |
2.43 |
32.1 |
10.1 |
37.5 |
54.2 |
19.9 |
136.7 |
290.5 |
MNS4586:98 |
|
|
|
|
100 |
300 |
|
|
Туул голын дагуух Лүн, Заамар хяналт-шинжилгээний цэгүүдэд ерөнхий хатуулгыг А.Е. Посоховын ангиллаар авч үзэхэд 2.05-2.43 мг-экв/л байгаа нь “Дунд зэргийн хатуу ус “ангилалд орж байна.
Хүснэгт 2. Усны биогенийн нэгдлүүдийн агууламж
Харуул |
pH |
УХ мг/л |
ББХ5мг/л |
ПИЧмг/л |
NH4 мг/л |
NO3 мг/л |
NO2 мг/л |
P мг/л |
Туул-Лүн |
7.30 |
|
|
5.4 |
1.04 |
0.83 |
0.29 |
0.12 |
Туул-Заамар |
7.57 |
|
|
3.3 |
1.11 |
1.05 |
0.04 |
0.04 |
MNS4586:98 |
|
4.00 |
3.0 |
|
0.50 |
9.00 |
0.020 |
0.100 |
Тайлбар: УХ-Ууссан хүчилтөрөгч, БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч Лүн Заамар цэгүүдэд усны биогенийн нэгдлүүдийн агууламж Монгол улсын гадаргын усны стандарт MNS 4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан, бохирдолтой түвшинд хүрсэн үзүүлэлтүүд ажиглагдаж байна.Аммонийн азот /NH4 - /ын агууламж ХА-аас 2.08-2.22 дахин, нитритийн азот /NO2-/-ын агууламж ХА-аас 2.00-14.5 дахин, Лүн цэгт эрдэс фосфор /Р/-ын агууламж ХА-аас 1.2 дахин их агууламжид хүрсэн байна. Харин нитратын азот /NO3-/-ын агууламж ХА-аас даваагүй байлаа.
2.Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн усны хяналт шинжилгээ
2022 оны 11 дүгээр сарын 16 нд, Төв аймгийн Зуунмод сумын “Төв-Чандмань” ДЭХГ-н хаягдал ус цэвэрлэх байгууламж /ЦБ/-ийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гаргаж байгаа цэгүүдээс нийт 2 сорьц авч хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-тэй харьцуулан хүснэгт 3 үзүүллээ.
Хүснэгт 3. Төв аймгийн Зуунмод сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн биогенийн агууламж
Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж |
Сорьц авсан цэг |
pH |
Ж/Б |
БХХ5 |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэршилт % |
Төв ЦБ |
Орох |
8.89 |
76.8 |
110 |
|
|
|
64.1 |
Гарах |
8.83 |
32.0 |
39.5 |
70.6 |
0.007 |
0.29 |
||
MNS:4943-2015 |
|
6-9 |
30.0 |
20.0 |
15.00 |
|
Тайлбар:Ж/Б-Жинлэгдэх бодис, БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 64.1%-ийн цэвэршилттэй байсан бөгөөд цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 1.98 дахин, жинлэгдэх бодисын агууламж ЗДХ-ээс 1.1 дахин их, нийт азотын агууламж ЗДХ-ээс 4.7 дахин их бохирдолтой байна.
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэх чадвар, жинлэгдэх бодисын сарын өөрчлөлтийг 2021 оны 3-12, 2022 оны 5-11 сарын байдлаар зураг 3-4 –т харууллаа.
Зураг 4. Цэвэрлэх байгууламжийн жинлэгдэх бодис
Дүгнэлт:
Туул голын усанд 2022 оны 11 дүгээр сард хийсэн хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны цахилгаан дамжуулах чанар Лүн, Заамар цэгүүдэд 221-316 мкСи/см хэлбэлзэж байна.
Туул голын Лүн Заамар цэгүүдэд усны биогенийн нэгдлүүдийн агууламж Монгол улсын гадаргын усны стандарт MNS 4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан, бохирдолтой түвшинд байна. Аммонийн азотын агууламж ХА-аас 2.08-2.22 дахин, нитритийн азотын агууламж ХА-аас 2.00-14.5 дахин, Лүн цэгт эрдэс фосфорын агууламж ХА-аас 1.2 дахин их агууламжид хүрсэн, нитратын азотын агууламж ХА-аас даваагүй байлаа.
Хаягдал ус цэвэршүүлэх байгууламж болох Төв ЦБ 64.1%-тай цэвэршүүлсэн байна.
Байгаль орчны шинжилгээний лаборатори