Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Төв аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 12 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Төв аймгийн Туул голын дагуух усны чанарын хяналт шинжилгээний цэгт хөтөлбөрийн дагуу Лүн цэгээс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дээж авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын сарын өөрчлөлтийг 2021 оны 5-12, 2022 оны 1-12 дүгээр сарын байдлаар Зураг 1-т харууллаа.
2022 оны 12 дугаар сард Лүн цэгт усны цахилгаан дамжуулах чанар /ЦДЧ/ 325 мкСи/см байна.
Хүснэгт 1. Усны гол ионуудын агууламж
Харуул |
Хатуулаг мг-экв/л |
Са мг/л |
Mg мг/л |
K+Na мг/л |
SO4 мг/л |
CI мг/л |
HCO3 мг/л |
Эрдэсжилт мг/л |
Туул-Лүн |
2.47 |
33.5 |
9.7 |
30.5 |
37.7 |
15.7 |
151.3 |
278.4 |
MNS4586:98 |
|
|
|
|
100 |
300 |
|
|
Туул голын дагуух Лүн хяналт-шинжилгээний цэгт ерөнхий хатуулгыг А.Е. Посоховын ангиллаар авч үзэхэд 2.47 мг-экв/л байгаа нь “Дунд зэргийн хатуу ус “ангилалд орж байна.
Хүснэгт 2. Усны биогенийн нэгдлүүдийн агууламж
Харуул |
pH |
УХ мг/л |
ББХ5мг/л |
ПИЧмг/л |
NH4 мг/л |
NO3 мг/л |
NO2 мг/л |
P мг/л |
Туул-Лүн |
7.13 |
|
|
2.4 |
0.55 |
0.77 |
0.06 |
0.06 |
MNS4586:98 |
|
4.00 |
3.0 |
|
0.50 |
9.00 |
0.020 |
0.100 |
Тайлбар: УХ-Ууссан хүчилтөрөгч, БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч
Лүн цэгт усны биогенийн нэгдлүүдийн агууламж Монгол улсын гадаргын усны стандарт MNS 4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан, бохирдолтой байна. Аммонийн азот /NH4 - /ын агууламж ХА-аас 1.1 дахин, нитритийн азот /NO2-/-ын агууламж, эрдэс фосфор /Р/-ын агууламж, нитратын азот /NO3-/-ын агууламж ХА-аас даваагүй байлаа.
2.Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн усны хяналт шинжилгээ
2022 оны 12 дугаар сарын 07 нд, Төв аймгийн Зуунмод сумын “Төв-Чандмань” ДЭХГ-н хаягдал ус цэвэрлэх байгууламж /ЦБ/-ийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гаргаж байгаа цэгүүдээс нийт 2 сорьц авч хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-тэй харьцуулан хүснэгт 3 үзүүллээ.
Хүснэгт 3. Төв аймгийн Зуунмод сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн биогенийн агууламж
Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж |
Сорьц авсан цэг |
pH |
Ж/Б |
БХХ5 |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэршилт % |
Төв ЦБ |
Орох |
8.56 |
77.6 |
521.4 |
|
|
|
78.79 |
Гарах |
8.36 |
41.2 |
110.6 |
70.0 |
0.03 |
0.19 |
||
MNS:4943-2015 |
|
6-9 |
30.0 |
20.0 |
15.00 |
|
Тайлбар:Ж/Б-Жинлэгдэх бодис, БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 78.79 %-ийн цэвэршилттэй байсан бөгөөд цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 5.53 дахин, жинлэгдэх бодисын агууламж ЗДХ-ээс 1.37 дахин их, нийт азотын агууламж ЗДХ-ээс 4.68 дахин их бохирдолтой байна.
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэх чадвар, жинлэгдэх бодисын сарын өөрчлөлтийг 2021 оны 3-12, 2022 оны 5-12 сарын байдлаар зураг 3-4 –т харууллаа.
Дүгнэлт:
Туул голын усанд 2022 оны 12 дугаар сард хийсэн хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны цахилгаан дамжуулах чанар Лүн цэгт 325 мкСи/см байна.
Туул голын Лүн цэгт усны биогенийн нэгдлүүдийн агууламж Монгол улсын гадаргын усны стандарт MNS 4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан, бохирдолтой түвшинд байна. Аммонийн азотын агууламж ХА-аас 1.1 дахин, нитритийн азотын агууламж, эрдэс фосфорын агууламж, нитратын азотын агууламж ХА-аас даваагүй байлаа.
Хаягдал ус цэвэршүүлэх байгууламж болох Төв ЦБ 78.79%-тай цэвэршүүлсэн байна.
Байгаль орчны шинжилгээний лаборатори