Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Төв аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 01 дүгээр сарын тойм
Төв аймгийн 2023 оны 1 дүгээр сарын гадаргын усны
чанарын сарын тойм
1.Гадаргын усны чанар
Төв аймгийн Туул голын дагуух усны чанарын хяналт шинжилгээний цэгт хөтөлбөрийн дагуу Лүн цэгээс 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр дээж авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын сарын өөрчлөлтийг 2022 оны 5-12, 2023 оны 1 дүгээр сарын байдлаар Зураг 1-т харууллаа.
Зураг 1. Усны цахилгаан дамжуулах чанар
2023оны 1 дүгээр сард Лүн цэгт усны цахилгаан дамжуулах чанар /ЦДЧ/ 591 мкСи/см байна.
Хүснэгт 1. Усны гол ионуудын агууламж
Туул голын дагуух Лүн хяналт-шинжилгээний цэгт ерөнхий хатуулгыг А.Е. Посоховын ангиллаар авч үзэхэд 3.95 мг-экв/л байгаа нь “Дунд зэргийн хатуу ус “ангилалд орж байна.
Хүснэгт 2. Усны биогенийн нэгдлүүдийн агууламж
Тайлбар: УХ-Ууссан хүчилтөрөгч, БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч
Лүн цэгт усны биогенийн нэгдлүүдийн агууламж Монгол улсын гадаргын усны стандарт MNS 4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан, бохирдолтой байна. Нитратын азот /NO3-/-ын агууламж ХА-аас 1.16 дахин, аммонийн азот /NH4 - /ын агууламж, нитритийн азот /NO2-/-ын агууламж, эрдэс фосфор /Р/-ын агууламж, ХА-аас даваагүй байлаа.
Зураг 2. Усны Аммоний азотын /NH4/ агууламж
2.Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн усны хяналт шинжилгээ
2023 оны 1 дүгээр сарын 18 нд, Төв аймгийн Зуунмод сумын “Төв-Чандмань” ДЭХГ-н хаягдал ус цэвэрлэх байгууламж /ЦБ/-ийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гаргаж байгаа цэгүүдээс нийт 2 сорьц авч хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-тэй харьцуулан хүснэгт 3 үзүүллээ.
Хүснэгт 3. Төв аймгийн Зуунмод сумын хаягдал бохир ус цэвэрлэх
байгууламжийн биогенийн агууламж
Тайлбар:Ж/Б-Жинлэгдэх бодис, БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус
80.8%-ийн цэвэршилттэй байсан бөгөөд цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 1.97 дахин, жинлэгдэх бодисын агууламж ЗДХ-ээс 1.28 дахин их, нийт азотын агууламж ЗДХ-ээс 4.57 дахин их бохирдолтой байна.
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэх чадвар, жинлэгдэх бодисын сарын өөрчлөлтийг 2022 оны 1, 2023 оны 1 сарын байдлаар зураг 3-4 –т харууллаа.
Зураг 3. Цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэх чадвар
Зураг 4. Цэвэрлэх байгууламжийн жинлэгдэх бодис
Дүгнэлт:
Туул голын усанд 2023 оны 1 дүгээр сард хийсэн хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны цахилгаан дамжуулах чанар Лүн цэгт 591 мкСи/см байна.
Туул голын Лүн цэгт усны биогенийн нэгдлүүдийн агууламж Монгол улсын гадаргын усны стандарт MNS 4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан, бохирдолтой түвшинд байна. Нитратын азотын агууламж ХА-аас 1.16 дахин, аммонийн азотын агууламж, нитритийн азотын агууламж, эрдэс фосфорын агууламж ХА-аас даваагүй байлаа.
Хаягдал ус цэвэршүүлэх байгууламж болох Төв ЦБ 80.8 %-тай цэвэршүүлсэн байна.
Байгаль орчны шинжилгээний лаборатори