Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-04-29 00:57:26

ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ ЗУНЫ УЛИРАЛ /06, 07, 08-Р САР/-ЫН

ЦАГ УУРЫН ТОЙМ

АГААРЫН ТЕМПЕРАТУР

2023 оны зуны улирлын (06, 07, 08-р сар) агаарын дундаж температур: нийт нутгаар +14.7°С... +19.7°С  байснаас Мөнгөнморьт суманд +14.7°С, Лүн суманд +19.7°С байв. (Зураг-1)

Олон жилийн дундажтай харьцуулахад Цээл сумын нутгаар-1.1°С-аар хүйтэн, бусад сумдын нутгаар 0.0°С...0.8°С градус орчим байв. (Зураг-2)

                                            Зураг.1                                                                     Зураг.2

Агаарын хамгийн их температур: +30.7°С...+37.4°С байснаас Лүн суманд 06 дугаар сарын 22-нд +37.4°С хүрсэн. 

Агаарын хамгийн бага температур: -0.8°С...+5.8°С байснаас Мөнгөнморьт суманд 06 дугаар сарын 02-ны өдөр -0.8°С хүрсэн.

Агаарт 30°С буюу түүнээс дээш халсан өдрийн тоо: 2-19 өдөр байсны 19 өдөр нь Лүн суманд, Эрдэнэ суманд 2 өдөр ажиглагдлаа.

ХӨРСНИЙ ТЕМПЕРАТУР: Зуны улирлын хөрсний дундаж температур: нийт нутгаар +19°С... +27°С байснаас Зуунмод суманд +19°С, Лүн суманд +27°С байлаа.

Хөрсний хамгийн их температур: +59°С...+67°С хүрсэн ба Баянчандмань суманд 08 дугаар сарын 01-нд +67°С хүрсэн.

Хөрсний хамгийн бага температур: 0°С...+6°С байснаас Эрдэнэ суманд 08 дугаар сарын 25-ны өдөр 0°С хүрсэн байна.

Хөрсөнд 40°С буюу түүнээс дээш халсан өдрийн тоо: 48-75 өдөр байсны 75 өдөр нь  Лүн суманд, 48 өдөр нь Зуунмод суманд ажиглагдлаа.

ХУР ТУНАДАС  2023 оны зуны улиралд 137.9-470.4 мм тунадас орсон. Хамгийн их нь Батсүмбэр суманд 470.4 мм, хамгийн бага нь Өндөрширээт суманд 137.9 мм орсон.(Зураг-3)

Олон жилийн дундажтай харьцуулахад: Зуунмод, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Угтаал, Алтанбулаг, Лүн, Цээл, Аргалант, Өндөрширээт сумдын нутгаар ОЖД-ын орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна. (Зураг-4)

                                     Зураг.3                                                                       Зураг.4

Салхины дундаж хурд: нийт нутгаар 0.6-4.2 м/с байснаас Зуунмод, Баянцагаан сумдын нутгаар 4.0-4.2 м/с байв.

Салхины их хурд: 7-24 м/с хүрснээс Угтаал, Лүн суманд 24 м/с хүрч салхилсан байна.

10м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо: нийт нутгаар 3-48 өдөр байсны 46-48 өдөр нь Зуунмод, Баян-Өнжүүл суманд, 3 өдөр нь Мөнгөнморьт суманд ажиглагдсан. Борнуур, Батсүмбэр, Аргалант суманд ажиглагдаагүй.

15 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо: 1-21 өдөр байснаас Зуунмод суманд 21 өдөр ажиглагдсан байна. Мөнгөнморьт, Борнуур, Заамар, Батсүмбэр, Цээл, Аргалант, Баянцагаан сумдын нутгаар ажиглагдаагүй.

Жич: 06 дугаар сард Залуучууд цаг уурын харуул ээлжийн амралттай байсан.

 

 

 

Тойм бичсэн:

ЦУУА-ын инженер ........Л.Энхцэцэг

 

2023.10.25

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ТӨВ АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 203
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 326
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-01-02 1970-01-01 185
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-09-23 1970-01-01 340
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-06-30 1970-01-01 596
ТӨВ АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-03-30 1970-01-01 547
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ 2022-02-11 1970-01-01 602
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/-ЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-01-03 1970-01-01 810
Төв аймгийн 2021 оны зуны /06, 07, 08-р сар/ улирлын тойм 2021-11-01 1970-01-01 534
Төв аймгийн 2021 оны хаврын /03, 04, 05-р сарын/ улирлын цаг уурын тойм 2021-07-09 1970-01-01 578
Төв аймгийн 2021 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2021-04-12 1970-01-01 562
Төв аймгийн 2020 оны жилийн цаг уурын тойм 2021-03-05 1970-01-01 1035
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-12-30 1970-01-01 778
Төв аймгийн зуны улирлын цаг уурын тойм 2020-12-28 1970-01-01 993
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-07-06 1970-01-01 615
ТӨВ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-04-23 1970-01-01 536
Төв аймгийн 2019 оны зуны улирлын цаг уурын тойм 2019-11-22 1970-01-01 977
Төв аймгийн 2019 оны хаврын улирлын цаг уурын тойм 2019-07-03 1970-01-01 1109
Төв аймгийн 2018-2019 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-04-11 1970-01-01 1287
Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм 2019-03-25 1970-01-01 2421
Төв аймгийн 2018 оны зуны улирлын /6, 7, 8-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1200
Төв аймгийн 2018 оны намрын улирлын /9, 10, 11-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1297
Төв аймгийн 2017-2018 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1484
2018 оны хаврын /3, 4, 5-р сарын/ улирлын цаг уурын тойм 2018-07-02 1970-01-01 1460
Төв аймгийн 2017 оны уур амьсгалын жилийн тойм 2018-02-23 1970-01-01 3108
Төв аймгийн 2017 оны 9, 10, 11-р сарын намрын улирлын цаг уурын тойм 2017-12-28 1970-01-01 851
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 2016-11-08 1970-01-01 1068