Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 7 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2017.08.01/
Агаарын дундаж температур: Мөнгөнморьт, Баян, Зуунмод, Эрдэнэ сумдын нутгаар 15.3-19.4 градус, бусад сумдын нутгаар 20.4-24.8 градус дулаан ба Мөнгөнморьтод ОЖД-аас 1.6 градусаар хүйтэн, Баянжаргалан суманд ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар 1.3-5.6 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар 24-28 градус дулаан, Зуунмод, Баян, Баянчандмань, Баянжаргалан, Батсүмбэр, Дэлгэрхаан 31-33 градус, бусад сумдын нутгаар 34-36 градус дулаан байв. Агаарт 30 градус ба түүнээс дулаан байсан хоногийн тоо Зуунмод, Баян, Баянжаргалан, Баянцагаан, Дэлгэрхаан, Аргалагт, Баянчандмань, Эрдэнэсант, Алтанбулаг сумдын нутгаар 1-4 өдөр, бусад сумдын нутгаар 5-11 өдөр байв.
Агаарын хамгийн бага температур: Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар 4-6, бусад сумын нутгаар 8-13 градус дулаан.
Хөрсний хамгийн их температур: Мөнгөнморьт суманд 41 градус, Зуунмод, Аргалант сумдын нутгаар 58-59 градус, бусад сумдын нутгаар 60-66 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дулаан байсан хоногийн тоо Мөнгөнморьтод 2, бусад сумдын нутгаар 9-11 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Мөнгөнморьт, Эрдэнэ сумын нутгаар 3-5, бусад сумдын нутгаар 7-10 градус дулаан.
Хур тунадас: Баян-Өнжүүл, Бүрэн, Зуунмод, Лүн, Эрдэнэсант, Алтанбулаг, Залуучууд сумын нутгаар 3.7-9.7 мм, Баянчандмань, Жаргалант, Баян, Баянжаргалан, Заамар, Өндөрширээт, Аргалант, Баянцагаан сумдын нутгаар 11.3-17.8 мм, Мөнгөнморьт, Угтаал, Батсүмбэр, Эрдэнэ, Борнуур сумдын нутгаар 23.8-85.2мм орсон ба Баянжаргалан, Аргалант, Баянцагаан, Дэлгэраахаан сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Баян-Өнжүүл, Жаргалант, Зуунмод, Лүн, Баян, Эрдэнэсант, Алтанбулаг, Өндөрширээт, Цээл сумдын нутгаар ОЖД-аас ахиу, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхины их хурд: Баянчандмань, Зуунмод, Бүрэн, Баян, Эрдэнэсант, Эрднэ сумын нутгаар 18-21 м/с, Заамар, Өндөрширээт, Баянцагаан, Баянжаргалан, Батсүмбэр,Цээл, Борнуур сумдын нутгаар 2-9, бусад сумдын нутгаар 10-16 м/с салхитай байв. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баянчандмань, Бүрэн, Зуунмод, Лүн, Угтаал, Алтанбулаг, Жаргалант сумдын нутгаар 5-8, бусад сумдын нутгаар 1-4 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Зуунмод, Батсүмбэр сумын нутгаар агийн бундуйжилтын үе шат, Баян, Эрдэнэ сумдын нутгаар крыловын хялганы залаалалтын үе шат ажиглагдсан ба бусад сумдын бэлчээрийн ургамлын үе шат шинээр илрээгүй байна. Ургамлын өндөр Жаргалант, Лүн, Угтаал, Заамар, Өндөрширээт, Цээл сумдын нутгаар 2-3 см, бусад сумын нутгаар 4-10 см өндөртэй байна.
Бэлчээрийн ургамлын ургац: Жаргалант, Лүн, Заамар, Өндөрширээт, Аргалант, Цээл, Борнуур сумдын нутгаар ургац авах боломж бүрдээгүй. Баян-Өнжүүл, Бүрэн, Зуунмод, Баян, Угтаал, Эрдэнэсант, Баянжаргалан, Батсүмбэр, Эрдэнэ, Баянцагаан, Дэлгэрхаан сумдаар 0.1-1.6 ц/га, Мөнгөнморьт, Алтанбулаг сумдаар 3.8-5.0 ц/га ургацтай байна.
Таримал ургамлын үе шат, ургалтын байдал: 7-р сарын 3-р 10 хоногт Баянчандмань, Батсүмбэр суманд төмсний үе шат шинээр илрээгүй, Жаргалант суманд баг цэцгийн үүсэл, Угтаал, Борнуур суманд цэцэглэлтийн үе шат тус тус ажиглагдсан байна. Төмсний өндөр 18-50 см хооронд байна. Төмсний ургалтын байдал Борнуур суманд сайн, бусад суманд дунд зэрэг байна.
Буудай: Угтаал, Эрдэнэсант, Цээл сумдын нутгаар буудайн түрүүлэлт цэцэглэлтийн үе шат ажиглагдсан байна. Буудайн өндөр 22-30 см өндөртэй, ургалтын байдал дунд зэрэг байна.
Царцааны байнгын ажиглалтаар: Баянчандмань, Угтаал, Мөнгөнморьт, Лүн, Батсүмбэр, Өндөрширээт, Аргалант, Эрдэнэ, Зуунмод сумдын нутгаар 1 м2 талбайд авгалдайн үе шатандаа байгаа бараан далавчит царцаа 2-7 ш, Жаргалантад бие гүйцсэн сибирйн болон тоонолжит царцаа 3 ш, Лүнд бие гүйцсэн барбины таршаа 6, Эрдэнэ сумын нутгаар голио 7 ш тус тус тоологдов, бусад сумдын нутгаар царцаа ажиглагдсангүй.
ХАА-н үйлдвэрлэлд: Хонь хяргах, мал оторлох ажил үргэлжлэн явагдаж, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, усалгаа хийх ажил үргэлжилж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, ХАА, болон газар тариалнгийн үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан технологич ииженер
И.Түвшинжаргал