Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 04 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 04 дүгээр сарын 03-р арав хоног/
2018.05.02 Зуунмод
Агаарын дундаж температур: Баянчандмань, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Эрдэнэ судмын нутгаар 6.1-8.7 градус, бусад сумдын нутгаар 9.1-11.6 градус дулаан байлаа. Нийт сумдын нутгаар ОЖД-аас 3.2-6.1 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Баянжаргалан, Өндөрширээт, Дэлгэрхаан сумдын нутгаар 27-28 градус, бусад сумдын нутгаар 22-26 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Эрдэнэ сумдын нутгаар 7-9 градус, бусад сумдын нутгаар 2-6 градус тус тус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Бүрэн, Лүн, Мөнгөнморьт, Алтанбулаг сумдын нутгаар 50-53 градус дулаан, Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Баян, Угтаал, Эрдэнэсант, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар 42-51 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дээш дулаарсан хоногийн тоо, Баянчандмань, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэ, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн, Баян, Эрдэнэсант, Алтанбулаг, Цээл сумдын нутгаар 3-6 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Эрдэнэ сумдын нутгаар 9-11 градус, бусад сумдын нутгаар 4-7 градус тус тус хүйтэн байлаа.
Хур тунадас: Жаргалант, Аргалант, Батсүмбэр сумдын нутгаар 8.2-11.6 мм, Баянчандмань, Лүн, Мөнгөнморьт, Угтаал, Заамар, Цээл, Борнуур сумдын нутгаар 4.0-7.4 мм, бусад сумдын нутгаар 0.0-1.2 мм тунадас орсон ба Бүрэн, Баянжаргалан, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар тунадас ороогүй, Баян-Өнжүүл, Зуунмод, Баян, Эрдэнэсант, Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэ сумдын нутгаар ОЖД-аас бага бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхины их хурд: Бүрэн, Зуунмод, Угтаал, Баянжаргалан, Эрдэнэ сумдын нутгаар 20-22 м/с Жаргалант, Лүн, Баян, Мөнгөнморьт сумдын нутгаар 15-18 м/с, бусад сумдын нутгаар 9-14 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Жаргалант, Зуунмод, Борнуур суманд 5-8 өдөр, бусад сумдын нутгаар 1-4 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамал ургалтын байдал: Баян-Өнжүүл, Жаргалант, Зуунмод, Мөнгөнморьт, Алтанбулаг, Цээл сумдын нутгаар ургамлын ургалт хэвийн хугацаандаа цухуйсан, мал ногоонд цадах боломжтой. Баянчандмань, Бүрэн, Батсүмбэр, Өндөрширээт, Эрдэнэ, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар ургамал цухуйсан боловч ургалт муу, зогсонги байдалд орсон, мал бэлчээх боломжгүй, Бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамал ургамал оройтож цухуйсан, ургалт удааширч гандах төлөвтэй болсон, Баянжаргалан, Баян сумын нутгаар бэлчээрийн ургамал огт цухуйлтгүй, мал ногоонд цадах боломжгүй байна.
Ургамлын үе шат, өндөр: Дэлгэрхаан суманд ургамлын ургалт ширэг улалж баг цэцгийн үүсэл, Жаргалант, Аргалант сумдын нутгаар ургамлын ургалт агийн нахианы өсөлт, Эрдэнэ сумын нутгаар ургамлын ургалт крыловын хялганы цухуйлтын үе шат тус тус ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шатгүй ажиглагдаагүй байна. Бүрэн, Жаргалант, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Заамар, Цээл сумдын нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 3-4 см, бусад сумдын нутгаар 1-2 см байна. Баянжаргалан, Баян сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалт цухуйлтгүй. ургамлын өндөр хэмжих боломжгүй байна.
Царцаа: Бүх сумдаар царцаа ажиглагдаагүй.
Малын хорогдолын тоо: Баян-Өнжүүл, Бүрэн сумдын нутгаар 13517-20449, Өндөрширээт, Дэлгэрхаан сумдын нутгаар 4168-4267, Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг сумдын нутгаар 1000-1844, Лүн, Баянжаргалан, Батсүмбэр, Заамар Борнуур сумдын нутгаар 237-560, бусад сумдын нутгаар 32-161 мал хорогдсон. Баян, Мөнгөнморьт сумдын нутгаар малын хорогдол байхгүй.
ХАА-н үйлдвэрлэлд Ихэнх сумдын нутгаар бог, бод мал төллөх, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжгүй нөлөөлсөн боловч дээрх ажлуудад хүндрэл учруулаагүй байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг.