Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 2-р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 05 дугаар сарын 02-р арав хоног/
2018.05.23 Зуунмод
Агаарын дундаж температур: Мөнгөнморьт, Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Угтаал сумдын нутгаар 11.9-13.8 градус, Баян, Эрдэнэсант, Алтанбулаг, Батсүмбэр, Заамар, Эрдэнэ, Цээл, Борнуур сумдын нутгаар 14.4-15.9 градус, бусад сумдын нутгаар 16.0-18.5 градус дулаан байлаа. Жаргалант сумдын нутгаар ОЖД-ийн орчим ба бусад сумдын нутгаар ОЖД-аас 1.1-6.7 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Нийт сумдын нутгаар 25-30 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Баянжаргалан, Заамар, Баянцагаан, Дэлгэрхаан, сумдын нутгаар 0-3 градус дулаан, бусад сумдын нутгаар 6-2 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Аргалант, Цээл, Зуунмод, Эрдэнэсант, Мөнгөнморьт сумдын нутгаар 47-53 градус, Баянчандмань, Бүрэн, Жаргалант, Лүн, Баян, Угтаал, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар 54-61 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дээш дулаарсан хоногийн тоо Баянчандмань, Эрдэнэсант, Аргалант сумдын нутгаар 2-6, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар 8-10 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Зуунмод, Мөнгөнморьт, Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутгаар 6-8 градус хүйтэн, Баянчандмань, Бүрэн, Жаргалант, Лүн, Баян, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Цээлсумдын нутгаар 2-4 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Баянчандмань, Бүрэн, Лүн, Баян, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Заамар, Өндөрширээт, Аргалант, Дэлгэрхаан, Цээл сумдын нутгаар тунадас ороогүй. Баян-Өнжүүл, Жаргалант, Зуунмод, Мөнгөнморьт, Батсүмбэр, Эрдэнэ, Баянцагаан, Борнуур сумдын нутгаар 0.0-1.6 мм тунадас, Баянжаргалан сумын нутгаар 7.1 мм тунадас орсон баБаянжаргалан сумын нутгаар ОЖД-ийн орчим орсон ба бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхины их хурд: Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар 17-23 м/с, бусад сумдын нутгаар 10-16 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Баян, Угтаал, Алтанбулаг, Эрдэнэ, Дэлгэрхаан, Борнуур суманд 6-9 өдөр, бусад сумдын нутгаар 1-5 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамал ургалтын байдал: Бүрэн, Баян, Баянжаргалан, Өндөрширээт, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар бэлчээрийн ургамал оройтож цухуйсан, ургалт удааширч гандах төлөвтэй болсон, цухуйсан боловч ургалт муу, зогсонги байдалд орсон, мал бэлчээх боломжгүй, бусад сумдын нутгаар ургамлын ургалт хэвийн хугацаандаа цухуйсан, мал ногоонд цадах боломжтой.
Бэлчээрийн ургамлын өндөр, үе шат: Баян, Баянжаргалан, Өндөрширээт, Бүрэн, Зуунмод, Эрдэнэ, Баянцагаан сумдын нутгаар 1-3см, бусад сумдын нутгаар 4-8см байна. Баян, Баянжаргалан сумдын нутгаар крыловын хялгана, саман ерхөг цухуйсан ба бусад сумдын нутгаар шинэ үе шат илрээгүй байна.
Царцааны байнгын ажиглалтаар: Лүн, Баянчандмань сумын нутгаар Бараан далавчит царцаа 2ш, Батсүмбэр суманд Тоонолжилт, Цайвар судалт царцаа 2-3ш ажиглагдсан ба бусад сумдаар царцаа ажиглагдаагүй.
Хөрсний чийгийн мэдээ: Төмстэй талбайн 0-20 см, 0-50 см-ийн гүнүүдэд Угтаал сумын нутгаар хангалтгүй, Жаргалант,Баянчандмань, Борнуур сумын нутгаар чийгшил хангалттай. Буудайн талбайн гүнүүдэд Эрдэнэсант, Угтаал сумын нутгаарчийгшил дунд зэрэг байна.
№ |
Салбарын нэр |
Төмстэй талбайд |
Буудайтай талбайд |
||
0-20 см |
0-50 см |
0-20 см |
0-50 см |
||
1 |
Жаргалант |
Хангалттай-76% |
Хангалттай-84% |
||
2 |
Баянчандмань |
Хангалттай-108% |
Хангалттай-130% |
||
3 |
Борнуур |
Хангалттай-82% |
Хангалттай-81% |
||
4 |
Эрдэнэсант |
Дунд зэрэг -44% |
Дунд зэрэг -41% |
||
5 |
Угтаал |
Хангалтгүй-17% |
Хангалтгүй-24% |
Дунд зэрэг-44% |
Дунд зэрэг-40% |
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар бог, бод мал төллөх, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж, газар тариалангийн үйлдвэрлэлд хаврын хагалгаа, үр суулгах, төмс тариалах, цэнэг усалгаа хийх ажлууд хийгдэж эхлээд байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжгүй нөлөөлсөн боловч дээрх ажлуудад хүндрэл учруулаагүй байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
технологич И.Түвшинжаргал