Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 6-р сарын 3-р 10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын нөхцөлийн тойм
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 6 дугаар сарын 3-р арав хоног/
2018.07.02 Зуунмод
Агаарын дундаж температур: Мөнгөнморьт, Зуунмод, Баянчандмань сумын нутгаар +16.7°С…+18.6°С, бусад сумдын нутгаар +19.2°С ... +23.4°С байлаа. Бүх сумдын нутгаар ОЖД-аас 2.4°С ... 6.6°С-аар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Мөнгөнморьт, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар +28°С ... +29°С, бусад сумдын нутгаар +31°С ... +35°С хүрч халсан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Бүх сумдын бусдын нутгаар +5°С ...+13°С дулаан байлаа.
Хөрсний хамгийн их температур: Баян, Эрдэнэ сумдын нутгаар +55°С ... +58°С, Баянчандмань, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг сумдын нутгаар +60°С ... +67°С хүрч халсан байлаа. Хөрсөнд +40°С ба түүнээс дээш дулаарсан хоногийн тоо нийт сумдын нутгаар 7-9 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Батсүмбэр, Заамар, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар +4°С ... +9°С байлаа.
Хур тунадас: Жаргалант, Борнуур, Цээл, Заамар сумдын нутгаар 2.2- 3.3 мм, Баян-Өнжүүл, Зуунмод, Угтаал сумдын нутгаар 7.2-9.4 мм, Баянчандмань, Лүн, Баян, Алтанбулаг, Баянжаргалан, Өндөрширээт, Эрдэнэ, Аргалант сумдын нутгаар 10.1 -14.9 мм, Бүрэн, Батсүмбэр суманд 15.2-16.3 мм, Дэлгэрхаан суманд 22.1мм, Эрдэнэсант, Мөнгөнморьт 24.4-29.1 мм тунадас орсон байна.
10 хоногт орсон тунадасны хэмжээ Эрдэнэсант, Аргалант, Дэлгэрхаан сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Бүрэн, Мөнгөнморьт, Батсүмбэр сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхины их хурд: Бүрэн, Зуунмод, сумдын нутгаар 19-22 м/с, Мөнгөнморьт, Батсүмбэр, Заамар, Өндөрширээт, Аргалант, Баянцагаан, Цээл сумдын нутгаар 6-9 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/с хүрч салхилсан байна.
10 м/с ба түүнээс их салхитай өдрийн тоо Бүрэн, Зуунмод, Баян суманд 5-7 өдөр, Баянчанндмань, Баян-Өнжүүл, Жаргалант, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Аргалант, Баянжаргалант, Эрдэнэ, Дэлгэрхаан, Борнуур сумдын нутгаар 1-3 өдөр байсан байна.
Зуншлагын байдал: Нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн зуншлагатай, 50 орчим хувьд зуншлага дунд буюу муу байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Мөнгөнморьт сумын нутгаар нангиад цагаан суль хиагийн бундуйжилт, Батсүмбэр сумын нутгаар агийн бундуйжилт, Цээл сумын нутгаар хялгана залаалалт, Алтанбулаг, Өндөрширээт сумдын нутгаар ширэг улалж үрийн боловсролт үе шат ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамал цухуйлтын үе шатандаа явагдаж байна.
Бэлчээрийн ургамлын дундаж өндөр: Цээл, Жаргалант, Угтаал, Борнуур сумдын нутгаар 9-13 см, бусад сумдын нутгаар 3-9 см байна.
Таримал ургамлын үе шат: 06 дугаар сарын 24-ний өдөр Угтаал, Цээл суманд буудайн голлолтын үе шат, 06 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэсант суманд буудайн ишний доод зангилаа үе шат, Борнуур, Жаргалант суманд хажуугийн нахианы үүсэлтийн үе шат ажиглагдлаа. Угтаал, Баянчандмань, Батсүмбэр сумдаар төмс цухуйлтын үе шатандаа байна.
Царцааны ажиглалтаар: Баянчандмань, Алтанбулаг, Лүн, Зуунмод, Борнуур, Эрдэнэ, Батсүмбэр, Аргалант, Мөнгөнморьт сумдын нутгаар 1м2 талбайд 1-4 ш царцаа ажиглагдсан ба олшролтын хэмжээнд хүрээгүй, бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар бод мал төллөх ажил зогсож, зарим сумдын нутгаар хонь хяргах ажил үргэлжилж байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлсөн бөгөөд, ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ерөнхий технологич Ч.Баасандулам