Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН Т
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 08 дугаар сарын 03-р арав хоног/
2018.09.03 Зуунмод
Агаарын дундаж температур: Лүн, Өндөрширээт, Аргалант, Баянцагаан, Борнуур, Цээл, Заамар сумдын нутгаар +17.0°С... +20.2°С, бусад сумдын нутгаар +14.0°С...+16.7°С байлаа. Баян-Өнжүүл, Алтанбулаг, Лүн, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар ОЖД-аас -0.3°С...+1.0°С буюу орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас +1.1°С...+7.7°С-аар дулаан байлаа.
Агаарын хамгийн их температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Өндөрширээт, Жаргалант, Лүн, Угтаал, Алтанбулаг, Заамар, Цээл, Борнуур сумдын нутгаар +27°С...+29,7°С, бусад сумдын нутгаар +22°С...+26°С байлаа.
Агаарын хамгийн бага температур: Бүх сумдын бусдын нутгаар +4°С...+9°С байлаа.
Хөрсний хамгийн их температур: Баянчандмань, Бүрэн, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Эрдэнэ сумдын нутгаар +48°С...+52°С, Зуунмод, Жаргалант, Лүн, Алтанбулаг, сумдын нутгаар +54°С...+57°С хүрч халсан байлаа. Хөрсөнд +40°С ба түүнээс дээш дулаарсан хоногийн тоо эдгээр сумдын нутгаар 3-8 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар +2°С...+6°С байлаа.
Хур тунадас: Мөнгөнморьт сумын нутгаар 5.2 мм, Лүн, сумын нутгаар 14.3 мм, Баянжаргалан, Заамар, Эрдэнэ, Цээл, сумдын нутгаар 17.9 -19.7 мм, Жаргалант, Баянжаргалан, Зуунмод, Баян, Угтаал, Өндөрширээт, Аргалант, Баянцагаан, Дэлгэрхаан Борнуур сумдын нутгаар 20.4-27.2 мм, Баянчандмань, Бүрэн, Эрдэнэсант сумдын 31,0-38.2 мм, Баян-Өнжүүл, сумын нутгаар 40.2 мм, Батсүмбэр сумын нутгаар 51.4 мм, Алтанбулаг сумын нутгаар 52.8 мм, тунадас орсон байна.
10 хоногт орсон тунадасны хэмжээ Нөхөрлөл, Мөнгөнморьт, сумын нутгаар ОЖД-аас бага Жаргалант, Зуунмод, Лүн, Угтаал сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхины их хурд: Баянчандмань, Зуунмод, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Цээл сумдын нутгаар 9-13 м/с, бусад сумдын нутгаар 4-8 м/с хүрч салхилсан байна.
10 м/с ба түүнээс их салхитай өдрийн тоо Цээл сумын нутгаар 8 өдөр, Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Лүн, Угтаал, Эрдэнэсант сумдын нутгаар 1-4 өдөр байсан байна.
Зуншлагын байдал: Нийт нутгаар хэвийн зуншлагатай байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр Баянчандмань, Заамар, Баянцагаан, Цээл сумдын нутгаар агь, крыловын хялгана үрийн боловсролт, Эрдэнэ агь цэцэглэлтийн үе шат ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат явагдаж байна.
Бэлчээрийн ургамлын дундаж өндөр: Угтаалд 28 см, Цээл, Жаргалант, Заамар, Цээлд 19-22 см, Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Зуунмод, Лүн, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Баянжаргалан, Өндөрширээт, Эрдэнэ, Аргалант, Баянцагаан, Дэлгэрхаан, Борнуур сумдын нутгаар 11-16 см, бусад сумдын нутгаар 5-10 см байна.
Таримал ургамлын үе шат: 08 дугаар сарын 20-28-ний өдөр Эрдэнэсант, Угтаал, Цээл суманд буудайн бүрэн бололтын үе шат, 08 дугаар сарын 20-26-ны өдөр Жаргалант, Батсүмбэр сумдаар төмс цэцлэлтийн төгсгөл үе шат ажиглагдсан ба 08 дугаар сарын 20-22-ны өдөр Баянчандмань, Угтаал сумын нутгаар иш навчны гулжилтын үе шатандаа байна.
Царцааны ажиглалтаар: Лүн, Батсүмбэр, Аргалант, Угтаал, Жаргалант сумдын нутгаар 1м2 талбайд 1-4 ш царцаа ажиглагдсан ба олшролтын хэмжээнд хүрээгүй, бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй байна.
Хөрсний чийгийн мэдээ: Буудай тариалсан талбайн хувьд 0-20 см-ийн гүнд Эрдэнэсант сумын нутгаар чийгшил хангалттай, 0-50 см-ийн гүнд чийгшил хангалтгүй. 0-20 см-ийн гүнд Угтаал суманд чийгшил хангалтгүй, 0-50 см-ийн гүнд чийгшил дунд зэрэг байв.
Төмс тариалсан талбайн хувьд 0-20 см, 0-50 см-ийн гүнд Баянчандмань сумын нутгаар чийгшил хангалттай, Угтаал сумын нутгаар хангалтгүй, 0-20 см-ийн гүнд Борнуур сумын нутгаар чийгшил дунд зэрэг, 0-50 см-ийн гүнд хангалтай, 0-20 см-ийн гүнд Жаргалант сумын нутгаар чийгшил хангалтгүй, 0-50 см-ийн гүнд дунд зэрэг байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, хужир шүү, хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, төмс хүнсний ногоо хураах ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжгүй нөлөөлсөн ч ажил саатаагүй, ихэнх сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
2018 оны 08 дугаар сарын 03-р 10 хоногийн цаг агаарын үзүүлэлтүүд
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич Ч.Баасандулам