Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 01 дүгээр сарын 3-р арав хоног/
2018.02.01 Зуунмод
Агаарын дундаж температур: Баян-Өнжүүл, Лүн, Алтанбулаг, Батсүмбэр сумын нутгаар -30.6...-32.3 градус, бусад сумдын нутгаар -23.4...-28.7 градус хүйтэн ба нийт сумдын нутгаар ОЖД-аас -2.7...-8.6 градусаар хүйтэн байв.
Агаарын хамгийн их температур: Баянчандмань, Зуунмод, Лүн, Угтаал, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар -15...-16 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -10...-14 градус хүйтэн.
Агаарын хамгийн бага температур: Дэлгэрхаан, Заамар, Зуунмод, Баянцагаан, Баянжаргалан сумдын нутгаар -32.0...-37.0 градус, бусад сумын нутгаар -38.0...-44.0 градус хүйтэн.
Хөрсний хамгийн их температур: Баян, Мөнгөнморьт, Жаргалант сумдын нутгаар 0-1 градус дулаан, Зуунмод, Угтаал, Эрдэнэ сумдын нутгаар -10...-12 градус, бусад сумдын нутгаар -6...-9 градус хүйтэн байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Зуунмод суманд -39 градус, Баянчандмань сумын нутгаар -47 градус, бусад сумдын нутгаар -40...-44 градус хүйтэн.
Хур тунадас: Бүрэн, Баян, Заамар, Өндөрширээт, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар тунадас ороогүй, бусад сумдын нутгаар 0.0-0.8 мм цас орсон. Жаргалант, Угтаал сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага цас орсон байна.
Салхины их хурд: Баян, Эрдэнэ, Зуунмодод 16-22 м/с, Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Цээл, Баянжаргалан сумдын нутгаар 10-15 м/с, бусад сумдын нутгаар 6-9 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Эрдэнэ, Баян, Мөнгөнморьт, Зуунмод суманд 4-5 өдөр, Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Цээл, Баянжаргалан сумдын нутгаар 1-3 өдөр байлаа.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр: Цасны дундаж зузаан: Баянцагаанд 1 см, Эрдэнэсант, Аргалант, Угтаал, Баянчандмань, Борнуур сумдын нутгаар 11-15 см,Жаргалант, Цээл сумдын нутгаар 16-20 см, бусад сумдын нутгаар 5-10 см цастай байна.
Цасны балл, дундаж нягт: Баянцагаан сумын нутгаар 8 балл, Бүрэн, Зуунмод, Баян суманд зарим газартаа мөстсөн битүү цастай, Баян-Өнжүүл, Жаргалант, Лүн, Угтаал, Заамар, Цээл, Борнуур сумдын нутгаар жигд битүү, бусад сумдын нутгаар зарим газартаа хунгарласан 10 баллын цасан бүрхүүлтэй. Заамар, Батсүмбэр сумдын нутгаар 0.30-0.35 гр/см3, Зуунмод, Бүрэн, Эрдэнэсант, Баянжаргалан сумдын нутгаар 0.24-0.29 гр/см3, Өндөрширээт, Мөнгөнморьт суманд 0.13-0.17 гр/см3, бусад сумдын нутгаар 0.13-0.17 гр/см3 нягттай байна. Баянцагаан сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
2018 оны 02 дугаар сарын 01-ны байдлаар Монгол Улсын Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын нөхцөл байдлыг үнэлэхэд Баянцагаан суманд хэвийн, Жаргалант, Мөнгөнморьт, Дэлгэрхаан, Борнуур, Архуст, Баяндэлгэр сумдад цагаанаар зудархуу, бусад сумдын нутгаар цагаан зудтай нөхцөл байдал үүсээд байна.
Цаг агаарын байдал хүндэрч, зузаан цасны улмаас мал өвөлжилтийн байдалд бэрхшээл учирч болзошгүй сумдын нутгийн 4 зүгт хийсэн хэмжилтээр: Цасны дундаж зузаан Лүн, Угтаал сумын нутгаар 26-31 см, Баянчандмань, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Цээл, Жаргалант сумдын нугаар 20-25 см, Батсүмбэр, Зуунмод, Эрдэнэ, Эрдэнэсант, Борнуур, Аргалант сумдын нутгаар 10-15 см, Баянцагаан, Мөнгөнморьт сумдын нутгаар 5-10 см, бусад сумдын нутгаар 15-20 см зузаан цастай байна.
Цасны дундаж нягт Бүрэн, Баянчандмань, Баян, Баянжаргалан, Дэлгэрхаан суманд 0.32-0.36 гр/см3, Зуунмод, Лүн, Заамар сумдын нутгаар 0.26-0.27 гр/см3, Жаргалант, Батсүмбэр, Мөнгөнморьт 0.15-0.19 гр/см3, бусад сумдын нутгаар 0.20-0.24 гр/см3 нягттай зарим газартаа хунгарласан жигд битүү 10 баллын цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд Ихэнх сумдын нутгаар мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Малын усан хангамж сайн, МАА-н үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжгүй байсан хэдий ч ажил саатаагүй байна. 2018 оны 1-р сарын байдлаар Зуунмод, Заамар суманд 30-60, Баянчандмань, Зуунмод, Мөнгөнморьт, Угтаал, Баянжаргалан, Эрдэнэ, Цээл, Борнуур суманд 106-620, Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт сумдын нутгаар 1262-3373 тооны мал хорогдлоо.
Цасны бүрхэц (хиймэл дагуулын мэдээ), зузаан, нягт (газрын ажиглалтын мэдээ)
(2018 оны 01 дүгээр сарын 30-ний байдлаар)
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ