Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХАА-Н ЦАГ УУРЫН 6 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын дундаж температур: Мөнгөнморьт сумын нутгаар 19.2 градус, Өндөрширээт, Баянцагаан, Цээл, Аргалант, Борнуур сумдын нутгаар 25.7-26.7 градус, бусад сумдын нутгаар 21.9-24.9 градус дулаан ба ОЖД-аас Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Алтанбулаг сумдын нутгаар 3.2-5.7 градусаар, бусад сумдын нутгаар 6.1-7.8 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Баянчандмань, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар 32-34 градус дулаан, бусад сумдын нутгаар 35-39 градус дулаан байв. Агаарт 30 градус ба түүнээс дулаан байсан хоногийн тоо Зуунмод, Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар 3 өдөр, бусад сумдын нутгаар 5-8 өдөр байв.
Агаарын хамгийн бага температур: Лүн, Алтанбулаг, Заамар, Аргалант, Өндөрширээт, Баянцагаан сумдын нутгаар 10-11, бусад сумын нутгаар 4-9 градус дулаан.
Хөрсний хамгийн их температур: Зуунмод, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Аргалант сумдын нутгаар 58-61 градус, бусад сумдын нутгаар 62-68 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дулаан байсан хоногийн тоо ихэнх сумдын нутгаар 7-10 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Лүн сумын нутгаар 10 градус, бусад сумдын нутгаар 4-9 градус дулаан.
Хур тунадас: Батсүмбэр сумын нутгаар бороо ороогүй, Мөнгөнморьтод 46.0 мм, Бүрэнд 30.2 мм, Жаргалант, Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 19.8-23.2 мм, Алтанбулаг, Баян-Өнжүүл сумдын нутгаар 10.1 мм, бусад сумдын нутгаар 0.4-3.6 мм бороо орсон ба Бүрэн, Лүн, Мөнгөнморьт, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Жаргалант, Эрдэнэсант, Өндөрширээт, Аргалант сумдын нутгаар ОЖД-ын орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага бороо орлоо.
Салхины их хурд: Бүрэн, Угтаал, Зуунмод, Эрдэнэсант сумдын нутгаар 19-24 м/с, Баянчандмань, Жаргалант, Лүн, Баян, Эрдэнэ, Аргалант, Борнуур сумдын нутгаар 13-17, бусад сумдын нутгаар 6-12 м/с салхитай байв. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Бүрэн, Зуунмод, Баян, Алтанбулаг сумдын нутгаар 6-8, бусад сумдын нутгаар 1-4 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Өндөрширээт сумын нутгаар агийн нахианы өсөлт, ширэгийн цэцэглэлтийн үе шат, Баянцагаан сумын нутгаар таана, хялганы цэцэглэлтийн үе шат ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шат ажиглагдаагүй. Бүрэн, Мөнгөнморьт, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар 2-3 см, бусад сумдын нутгаар 4-7 см өндөртэй.
Зуншлагын байдал: Баянчандмань, Зуунмод, Баян, Угтаал, Баянжаргалан, Батсүмбэр, Цээл, Борнуур сумдын нутгаар сумдын нутгаар ургамлын ургалт ургалт удааширч гантай, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Заамар, Баянцагаан сумдын нутгаар ургамал үзүүрээсээ шарласан, мал ногоонд цадах боломж муутай гандуу, бусад сумдын нутгаар зуншлага хэвийн байна. Ажиглалтын цэгт Бүрэн, Мөнгөнморьт, Алтанбулаг, Баянжаргалан, Өндөрширээт, Эрдэнэ, Аргалант сумдын нугтаар бэлчээрийн ургамал тодорхойлох боломжгүй, Батсүмбэр сумын нутгаар 4.2 ц/га, Жаргалант, Угтаал, Баянцагаан сумдын нутгаар1.2-1.4 ц/га, бусад сумдын нутгаар 0.1-0.8 ц/га ургацтай байна.
Таримал ургамлын ургамлтын байдал: Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Угтаал сумдад төмсний хажуугийн нахианы үүслийн үе шат 6-р сарын 22-24 ны өдрүүдэд ажиглагдсан ба төмсний өндөр Жаргалант, Угтаал сумын нутгаар 13-17 см, Борнуур сумдын нутгаар 25 см, Батсүмбэр, Борнуур сумдад төмсний ургалтын байдал сайн, Жаргалант, Угтаалд дунд зэрэг байна.
Буудай: Угтаал, Эрдэнэсант сумдын нутгаар буудайн бутлалт, Цээлд голлолтын үе шат 6-р сарын 24-30 ны өдрүүдэд ажиглагдсан ба буудайн өндөр 9-18 см, ургалтын байдал Эрдэнэсантад сайн, Угтаал, Цээл сумдын нутгаар дунд байна.
ХАА-н үйлдвэрлэлд бод мал төллүүлэх ажил дуусаж, хонь хяргах, мал оторлох ажил үргэлжлэн явагдаж, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, усалгаа хийх ажил үргэлжилж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, ХАА, болон газар тариалнгийн үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.