Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 07 дугаар сарын 01-р арав хоног/
2018.07.11 Зуунмод
Агаарын дундаж температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Баянжаргалан, Өндөрширээт, Цээл сумдын нутгаар 18.0-20.0 градус, бусад сумдын нутгаар 15.3-17.7 градус дулаан байлаа. Баянжаргалан сумын нутгаар ОЖД-аас 1.7 градусаар дулаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ, Аргалант, Дэлгэрхаан сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас 1.2-1.9 градусаар хүйтэн байв.
Агаарын хамгийн их температур: Мөнгөнморьт, Эрдэнэсант, Эрдэнэ, Зуунмод, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар 28-30 градус, бусад сумдын нутгаар 31-35 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Мөнгөнморьт, Эрдэнэ сумын нутгаар 0-1 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 2-9 градус дулаан байв.
Хөрсний хамгийн их температур: Жаргалант, Зуунмод, Лүн, Баян, Алтанбулаг сумдын нутгаар 60-62 градус дулаан, Баянчандмань, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Эрдэнэ сумдын нутгаар 55-59 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дээш дулаарсан хоногийн тоо эдгээр сумдын нутгаар 3-8 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар 0 градус хүйтэн, Баянчандмань, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Жаргалант, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Баян, Зуунмод, Цээл сумдын нутгаар 2-8 градус дулаан байлаа.
Хур тунадас: Эрдэнэ, Баянцагаан, Архуст, Баяндэлгэр сумын нутгаар 51.2-52.8 мм, Жаргалант, Мөнгөнморьт, Угтаал, Баянжаргалан, Дэлгэрхаан, Борнуур, Баянцогт сумдын нутгаар 43.2-48.3 мм, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Батсүмбэр, Баянхангай сумдын нутгаар 21.8-29.8 мм, Сэргэлэн, Лүн сумдын нутгаар 11.6-16.0 мм, бусад сумдын нутгаар 30.6-39.7 мм тунадас орсон ба 10 хоногт орсон тунадасны хэмжээг ОЖД-тай харьцуулахад Лүн, Сэргэлэн сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхины их хурд: Зуунмод, Бүрэн, Эрдэнэ, Баян, Алтанбулаг сумдын нутгаар 15-18 м/с, Заамар, Өндөрширээт, Аргалант, Баянцагаан, Дэлгэрхаан, Цээл, Борнуур сумдын нутгаар 6-9 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо эдгээр сумдын нутгаар 1-9 өдөр байлаа.
Зуншлагын байдал: Нийт нутгийн 60 гаруй хувьд хэвийн зуншлагатай, 30 орчим хувьд зуншлага дунд байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Зуунмод, Өндөрширээт, Эрдэнэ, Аргалант сумын нутгаар агийн бундуйжилт, Зуунмод, Эрдэнэсант, Эрдэнэ сумдын нутгаар крыловын хялганы залаалалт, Угтаал, Мөнгөнморьт, Алтанбулаг сумдын нутгаар агийн цэцэглэлт, хиагийн түрүүлэлт, цэцэглэлтийн үе шат ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шат ажиглагдаагүй байна.
Бэлчээрийн ургамлын дундаж өндөр: Баянчандмань, Жаргалант, Лүн, Цээл, Борнуур, Угтаал сумын нутгаар 10-14 см, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Батсүмбэр, Өндөрширээт, Баянцагаан сумдын нутгаар 3-5 см, бусад сумдын нутгаар 6-9 см байна.
Таримал ургамлын үе шат: Угтаал, Цээл сумдын нутгаар 07 дугаар сарын 10-ны өдөр буудайн ишний доод зангилаа хөрсний гадарга дээр ил гарах, Эрдэнэсант суманд буудайн түрүүлэлтийн үе шат ажиглагдлаа. Буудайн өндөр дундажаар 30-34 см байлаа.
Угтаал, Баянчандмань сумдын нутгаар 7 дугаар сарын 02, 10-ны өдрүүдэд төмсний хажуугийн нахианы үүсэл, Борнуур сумын нутгаар 07 дугаар сарын 10-ны өдөр төмсний баг цэцгийн үүслийн үе шат ажиглагдсан ба төмсний өндөр дундажаар 20-40 см байна.
Царцаа: Лүн, Эрдэнэ, Баянчандмань, Алтанбулаг, Аргалант, Мөнгөнморьт, Батсүмбэр, Жаргалант, Угтаал, Зуунмод сумдын нутгаар 1м2 хүрээнд 1-4 царцаа ажиглагдсан ба олшролтын хэмжээнд хүрээгүй байна. Бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөрсний чийгийн мэдээ: Буудай тариалсан талбайн хувьд 0-20 см, 0-50 см-ийн гүнүүдэд Угтаал сумын нутгаар чийгшил хангалтгүй. Эрдэнэсант суманд 0-20 см-ын гүнд чийгшил хангалттай, 0-50 см-ын гүнд чийгшил дунд зэрэг байв.
Төмс тариалсан талбайн хувьд 0-20 см, 0-50 см-ийн гүнд Баянчандмань, Борнуур, Жаргалант сумдын нутгаар чийгшил хангалттай. Угтаал сумын нутгаар дунд байна.
ХӨРСНИЙ ЧИЙГШЛИЙН НӨӨЦ, ММ
/2018 оны 07 дугаар сарын 07-ны байдлаар/
ХАА-н үйлдвэрлэлд Ихэнх сумдын нутгаар бод мал төллөх, хонь хяргах, мал оторлох ажил үргэлжилж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, усалгаа хийх, бордоо цацах ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлсөн, ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ
2018 оны 07 дугаар сарын 01-р 10 хоногийн цаг агаарын үзүүлэлтүүд
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ