Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН Т
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 09 дүгээр сарын 02-р арав хоног/
2018.09.22 Зуунмод
Агаарын дундаж температур: Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар +5.9°С ... +7.4°С, бусад сумдын нутгаар +7.5°С ... +10.6°С байлаа. Баянцагаан сумын нутгаар ОЖД-аас +1.2°С дулаан, Дэлгэрхаан, Өндөрширээт, Батсүмбэр, Баянжаргалан, Эрдэнэ, Мөнгөнморьт сумдын нутгаар ОЖД-аас -0.3°С ... +1.0°С буюу орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас -1.2°С ... -3.3°С-аар хүйтэн байлаа.
Агаарын хамгийн их температур: Бүх сумдын нутгаар +20°С ... +24°С байлаа.
Агаарын хамгийн бага температур: Бүх сумдын бусдын нутгаар -0.1°С ... -0.6°С байлаа.
Хөрсний хамгийн их температур: Баянчандмань, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар +35°С ... +38°С, Баян-Өнжүүл, Жаргалант, Зуунмод, Лүн, Алтанбулаг, сумдын нутгаар +40°С ... +44°С, Бүрэн суманд +44°С хүрч халсан байлаа. Хөрсөнд +40°С ба түүнээс дээш дулаарсан хоногийн тоо эдгээр сумдын нутгаар 1-4 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар -0.2°С ... -0.9°С байлаа.
Хур тунадас: Баянчандмань, Баян, Баянжаргалан, Заамар, Өндөрширээт, Баянцагаан сумдын нутгаар 1.3-4.8 мм, Баянчандмань, Бүрэн, Зуунмод, Лүн, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Алтанбулаг, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 5.0-9.7 мм, Жаргалант, Угтаал, Борнуур, сумдын нутгаар 12.6 -19.8 мм, Цээл, Батсүмбэр сумын нутгаар 23.3-28.5 мм, тунадас орсон байна.
10 хоногт орсон тунадасны хэмжээ Заамар, Баян-Өнжүүл, Баянчандмань, Эрдэнэ, Баян, Баянжаргалан сумдын нутгаар ОЖД-аас бага, Эрдэнэсант, Зуунмод, Лүн, Дэлгэрхаан, Мөнгөнморьт сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхины их хурд: Бүрэн, Зуунмод, Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын нутгаар 18-23 м/с, Баянчандмань, Баян-Өнжүүл, Жаргалант, Лүн, Мөнгөнморьт, Эрдэнэсант, сумдын нутгаар 14-17 м/с, бусад сумдын нутгаар 9-12 м/с хүрч салхилсан байна.
10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо эдгээр сумдын нутгаар 1-8 өдөр байлаа.
Зуншлагын байдал: Цээл, Баянчандмань, Аргалант, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Эрдэнэ сумдын нутгаар дунд, бусад сумдаар хэвийн зуншлагатай, байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр Зуунмод, Лүн, Эрдэнэсант, Алтанбулаг, Аргалант сумдын нутгаар агь, крыловын хялгана үрийн боловсролт, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Баян, Угтаал, Өндөрширээт, Баянцагаан, Дэлгэрхаан, Цээл сумдын нутгаар хаталт хагдралт ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат явагдаж байна.
Бэлчээрийн ургамлын дундаж өндөр: Цээлд 23 см, Угтаал, Жаргалант, Заамард 18-20 см, Баянчандмань, Баян-Өнжүүл, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Баянжаргалан, Өндөрширээт, Аргалант, Баянцагаан, Борнуур сумдын нутгаар 10-13 см, бусад сумдын нутгаар 3-9 см байна.
Царцааны ажиглалтаар: Эрдэнэ, Аргалант, Батсүмбэр, Угтаал, Лүн, сумдын нутгаар 1м2 талбайд 1-4 ш царцаа ажиглагдсан ба олшролтын хэмжээнд хүрээгүй, бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй байна.
Хөрсний чийгийн мэдээ: Буудай тариалсан талбайн 0-50 см-ийн гүнд Угтаалд чийгшил дунд зэрэг, Эрдэнэсант сумын нутгаар чийгшил хангалтгүй, 0-20 см-ийн гүнд Угтаал, Эрдэнэсант суманд чийгшил дунд зэрэг байв.
Төмс тариалсан талбайн хувьд 0-20 ба 0-50 см-ийн гүнүүдэд Баянчандмань сумын нутгаар чийгшил хангалттай байна.
Гуурстай талбайн 0-20 см-ийн гүнд Угтаал, Борнуур сумын нутгаар чийгшил дунд зэрэг, Жаргалант чийгшил хангалтай, 0-50 см-ийн гүнд Угтаал чийгшил дунд зэрэг, Борнуур, Жаргалант чийгшил хангалтай байв.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, хужир шүү, хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, төмс хүнсний ногоо хураах ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжгүй нөлөөлсөн ч ажил саатаагүй, ихэнх сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
2018 оны 09 дүгээр сарын 02-р 10хоногийн цаг агаарын үзүүлэлтүүд
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич Ч.Баасандулам