Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХАА-Н ЦАГ УУРЫН 6 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2017.06.21/
Агаарын дундаж температур: Баянчандмань, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Жаргалант, Эрдэнэсант, Батсүмбэр сумдын нутгаар 15.1-17.9 градус, бусад сумдын нутгаар 18.3-21.3 градус дулаан ба ОЖД-аас Баянчандмань, Мөнгөнморьт, Алтанбулаг сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар 1.6-3.8 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Баянчандмань, Зуунмод, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ, Аргалант, Дэлгэрхаан сумдын нутгаар 26-29 градус дулаан, бусад сумдын нутгаар 30-33 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: Заамар, Баянцагаан, Лүн, Аргалант, Баянчандмант, Бүрэн, Угтаал, Эрдэнэсант, Жаргалант, Залуучууд сумдын нутгаар 8-10 градус, бусад сумын нутгаар 2-7 градус дулаан.
Хөрсний хамгийн их температур: Баянчандмань, Бүрэн, Баян-Өнжүүл, Лүн, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэ сумдын нутгаар 60-63 градус, бусад сумдын нутгаар 54-59 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Мөнгөнморьт суманд нутгаар 1 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 4-8 градус дулаан.
Хур тунадас: Баян-Өнжүүл, Жаргалант, Бүрэн, Баян, Угтаал, Баянжаргалан, Батсүмбэр, Өндөрширээт, Баянцагаан, Дэлгэрхаан, Залуучууд сумдын нутгаар 2.3-7.0 мм, Лүн, Заамар, Эрдэнэ, Аргалант, Борнуур бусад сумдын нутгаар 10.2-13.4 мм, Мөнгөнморьт, Баянчандмань, Зуунмод, Эрдэнэсант, Алтанбулаг 22.9-43.5 бороо орсон ба Баянчандмань, Мөнгөнморьт, Заамар, Баянцагаан, Зуунмод, Эрдэнэсант, Алтанбулаг ОЖД-аас ахиу, Баянжаргалан суманд ОЖД-ын орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага бороо орлоо.
Салхины их хурд: Зуунмод, Угтаал, Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт сумдын нутгаар 20-27 м/с, Бүрэн, Баян, Баянчандмань, Жаргалант, Алтанбулаг, Дэлгэрхаан, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгар 16-19, бусад сумдын нутгаар 7-14 м/с салхитай байв. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Баян, Лүн, Угтаал, Бүрэн сумдын нутгаар 6-10, бусад сумдын нутгаар 2-5 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Энэ арав хоногт Эрдэнэсант суманд агийн нахианы өсөлт ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шат ажиглагдаагүй ерөнхийдөө ургамал хатаж, ургалт саатсан байдалтай байна. Бүрэн, Мөнгөнморьт, Өндөрширээт, Эрдэнэ сумдын нутгаар 2-3 см, бусад сумдын нутгаар 4-7 см өндөртэй буюу өмнөх 10 хоногоос Бүрэн, Жаргалант, Угтаал, Заамар сумын ургамлын өндөр 1-2 см-ээр буурсан, Зуунмод, Алтанбулаг, Баянжаргалан, Батсүмбэр сумдын ургамлын өндөр өөрчлөлтгүй байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Баянцагаан, Борнуур сумын ургамлын ургалт хэвийн, Баян-Өнжүүл, Жаргалант, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Алтанбулаг, Баянжаргалан, Батсүмбэр, Заамар, Өндөрширээт, Аргалант сумдын нутгаар ургамлын ургалт дунд буюу ургамлын ургалт удааширч гандах төлөвтэй, Баянчандмань, Бүрэн, Лүн, Угтаал, Эрдэнэ, Дэлгэрхаан, Залуучууд сумдын нутгаар ургамал үзүүрээсээ шарласан, мал ногоонд цадах боломж муутай. Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар ганг үнэлхэд Баян, Угтаал, Өндөрширээт, Эрдэнэ, Залуучууд, Борнуур сумдын нутгаар гантай, Баян-Өнжүүл, Жаргалант , Лүн, Баянжаргалан, Батсүмбэр, Дэлгэрхаан сумдын нутгаар гандуу байна.
Таримал ургамлын ургамлтын байдал: Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Угтаал сумдад төмсний шинээр үе шат ажиглагдаагүй, Угтаал буудайнд мөн шинээр үе шат ажиглагдаагүй, Цээл сумдын нутгаар буудайн бутлалт 6-р сарын 14 ны өдөр, Эрдэнэсант сумдын нутгаар 3 дахь навчлалтын үе шат 6-р сарын 14 ны өдрүүдэд ажиглагдсан ба ургалтын байдал Эрдэнэсантад сайн, Угтаал, Жаргалант, Цээл сумдын нутгаар дунд, Батсүмбэр сумдын нутгаар муу байна. Буудайн өндөр Эрдэнэсант, Цээл, Угтаал сумдад 8-13 см байна.
Царцааны байнгын ажиглалтаар: Баянчандмань сумын нутагт царцааны хэт олшролт ажиглагдаж 1м2 талбай дахь дундаж тоо 24ш хүрсэн ба Жаргалант, Лүн, Зуунмод, Мөнгөнморьт, Алтанбулаг, Батсүмбэр, Аргалант суманд 1м2 талбайд сибир, тоонолжилт барбаны таршаа, бараан далавчит царцаа тус тус 2-6ш ажиглагдсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Бод мал төллүүлэх ажил, хөөвөр хялгас авах, мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд төмс, хүнсний ногоо тариалах, усалгаа хийх, борнойдох, уринш боловсруулах зэрэг ажил явагдаж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, ХАА, болон газар тариалнгийн үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан технологич инженер И.Түвшинжаргал