Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 02 дугаар сарын 2-р арав хоног/
2018.02.21 Зуунмод
Агаарын дундаж температур: Баянцагаан, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Цээл сумын нутгаар -14.3 ... -16.2 градус, бусад сумдын нутгаар -16.8...-21.6 градус хүйтэн ба Баянцагаан, Өндөрширээт сумын нутгаар 1.7-2.2 градусаар дулаан, Цээл, Батсүмбэр, Аргалант, Дэлгэрхаан, Баянжаргалан сумдын нутгаар ОЖД-ын орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас -1.4...-4.2 градусаар хүйтэн байв.
Агаарын хамгийн их температур: Зуунмод, Жаргалант, Лүн, Мөнгөнморьт, Угтаал сумдын нутгаар -9...-12 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -2...-8 градус хүйтэн.
Агаарын хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Баянжаргалан, Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутгаар -30.0...-34.0 градус, бусад сумын нутгаар -25.0...-29.0 градус хүйтэн.
Хөрсний хамгийн их температур: Зуунмод, Эрдэнэсант, Цээл сумдын нутгаар -1...-6 градус хүйтэн, Баянчандмань, Бүрэн, Жаргалант, Лүн, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар 1-8 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Эрдэнэсант суманд -29 градус, Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ, Дэлгэрхаан сумын нутгаар -30...-36 градус хүйтэн.
Хур тунадас: Цээл, Угтаал, Батсүмбэр, Зуунмод, Эрдэнэсант, Бүрэн, Дэлгэрхаан сумдын нутгаар 0.1-1.2 мм цас орсон, бусад сумдын нутгаар тунадас ороогүй, Бүрэн, Дэлгэрхаан сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Эрдэнэсант, Цээл, Угтаал, Батсүмбэр, Зуунмод сумдын нутгаар ОЖД-аас бага цас орсон байна.
Салхины их хурд: Баян, Зуунмодод 18-19 м/с, Бүрэн, Мөнгөнморьт, Угтаал, Баянжаргалан, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 10-15 м/с, бусад сумдын нутгаар 2-9 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Эрдэнэ, Баян, Зуунмод суманд 3-4 өдөр, Бүрэн, Мөнгөнморьт, Угтаал, Баянжаргалан, Дэлгэрхаан сумдын нутгаар 1 өдөр байлаа.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны дундаж зузаан: Дэлгэрхаан, Өндөрширээт, Заамар, Баянцагаан, Баян, Зуунмод, Мөнгөнморьт сумдын нутгаар 1-5 см, Баян-Өнжүүл, Аргалант, Баянчандмань, Угтаал, Жаргалант, Борнуур сумдын нутгаар 12-14 см, Цээл сумын нутгаар 17 см, бусад сумдын нутгаар 6-9 см цастай байна.
Цасны балл, дундаж нягт: Баянцагаан сумын нутгаар 4 балл, Баян, Эрдэнэ суманд зарим газартаа мөстсөн 9 балл, Бүрэн, Цээл сумдын нутгаар 10 баллын битүү цастай, Жаргалант, Лүн, Угтаал, Заамар сумдын нутгаар жигд битүү, бусад сумдын нутгаар зарим газартаа хунгарласан 10 баллын цасан бүрхүүлтэй. Заамар, Алтанбулаг, Бүрэн, Баян сумдын нутгаар 0.28-0.34 гр/см3, Жаргалант, Цээл, Дэлгэрхаан сумдын нутгаар 0.14-0.19 гр/см3, Өндөрширээт суманд 0.11 гр/см3, бусад сумдын нутгаар 0.21-0.27 гр/см3 нягттай байна. Баянцагаан сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
Цаг агаарын байдал хүндэрч, зузаан цасны улмаас мал өвөлжилтийн байдалд бэрхшээл учирч болзошгүй сумдын нутгийн 4 зүгт хийсэн хэмжилтээр цасны дундаж зузаан Жаргалант, Баян-Өнжүүл, Лүн, Угтаал сумын нутгаар 23-40 см, Аргалант, Баянжаргалан, Дэлгэрхаан, Баянчандмань сумдын нутгаар 11-18 см зузаан цастай байна. Цасны дундаж нягт Жаргалант, Дэлгэрхаан суманд 0.11-0.19 гр/см3, Аргалант, Баянжаргалан, Угтаал, Лүн, БаянӨнжүүл сумдын нутгаар 0.24-0.40 гр/см3 нягттай хунгарласан, зарим газартаа мөстсөн жигд битүү 10 баллын цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Малын усан хангамж сайн ба сумдын нутгаар зузаан цас болон цасан шуурганы улмаас 10 хоногийн ихэнх хугацаанд малын бэлчээрлэлт хүндэрч, саатсан байна.
Цасны бүрхэц (хиймэл дагуулын мэдээ), зузаан, нягт (газрын ажиглалтын мэдээ)
(2018 оны 02 дугаар сарын 20-ний байдлаар)
2018 оны 02 дугаар сарын 2-р 10 хоногийн цаг агаарын үзүүлэлтүүд
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ