Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 3 ДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 02 дугаар сарын 3-р арав хоног/
2018.03.01 Зуунмод
Агаарын дундаж температур: Батсүмбэр, Мөнгөнморьт сумын нутгаар -17.0...-18.4 градус, бусад сумдын нутгаар -10.6...-16.6 градус ба Баянцагаан, Өндөрширээт сумын нутгаар Баянцагаан, Баянжаргалан, Эрдэнэ, Дэлгэрхаан, Өндөрширээт, Лүн, Аргалант, Батсүмбэр сумдын нутгаар ОЖД-аас 1.2-4.5 градусаар дулаан, бусад сумдын нутгаар ОЖД-ын орчим байв.
Агаарын хамгийн их температур: Дэлгэрхаан сумын нутгаар +2 градус, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Өндөрширээт, Залуучууд, Баянчандмань, Жаргалант, Алтанбулаг, Баянжаргалан, Эрдэнэ, Баянцагаан сумдын нутгаар -1...-3 градус, бусад сумдын нутгаар -4...-7 градус байв.
Агаарын хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутгаар -29...-32 градус, бусад сумдын нутгаар -23...-28 градус байв.
Хөрсний хамгийн их температур: Зуунмод, Эрдэнэ сумдын нутгаар -1...-3 градус, Баянчандмань, Бүрэн, Лүн, Мөнгөнморьт, Угтаал, Цээл, Баян, Эрдэнэсэнт сумдын нутгаар +1...+6 градус, Жаргалант, Алтанбулаг сумдын нутгаар +9...+14 градус байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Эрдэнэсант, Эрдэнэ, Цээл сумдад -23...-27 градус, Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр сумын нутгаар -30...-34 градус.
Хур тунадас: Дэлгэрхаан сумын нутгаар тунадас ороогүй, бусад сумдын нутгаар 0.0-0.9мм тунадас орсон. Лүн, Угтаал, Жаргалант, Баянчандмань сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Бүрэн, Эрдэнэсант, Заамар, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар ОЖД-ийн орчим цас орсон байна.
Салхины их хурд: Бүрэн, Лүн, Угтаал, Баянжаргалан, Аргалант,Баян, Зуунмод сумдын нутгаар 10-15 м/с, бусад сумдын нутгаар 2-9 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Бүрэн, Лүн, Угтаал, Баянжаргалан, Аргалант, Баян, Зуунмод суманд 1-3 өдөр байлаа.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны дундаж зузаан: Дэлгэрхаан, Өндөрширээт сумдын нутгаар цасны зузаан тодорхойлох боломжгүй. Цээл, Жаргалант, Борнуур, Баянчандмань, Баян-Өнжүүл, Аргалант, Угтаал сумдын нутгаар 10-13 см, бусад сумдын нутгаар 0-9 см цастай байна.
Цасны дундаж нягт: Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Бүрэн, Лүн, Аргалант, Угтаал сумдын нутгаар 0.24-0.30 гр/см3, Мөнгөнморьт, Цээл сумдын нутгаар 0.14-0.15 гр/см3, бусад сумдын нутгаар 0.16-0.23 гр/см3 нягттай байна. Баянцагаан, Заамар, Баян, Өндөрширээт, Дэлгэрхаан сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
Цаг агаарын байдал хүндэрч, зузаан цасны улмаас мал өвөлжилтийн байдалд бэрхшээл учирч болзошгүй сумдын нутгийн 4 зүгт хийсэн хэмжилтээр цасны дундаж зузаан Баян-Өнжүүл, Лүн, Угтаал сумын нутгаар 23-40 см, Аргалант, Баянжаргалан, Баянчандмань, Жаргалант сумдын нутгаар 8-21 см зузаан цастай байна.
Цасны дундаж нягт Жаргалант суманд 0.16-0.17 гр/см3, Аргалант, Баянжаргалан, Угтаал, Лүн, БаянӨнжүүл сумдын нутгаар 0.20-0.40 гр/см3 нягттай хунгарласан, зарим газартаа мөстсөн жигд битүү 10 баллын цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд Ихэнх сумдын нутгаар мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Малын усан хангамж сайн ба сумдын нутгаар зузаан цас болон цасан шуурганы улмаас 10 хоногийн ихэнх хугацаанд малын бэлчээрлэлт хүндэрч, саатсан байна.
2 дугаар сард Баянчандмань, Угтаал, Жаргалант, Баян, Баянцагаан, Борнуур, Заамар сумдад 92-378 толгой мал, Угтаал, Мөнгөнморьт, Лүн, Аргалант, Эрдэнэ, Зуунмод сумдын нутгаар 470-865 толгой мал, Эрдэнэсант, Цээл, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Өндөрширээт, Бүрэн сумдын нутгаар 1138-7006 толгой мал тус тус хорогдсон байна.
Цасны бүрхэц (хиймэл дагуулын мэдээ), зузаан, нягт (газрын ажиглалтын мэдээ)
(2018 оны 02 дугаар сарын 28-ний байдлаар)
2018 оны 02 дугаар сарын 3-р 10 хоногийн цаг агаарын үзүүлэлтүүд
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич И.Түвшинжаргал