Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 07 дугаар сарын 2-р 10 хоногийн тойм
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 07 дугаар сарын 02 дугаар арав хоног/
2018.07.23 Зуунмод
Агаарын дундаж температур: Баян-Өнжүүл, Лүн, Өндөрширээт сумын нутгаар +19.0°С ... +20.0°С, бусад сумдын нутгаар +14.9°С ... +18.9°С-аар дулаан байлаа. Бүрэн сумын нутгаар ОЖД-аас +3.0°С дулаан, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Батсүмбэр, Эрдэнэ, Дэлгэрхаан сумын нутгаар ОЖД-аас -0.8°С ... +0.2°С-аар орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас -1.1°С ... -1.9°С-аар хүйтэн байлаа.
Агаарын хамгийн их температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Батсүмбэр, Өндөрширээт, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар +29°С ... +32°С, бусад сумдын нутгаар +25°С ... +28°С хүрч халсан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Бүх сумдын нутгаар +5°С ... +9°С байлаа.
Хөрсний хамгийн их температур: Зуунмод, Мөнгөнморьт, Эрдэнэ сумын нутгаар +41°С ... +48°С, Баянчандмань, Жаргалант, Лүн, Баян, Угтаал, Эрдэнэсант сумдын нутгаар +53°С ... +57°С, Алтанбулаг сумын нутгаар +61°С хүрч халсан байлаа. Хөрсөнд +40°С ба түүнээс дээш дулаарсан хоногийн тоо эдгээр сумдын нутгаар 1-7 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Баян-Өнжүүл, Жаргалант, Зуунмод, Лүн, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ, сумдын нутгаар +2°С ... +8°С байлаа.
Хур тунадас: Баян-Өнжүүл, Дэлгэрхаан сумдын нутгаар 11.7- 14.0 мм, Баянцагаан сумын нутгаар 19.8 мм, Бүрэн, Лүн, Угтаал сумын нутгаар 26.1 -31.7 мм, Баян, Алтанбулаг, Цээл сумын нутгаар 34.2-37.9 мм, Баянжаргал, Жаргалан, Зуунмод сумын нутгаар 39.1-42,7 мм, Баянчандмань, Батсүмбэр 45.2-47.1 мм, Заамар, Өндөрширээт, Аргалант, Борнуур сумын нутгаар 51.8-54.8 мм, Мөнгөнморьт суманд 63.8 мм, Эрдэнэсант суманд 74.1 мм тунадас орсон байна.
10 хоногт орсон тунадасны хэмжээ: Дэлгэрхаан, Сэргэлэн сумын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхины их хурд: Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Зуунмод, Лүн, Баян, Угтаал, Алтанбулаг, Баянжаргалан, Өндөрширээт, Эрдэнэ сумдын нутгаар 10-15 м/с, бусад сумдын нутгаар 5-9 м/с хүрч салхилсан байна.
10 м/с ба түүнээс их салхитай өдрийн тоо Бүх сумдын нутгаар 3-7 өдөр байсан байна.
Зуншлагын байдал: Нийт нутгийн 80 орчим хувьд хэвийн зуншлагатай, 20 орчим хувьд зуншлага дунд буюу муу байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Жаргалант сумын нутгаар агийн бундуйжилт, Батсүмбэр сумын нутгаар агийн цэцэглэлт, Бүрэн сумын нутгаар саман ерхөг бундуйжилт, Баян-Өнжүүл сумын нутгаар хялгана залаалалт, Баянцагаан сумын нутгаар таана залаалалтын үе шат ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шат ажиглагдаагүй.
Бэлчээрийн ургамлын дундаж өндөр: Баянчандмань, Жаргалант, Лүн, Баян, Угтаал, Эрдэнэсант, Заамар, Аргалант, Цээл, Борнуур сумдын нутгаар 10-15 см, бусад сумдын нутгаар 5-9 см байна.
Таримал ургамлын үе шат: 07 дугаар сарын 14-ний өдөр Угтаал, Цээл суманд буудайн цэцэглэлтийн үе шат, 07 дугаар сарын 20-ны өдөр Угтаал, Цээл суманд буудайн цэцэглэлтийн төгсгөлийн үе шат, 07 дугаар сарын 20-ны өдөр Эрдэнэсант суманд буудайн залаалалт үе шат, 07 дугаар сарын 12-ны өдөр Угтаал, Баянчандмань, сумдаар төмс баг цэцгийн үүсэлтийн үе шат, 07 дугаар сарын 20-ны өдөр Угтаал, Борнуур сумдаар төмс цэцэглэлтийн үе шат, 07 дугаар сарын 16-ны өдөр төмс цэцэглэлтийн үе шат, 07 дугаар сарын 20-ны өдөр Жаргалант сумдаар төмс баг цэцгийн үүсэлтийн үе шат, 07 дугаар сарын 20-ны өдөр Батсүмбэр суманд төмс хажуугийн нахианы үүсэлтийн үе шат тус тус ажиглагдлаа.
Царцааны ажиглалтаар: Жаргалант, Баянчандмань, Лүн, Зуунмод, Эрдэнэ, Батсүмбэр, Аргалант, Мөнгөнморьт, Угтаал сумдын нутгаар 1м2 талбайд 1-5 ш царцаа ажиглагдсан ба олшролтын хэмжээнд хүрээгүй, бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй байна.
Хөрсний чийгийн мэдээ: Буудай тариалсан талбайн хувьд 0-20 см, 0-50 см-ийн гүнүүдэд Угтаал сумын нутгаар чийгшил дунд зэрэг. Эрдэнэсант суманд 0-20 см-ын гүнд чийгшил хангалттай, 0-50 см-ын гүнд чийгшил дунд зэрэг байв.
Төмс тариалсан талбайн хувьд 0-20 см, 0-50 см-ийн гүнд Баянчандмань, Борнуур, Жаргалант сумдын нутгаар чийгшил хангалттай. Угтаал сумын нутгаар дунд байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар хонь хяргах, мал оторлох ажил үргэлжилж байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах ажлууд үргэлжлэн хийгдэж, эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлсөн бөгөөд, ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна.
2018 оны 07 дугаар сарын 02-р 10 хоногийн цаг агаарын үзүүлэлтүүд
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич Ч.Баасандулам