Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН Т
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 08 дугаар сарын 01-р арав хоног/
2018.08.12 Зуунмод
Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар +16.7°С ... +20.0°С-аар дулаан байлаа. Бүрэн, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Аргалант, Заамар, Угтаал, Борнуур, Цээл сумдын нутгаар ОЖД-аас +1.1°С ... +2.1°С дулаан, бусад сумдын нутгаар ОЖД-аас -0.1°С ... +1.0°С-аар орчим байлаа.
Агаарын хамгийн их температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Өндөрширээт, Дэлгэрхаан сумдын нутгаар +31°С ... +34°С халсан ба бусад сумдын нутгаар +23°С ... +29°С дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Бүх сумдын бусдын нутгаар +8°С ... +12°С байлаа.
Хөрсний хамгийн их температур: Баянчандмань, Угтаал, Эрдэнэсант сумдын нутгаар +49°С ... +50°С, Зуунмод, Лүн, Баян, Эрдэнэ, Жаргалант, Мөнгөнморьт сумдын нутгаар +52°С ... +57°С, Алтанбулаг, Бүрэн сумдын нутгаар +60°С хүрч халсан байлаа. Хөрсөнд +40°С ба түүнээс дээш дулаарсан хоногийн тоо эдгээр сумдын нутгаар 5-9 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар +4°С ... +10°С байлаа.
Хур тунадас: Баян-Өнжүүл, Өндөрширээт, Баянцагаан, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Өндөрширээт сумдын нутгаар 10.4- 15.4 мм, Баянчандмань, Баян, Лүн сумдын нутгаар 16.9-18.3 мм, Бүрэн, Мөнгөнморьт, Алтанбулаг, Батсүмбэр сумдын нутгаар 22.4-24.8 мм, Угтаал, Эрдэнэ, Зуунмод, Угтаал, Баянжаргал, Өндөрширээт сумдын нутгаар 29.0-33.8 мм, Дэлгэрхаан 39.5 мм, Жаргалант, Аргалант, Борнуур 42.9-46.9 мм, Заамар 56.4 мм, Цээл сумын нутгаар 88.2 мм, тунадас орсон байна.
10 хоногт орсон тунадасны хэмжээ: Баянчандмань, Эрдэнэсант, Баян-Өнжүүл сумын нутгаар ОЖД-аас бага, Өндөрширээт, Баянцагаан, Батсүмбэр, Мөнгөнморьт сумдын нутгаар ОЖД-аас орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхины их хурд: Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн, Алтанбулаг, сумдын нутгаар 12-18 м/с, бусад сумдын нутгаар 5-12 м/с хүрч салхилсан байна.
10 м/с ба түүнээс их салхитай өдрийн тоо Бүх сумдын нутгаар 1-3 өдөр байсан байна.
Зуншлагын байдал: Нийт нутгаар хэвийн зуншлагатай, байна.
Бэлчээрийн ургамлын үе шат; Баянчандмань, Баян-Өнжүүл, Жаргалант, Зуунмод, Баян, Эрдэнэсант, Заамар, Эрдэнэ, Цээл, Борнуур сумдын нутгаар хялгананы цэцэглэлт, Угтаал сумын нутгаар хялганад үрийн боловсролтын үе шат ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд бундуйжилт, залаалалтын үе шат явагдаж байна.
Бэлчээрийн ургамлын дундаж өндөр: Угтаалд хамгийн их буюу 25 см, Цээл, Заамар сумдын нутгаар 18 см, Баянчандмань, Жаргалант, Лүн, Баян, Эрдэнэсант, Эрдэнэ, Аргалант, Баянцагаан, Борнуур сумдын нутгаар 11-16 см, бусад сумдын нутгаар 6-10 см байна.
Таримал ургамлын үе шат: 08 дугаар сарын 2-4-ний өдөр Угтаал, Цээл суманд буудайн сүүн бололт үе шат, Эрдэнэсант суманд сүүн бололтын үе шат, 08 дугаар сарын 2-10-ны өдөр Угтаал, Борнуур, Баянчандмань сумдаар төмсний цэцлэлтийн төгсгөл үе шат ажиглагдсан ба Жаргалант, Батсүмбэр сумдын нутгаар цэцэглэлтийн үе шат явагдаж байна.
Царцааны ажиглалтаар: Жаргалант, Баянчандмань, Лүн, Зуунмод, Эрдэнэ, Батсүмбэр, Аргалант, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Жаргалант сумдын нутгаар 1м2 талбайд 1-5 ш царцаа ажиглагдсан ба олшролтын хэмжээнд хүрээгүй, бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй байна.
Хөрсний чийгийн мэдээ: Буудай тариалсан талбайн хувьд 0-20 см, 0-50 см-ийн гүнүүдэд Угтаал сумын нутгаар чийгшил дунд зэрэг. Эрдэнэсант суманд чийгшил хангалттай байв.
Төмс тариалсан талбайн хувьд 0-20 см, 0-50 см-ийн гүнд Баянчандмань, Борнуур, Жаргалант сумдын нутгаар чийгшил хангалттай. Угтаал сумын нутгаар хангалтгүй байна.
ХӨРСНИЙ ЧИЙГШЛИЙН НӨӨЦ, ММ
/2018 оны 08 дугаар сарын 07-ны байдлаар/
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар хонь хяргах, мал оторлох ажил ажил үргэлжилж байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлсөн бөгөөд, ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна.
2018 оны 08 дугаар сарын 01-р 10 хоногийн цаг агаарын үзүүлэлтүүд
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич Ч.Баасандулам