Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 4 дүгээр эхний 10 хоногийн цаг агаарын тойм
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 04 дүгээр сарын 01-р арав хоног/
2018.04.11 Зуунмод
Агаарын дундаж температур: Баянчандмань, Алтанбулаг, Зуунмод, Мөнгөнморьт, Эрдэнэ, Баян, Батсүмбэр сумдын нутгаар -1.3...-3.2 градус Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Угтаал, Эрдэнэсант, Баянжаргалан, Заамар, Аргалант сумдын нутгаар -0.2...-0.9 градус, бусад сумдын нутгаар 0-1.1 градус, Бүрэн, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Заамар, Цээл, Баянчандмань, Алтанбулаг, Зуунмод сумын нутгаар ОЖД-аас хүйтэн, Дэлгэрхаан суманд ОЖД-аас дулаан, бусад сумдын нутгаар ОЖД-ийн орчим байв.
Агаарын хамгийн их температур: Баянчандмань, Зуунмод, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Баянжаргалан, Өндөрширээт, Аргалант, Дэлгэрхаан, Цээл, Борнуур, Мөнгөнморьт, Эрдэнэ, Бүрэн, Жаргалант сумдын нутгаар 14-17 градус дулаан, бусад сумдын нутгаар 18 градус дулаан байна.
Агаарын хамгийн бага температур: Зуунмод, Баянчандмань, Бүрэн, Жаргалант, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Батсүмбэр, Заамар, Өндөрширээт, Аргалант, Дэлгэрхаан, Баянцагаан, Цээл, Борнуур сумдын нутгаар -12...-16 градус, бусад сумдын нутгаар -17...-21 градус хүйтэн.
Хөрсний хамгийн их температур: Эрдэнэсант, Эрдэнэ сумдын нутгаар 21-26 градус дулаан, Баян, Мөнгөнморьт, Жаргалант, Зуунмод сумдын нутгаар 27-32 градус, Лүн, Баянчандмань, Бүрэн, Алтанбулаг, Цээл сумдын нутгаар 35-39 градус дулаан байв.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Бүрэн, Жаргалант, Лүн, Зуунмод, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Батсүмбэр, Цээл сумдын нутгаар -15.0...-18.0 градус, Баян-Өнжүүл, Эрдэнэ сумын нутгаар -21...-22 градус тус тус хүйтэн байлаа.
Хур тунадас: Бүрэн, Мөнгөнморьт, Алтанбулаг, Зуунмод, Баянчандмань, Жаргалант, Өндөрширээт, сумдын нутгаар 0.7-1.8 мм цас орсон, бусад сумдын нутгаар 2.0-4.9 мм цас орсон. Заамаар, Цээл, Угтаал, Аргалант, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл, Баянцагаан, Мааньт, Баянжаргалан, Эрдэнэ, Батсүмбэр, Борнуур, сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Лүн сумын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхины их хурд: Бүрэн, Зуунмод, Лүн сумдын нутгаар 22-24 м/с, Баянчандмань, Баян-Өнжүүл, Жаргалант, Мөнгөнморьт, Баян, Угтаал, Эрдэнэсант, Эрдэнэ, Аргалант, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар 16-20 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баянчандмань, Бүрэн, Зуунмод, Лүн, Баян, Өндөрширээт сумдын нутгаар 6-10 өдөр, бусад сумдын нутгаар 2-5 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамал: Батсүмбэр, Борнуур, Цээл, Аргалант, Зуунмод, Эрдэнэсант, Жаргалант, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Баянчандмань, Бүрэн, Заамар сумдын нутгаар агийн цухуйлт ажиглагдсан.
Батсүмбэр, Өндөрширээт, Алтанбулаг сумдын нутгаар ширэг улалжийн цухуйлт, Өндөрширээт, Зуунмод, Эрдэнэсант, Лүн, Баян-Өнжүүл, Баянчандмань, Бүрэн сумдын нутгаар хялганы цухуйлт тус тус ажиглагдасан. Бусад сумдын нутгаар бэлчээрийг ургамал цухуйлтгүй байна.
Царцаа: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар бог, бод мал төллөх, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохирожмгүй нөлөөлсөн боловч дээрх ажлуудад хүндрэл учруулаагүй байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич И.Түвшинжаргал