Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2022 оны 01 дүгээр сарын 01-р арав хоног/
Агаарын дундаж температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Өндөрширээт, Аргалант сумдын нутгаар -20.8..-25.1 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -11.6...-19.7 градус хүйтэн. Баян-Өнжүүл, Бүрэн, Алтанбулаг сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Батсүмбэр сумын нутгаар 10.1 граддусаар дулаан, бусад сумдын нутгаар ОЖД-аас 1.5-6.3 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Лүн, Угтаал, Алтанбулаг, Өндөрширээт сумдын нутгаар -10.0...-14.0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -0.0...-9.0 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэ, Аргалант сумдын нутгаар -30.0...-34.0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -24.0...-25.0 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Баянжаргалан, Баян, Эрдэнэ сумдын нутгаар 0.0-10.0 градус дулаан, Зуунмод, Лүн, Угтаал, Алтанбулаг, Заамар, Өндөрширээт сумдын нутгаар -0.0...-11.0 градус хүйтэн байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянжаргалан, Заамар сумдын нутгаар -27.0...-29.0 градус хүйтэн, Зуунмод, Лүн, Баян, Угтаал, Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэ сумдын нутгаар -31.0...-37.0 градус хүйтэн байв.
Хур тунадас: Баян-Өнжүүл, Бүрэн, Баян, Мөнгөнморьт, Баянжаргалан, Батсүмбэр, Өндөрширээт, Эрдэнэ, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар цас ороогүй, бусад сумдын нутгаар 0.0-0.9 мм цас орсон ба цас орсон сумдын нутгаар ОЖД-аас бага цас орсон байна. /Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр/
Салхины их хурд: Зуунмод, Дэлгэрхаан сумдын нутгаар 11-14 м/с, бусад сумдын нутгаар 4-10 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баянчандмань, Зуунмод, Угтаал, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар 1-2 өдөр байв.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны балл, дундаж зузаан: Дэлгэрхаан сумдын нутгаар цасгүй, Баян, Мөнгөнморьт, Баянжаргалан, Заамар, Аргалант, Баянцагаан сумдын нутгаар 3-5 балл, бусад сумдын нутгаар 6-10 баллын цасан бүрхүүлтэй. Угтаал сумын нутгаар 8 см, бусад сумдын нутгаар 0-5 см цастай байна.
Цасны дундаж нягт: Өндөрширээт, Угтаал, Баян-Өнжүүл сумдын нутгаар 0.17-0.19 гр/см3 байна. Бусад сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
ЦАСАН БҮРХЭЦИЙН ЗУРАГ
(2022 оны 01 дүгээр сарын 10-ний байдлаар)
ХАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2022 оны 01 дүгээр сарын 2-р арав хоног/
2022.01.21 Зуунмод
Агаарын дундаж температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Өндөрширээт, Баян, Жаргалант сумдын нутгаар -17.6...-22.2 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -11.4...-16.4 градус хүйтэн. Нийт сумдын нутгаар ОЖД-аас 1.8-12.1 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Дэлгэрхаан сумдын нутгаар 2 градус дулаан, Баянчандмань, Эрдэнэсант, Цээл, Борнуур сумдын нутгаар -1.0...-3.0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -5.0...-9.0 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэ, Аргалант сумдын нутгаар -30.0...-35.0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -26.0...-29.0 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Лүн, Баян, Эрдэнэ, Баянжаргалан сумдын нутгаар 0.0-12.0 градус дулаан, Зуунмод, Угтаал, Алтанбулаг, Заамар, Өндөрширээт сумдын нутгаар -0.0...-5.0 градус хүйтэн байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянжаргалан, Өндөрширээт сумдын нутгаар -28.0...-30.0 градус хүйтэн, Зуунмод, Лүн, Баян, Угтаал, Алтанбулаг, Заамар , Эрдэнэ сумдын нутгаар -31.0...-39.0 градус хүйтэн байв.
Хур тунадас: Баянчандмань, Бүрэн, Лүн, Баян, Мөнгөнморьт, Баянжаргалан, Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэ, Баянцагаан, Дэлгэрхаан, Борнуур сумдын нутгаар цас ороогүй, бусад сумдын нутгаар 0.0-0.3 мм цас орсон ба Заамар сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага цас орсон байна. /Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр/
Салхины их хурд: Зуунмод, Дэлгэрхаан, Лүн сумдын нутгаар 11-14 м/с, бусад сумдын нутгаар 4-10 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баян-Өнжүүл, Бүрэн, Зуунмод, Лүн, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Баянжаргалан, Дэлгэрхаан сумдын нутгаар 1-3 өдөр байв.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны балл, дундаж зузаан: Дэлгэрхаан сумдын нутгаар цасгүй, Баян, Мөнгөнморьт, Баянжаргалан, Заамар, Аргалант, Баянцагаан сумдын нутгаар 3-5 балл, бусад сумдын нутгаар 6-10 баллын цасан бүрхүүлтэй.
Нийт сумдын нутгаар 0-5 см цастай байна.
Цасны дундаж нягт: Бүрэн, Угтаал, Өндөрширээт сумдын нутгаар 0.17-0.24 гр/см3 байна. Бусад сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
ХАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер: И.Түвшинжаргал