Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХАА-Н ЦАГ УУРЫН 7 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ТОЙМ


Агаарын дундаж температур: Өндөрширээтэд 29.1 мм, Мөнгөнморьтод 18.3 градус, бусад сумдын нутгаар 21.9-24.9 градус дулаан ба Мөнгөнморьтод ОЖД-ийн орчим, Бүрэн, Зуунмод, Эрдэнэсант, Өндөрширээт, Эрдэнэ, Аргалант сумдын нутгаар 5.0-8.02 градусаар, бусад сумдын нутгаар 1.2-4.6 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар 32-34 градус дулаан, Зуунмод, Баян, Баянцагаан, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Заамар, Цээл, Угтаал, Жаргалант 35-37 градус, бусад сумдын нутгаар 38-40 градус дулаан байв. Агаарт 30 градус ба түүнээс дулаан байсан хоногийн тоо Баянчандмань, Мөнгөнморьт, Эрдэнэ, Аргалант, Дэлгэрхаан сумдын нутгаар 3 өдөр, бусад сумдын нутгаар 4-7 өдөр байв. Агаарын хамгийн бага температур: Баянчандмань, Жаргалант, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Эрдэнэ, Цээл, Борнуур сумдын нутгаар 5-8, бусад сумын нутгаар 9-12 градус дулаан.
Хөрсний хамгийн их температур: Зуунмод, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Аргалант сумдын нутгаар 60-62 градус, бусад сумдын нутгаар 63-66 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дулаан байсан хоногийн тоо ихэнх сумдын нутгаар 7-10 өдөр байлаа. Хөрсний хамгийн бага температур: Мөнгөнморьт сумын нутгаар 4, бусад сумдын нутгаар 6-10 градус дулаан.
Хур тунадас: Өндөрширээт сумын нутгаар тунадас ороогүй, Баян, Алтанбулаг, Баянжаргалан, Эрдэнэ сумдын нутгаар 20.4-27.1 мм, Мөнгөнморьт, Баянцагаан сумдын нутгаар 10.8-17.9 мм, бусад сумдын нутгаар 1.2-8.8 мм тунадас орсон ба Баянчандмань, Мөнгөнморьт, Баян, Баянцагаан сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Алтанбуоаг, Баянжаргалан, Эрдэнэ сумдын нутгаар ОЖД-аас ахиу, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхины их хурд: Лүн, Баянчандмань сумын нутгаар 18-22 м/с, Заамар, Өндөрширээт, Баянцагаан, Цээл, Борнуур сумдын нутгаар 2-9, бусад сумдын нутгаар 10-16 м/с салхитай байв. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баянчандмань, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Баян, Алтанбулаг сумдын нутгаар 5-8, бусад сумдын нутгаар 1-3 өдөр байлаа.
Таримал ургамлын үе шат, ургалтын байдал: 7-р сарын 2-р 10 хоногт Баянчандмань, Батсүмбэрт төмсний хажуугийн нахианы үүсэл, Угтаал, Борнуур суманд төмсний цэцэглэлтийн үе шат ажиглагдсан ба төмсний өндөр Борнуурт 41, Жаргалант, Угтаалд 22-25 см, Баянчандмань, Батсүмбэрт 14-15 см байна. Төмсний ургалтын байдал Борнуур суманд сайн, бусад суманд дунд зэрэг байна. Буудай: Угтаал, Эрдэнэсант сумдын нутгаар буудайн түрүүлэлт цэцэглэлтийн үе шат ажиглагдсан байна. Буудайн өндөр Цээлд 38 см, Эрдэнэсант, Угтаал сумдын нутгаар 19-28 см өндөртэй, ургалтын байдал дунд зэрэг байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Хонь хяргах, мал оторлох ажил үргэлжлэн явагдаж, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, усалгаа хийх ажил үргэлжилж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, ХАА, болон газар тариалнгийн үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ