Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХАА-Н ЦАГ УУРЫН 7 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2017.07.11/
Агаарын дундаж температур: Мөнгөнморьт. Зуунмод, Баян, Эрдэнэ сумдын нутгаар 17.7-19.5 градус, бусад сумдын нутгаар 20.2-24.4 градус дулаан ба Баянчандмань, Мөнгөнморьт, Алтанбулаг сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар 1.2-4.7 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Баянчандмань, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 30-33 градус дулаан, бусад сумдын нутгаар 34-37 градус дулаан байв. Агаарт 30 градус ба түүнээс дулаан байсан хоногийн тоо Заамар, Мөнгөнморьт, Эрдэнэ, Дэлгэрхаан, Аргалант сумдын нутгаар 1-2 өдөр, бусад сумдын нутгаар 3-6 өдөр байв.
Агаарын хамгийн бага температур: Эрдэнэсант, Баянжаргалан, Заамар, Баняцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар 10-13, бусад сумын нутгаар 4-9 градус дулаан.
Хөрсний хамгийн их температур: Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Лүн, Угтаал, Алтанбулаг сумдын нутгаар 60-66 градус, бусад сумдын нутгаар 45-59 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дулаан байсан хоногийн тоо нийт сумдын нутгаар 6-10 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Лүн сумын нутгаар 9 градус, бусад сумдын нутгаар 4-7 градус дулаан.
Хур тунадас: Баян-өнжүүл, Бүрэн, Батсүмбэр, Өндөрширээт сумдын нутгаар 0.3-0.9мм, Баянчандмань, Лүн, Угтаал, Заамар, Залуучууд, Борнуур сумдын нутгаар 1.6-5.2мм, Жаргалант, Эрдэнэсант, Алтанбулаг, Аргалант сумдын нутгаар 8.0-8.8мм, Зуунмод, Баняцагаан, Дэлгэрхаан, Эрдэнэ сумдын нутгаар 12.3-19.4мм, Баян, Мөнгөнморьт, Баянжаргалан сумдын нутгаар 24.9-31.6мм тунадас тус тус орсон ба Жаргалант суманд ОЖД-ийн орчим, Баянчандмань, Баян, Мөнгөнморьт, Баянжаргалан, Эрдэнэ, Аргалант, Дэлгэрхаан, Баянцагаан сумдын нутгаар ОЖД-аас ахиу, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхины их хурд: Зуунмод, Угтаал сумдын нутгаар 18-23 м/с, Жаргалант, Лүн, Баян, Эрдэнэ, Борнуур, Залуучууд, Батсүмбэр, Аргалант сумдын нутгаар 14-16, бусад сумдын нутгаар 7-12 м/с салхитай байв. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Бүрэн, Зуунмод, Баян, Алтанбулаг, Баянчандмань, Жаргалант, Угтаал, Эрдэнэ сумдын нутгаар 6-8, бусад сумдын нутгаар 1-4 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Алтанбулаг, Өндөрширээт сумын нутгаар агийн бундуйжилт, Эрдэнэсант, Зуунмод суманд хялганы залаалалт, Батсүмбэр, Зуунмод суманд агийн нахианы өсөлт, Эрдэнэсант суманд ерхөгний залаалалт, Батсүмбэр суманд ширэг улалжийн толгойлолтын үе шат тус тус явагдсан байна. бусад сумдын нутгаар бэлчээрий ургамлын ургалтанд шинэ үе шат илрээгүй байна. Ургамлын өндөр Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Алтанбулаг Баян-Өнжүүл сумдын нутгаар 7-8см, Залуучууд сумын нутгаар 2 см, бусад сумын нутгаар 4-6см өндөртэй байна.
Зуншлагын байдал: Баян, Угтаал, Залуучууд сумдын нутгаар зуншлага муу мал ногоонд цадах боломжгүй, Баян-Өнжүүл, Зуунмод, Мөнгөнморьт, Баянцагаан, Борнуур сумдын нутгаар сүүлийн арав хоногт ургамал сэргэж ургалт хэвий байдалдаа ороод байна, бусад сумдын нутгаар ургамлын ургалтын байдал дунд зэрэг байна.
Таримал ургамлын ургамлтын байдал: Батсүмбэр, Жаргалант суманд төмсний үе шат шинээр ажиглагдаагүй, Баянчандмань суманд 7-р сарын 2-нд цухуйлтын үе шат ажиглагдсан, Борнуур суманд 7-р сарын 4-нд баг цэцгийн үүсэл , Угтаал суманд 7-р сарын 8-нд хажуугийн нахианы үүсэл тус тус ажиглагдсан байна. Төмсний өндөр Жаргалант, Угтаал, Борнуур суманд 20-28см, Батсүмбэр суманд 12 см байна. Төмсний ургалтын байдал Борнуур суманд сайн, бусад суманд дунд зэрэг байна.
Буудай: Угтаал сумдын нутгаар 7-р сарын 8-нд голлолт, Эрдэнэсант сумдын нутгаар 7-р сарын 10-нд ишний доод үе хөрсний гадарга дээр гарах, Цээлд 7-р сарын 10-нд түрүүлэлтийн үе шат ажиглагдсан байна. Угтаалд 13см, Эрдэнэсант, Цээл сумдын нутгаар 24-38 см тус тус өндөртэй, ургалтын байдал дунд зэрэг байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан технологич инженер
И.Түвшинжаргал