Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2017.10.12/
Агаарын дундаж температур: Эрдэнэ сумын нутгаар 0.5 градус хүйтэн, Баян, Мөнгөнморьт сумдын нутгаар 0.2-0.9 градус бусад сумдын нутгаар 1.0-3.6 градус дулаан ба Эрдэнэсант, Өндөрширээт, Баян, Жаргалант, Зуунмод сумын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас хүйтэн байв.
Агаарын хамгийн их температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Баянжаргалан, Баянцагаан, Дэлгэрхаан, Эрдэнэсант сумдын нутгаар 21-22 градус, бусад сумдын нутгаар 17-20 градус дулаан байна.
Агаарын хамгийн бага температур: Жаргалант, Баян, Батсүмбэр, Эрдэнэ, Залуучууд сумдын нутгаар 13-15 градус хүйтэн, бусад сумын нутгаар 7-12 градус хүйтэн.
Хөрсний хамгийн их температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Баян, Эрдэнэсант сумдын нутгаар 37-39 градус, бусад сумдын нутгаар 29-34 градус дулаан Агаарт 30 градус ба түүнээс дулаан байсан хоногийн тоо ажиглагдаагүй.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Жаргалант, Угтаал, Эрдэнэ сумын нутгаар 17-20 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 9-14 градус хүйтэн.
Хур тунадас: Баянцагаан сумдын нутгаар хур тунадас ороогүй. Баян-Өнжүүл, Бүрэн, Баянжаргалан, Дэлгэрхаан, Лүн, Баян, Өндөрширээт сумдын нутгаар 0.0-1.8 мм, Баянчандмань, Мөнгөнморьт, Батсүмбэр, Борнуур сумдын нутгаар мм, 13.3-18.6мм, бусад сумдын нутгаар 3.3-6.5мм тунадас тус тус орсон ба Зуунмод, Батсүмбэр, Заамар, Өндөрширээт сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Баян, Эрдэнэсант, Баянжаргалан, Дэлгэрхаан сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу хур тунадас орсон байна.
Салхины их хурд: Баянчандмань, Бүрэн, Зуунмод, Угтаал, Жаргалант, Батсүмбэр сумдын нутгаар 14-18 м/с, бусад сумдын нутгаар 6-12м/с салхитай байв. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баянчандмань, Зуунмод сумдын нутгаар 5-6 хоног бусад 1-4 хоног тус тус үргэлжилсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Ургамал нийт сумдын нутгаар хатаж хагдарсан байна.
Царцааны байнгын ажиглалтаар: Лүн суманд барбааны таршаа 1ш тоологдов, бусад сумдын нутгаар царцаа ажиглагдсангүй.
ХАА-н үйлдвэрлэлд: Хадлан тэжээл бэлтгэх, мал оторлох, хужир шүү бэлтгэх ажил үргэлжлэн явагдаж, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах ажил үргэлжилж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, ХАА, болон газар тариалнгийн үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич И.Түвшинжаргал