Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2017 оны 11 дүгээр сарын 2-р арав хоног/
Агаарын дундаж температур: Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ, Алтанбулаг сумдын нутгаар 7.6-10.4 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1.2-6.9 градус хүйтэн ба Мөнгөнморьтод ОЖД-аас 1.4 граудсаар хүйтэн, Баян-Өнжүүл, Бүрэн, Баян, Алтанбулаг, Баянжаргалан, Эрдэнэ сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас 1.2-4.5 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Мөнгөнморьт, Алтанбулаг сумын нутгаар 6-9 градус дулаан, бусад сумдын нутгаар 10-14 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Баянжаргалан, Эрдэнэ сумдын нутгаар 21-27 градус, бусад сумын нутгаар 13-19 градус хүйтэн.
Хөрсний хамгийн их температур: Мөнгөнморьт сумын нутгаар 3 градус, Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Угтаал, Алтанбулаг, Цээл сумдын нутгаар 12-19 градус, бусад сумдын нутгаар 21-25 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Лүн, Батсүмбэр, Аргалант, Цээл сумдын нутгаар 16-18 градус, бусад сумдын нутгаар 20-31 градус хүйтэн.
Хур тунадас: Баян-Өнжүүл, Бүрэн, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Эрдэнэ, Борнуур сумдын нутгаар 7.9-10.5 мм цас, бусад сумдын нутгаар 0.0-6.9 мм цас орсон ба Баянчандмань, Жаргалант сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Баянцагаан сумын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу цас орсон байна.
Салхины их хурд: Баянжаргалан, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар 8-9 м/с, Бүрэн, Лүн, Угтаал, Эрдэнэсант сумдын нутгаар 18-21 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо ихэнх сумдын нутгаар 1-2 өдөр байлаа.
Цасны дундаж зузаан: Баян-Өнжүүл, Мөнгөнморьт, Баянжаргалан, Эрдэнэ сумдын нутгаар 10-16 см, бусад сумдын нутгаар 0-9 см цастай байна.
Цасны балл, дундаж нягт: Ихэнх сумдын нутгаар жигд битүү зарим газартаа хунгарласан 10 баллын цасан бүрхүүлтэй. Баян-Өнжүүл, Бүрэн, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Баянжаргалан сумдын нутгаар 0.20-0.26 гр/см3, Өндөрширээт, Эрдэнэ сумдын нутгаар 0.01-0.09 гр/см3, бусад сумдын нутгаар 0.17-0.19 гр/см3 байна. Лүн, Батсүмбэр, Заамар, Баянцагаан сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй.
ХАА-н үйлдвэрлэлд Нийт сумдын нутгаар мал хээлтүүлэх ажил үргэлжилж байна. Малын усан хангамж дунд, ХАА-н үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ