Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2017 оны 12 дугаар сарын 2-р арав хоног/
2017.12.22 Зуунмод
Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар -12.8...-21.7 градус хүйтэн ба Баянчандмань, Баян-Өнжүүл, Зуунмод, Лүн, Баян, Угтаал, Эрдэнэсант, Эрдэнэ сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас 1.1...4.5 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Бүрэн, Жаргалант, Эрдэнэсант, Заамар, Цээл, Борнуур сумын нутгаар -2...-4 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -5...-9 градус хүйтэн.
Агаарын хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Лүн, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Баянжаргалан, Эрдэнэ сумдын нутгаар -30...-35 градус, бусад сумын нутгаар -23...-29 градус хүйтэн.
Хөрсний хамгийн их температур: Жаргалант, Баян, Эрдэнэ сумдын нутгаар 1-4 градус дулаан, бусад сумдын нутгаар -1...-11 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Эрдэнэсант, Залуучууд сумдын нутгаар -28...-29 градус, бусад сумдын нутгаар -30...-36 градус хүйтэн.
Хур тунадас: Бүрэн, Баян, Мөнгөнморьт, Баянжаргалан, Заамар, Өндөрширээт, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар цас ороогүй. Жаргалант, Батсүмбэр, Борнуур сумдын нутгаар 1.1-1.8 мм цас, бусад сумдын нутгаар 0.0-0.9 мм цас орсон. Угтаал, Алтанбулаг, Аргалант сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Зуунмод, Батсүмбэр, Борнуур сумдын нутгаар ОЖД-аас ахиу, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага цас орсон байна.
Салхины их хурд: Зуунмодод 23 м/с, Бүрэн, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Баянжаргалан, Эрдэнэ сумдын нутгаар 10-17 м/с, бусад сумдын нутгаар 1-9 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баян, Эрдэнэ, Зуунмод сумдад 4-6 өдөр, Бүрэн, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Баянжаргалан сумдын нутгаар 1-3 өдөр байлаа.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтсон нэг цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны дундаж зузаан: Цээл сумын нутгаар 18 см, Баянчандмань, Жаргалант, Эрдэнэсант, Аргалант, Мөнгөнморьт, Баянжаргалан сумдын нутгаар 9-11 см, бусад сумдын нутгаар 1-8 см цастай байна.
Цасны балл, дундаж нягт: Баянцагаан сумын нутгаар 9 балл, Бүрэн, Баян суманд зарим газартаа мөстсөн битүү цастай, бусад сумдын нутгаар жигд битүү зарим газартаа хунгарласан 10 баллын цасан бүрхүүлтэй. Бүрэн, Эрдэнэсант, Алтанбулаг, Батсүмбэр сумдын нутгаар 0.27-0.30 гр/см3, Жаргалант, Баян, Мөнгөнморьт, Баянжаргалан, Өндөрширээт, Эрдэнэ сумдын нутгаар 0.10-0.19 гр/см3, бусад сумдын нутгаар 0.20-0.24 гр/см3 нягттай байна. Дэлгэрхаан, Баянцагаан сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
Монгол Улсын Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын нөхцөл байдлыг үнэлэхэд 12 дүгээр сарын 20-ны байдлаар Баянчандмань, Жаргалант, Эрдэнэсант, Аргалант, Залуучууд сумдад зудархуу нөхцөл байдал үүсээд байна.
Цаг агаарын байдал хүндэрч, зузаан цасны улмаас мал өвөлжилтийн байдалд бэрхшээл учирч болзошгүй сумдын нутгийн 4 зүгт хийсэн хэмжилтээр цасны дундаж зузаан Лүн сумын нутгаар 10-24 см, Бүрэнд 15-20 см. Баян-Өнжүүл 24-28 см зузаан цастай байна. Цасны нягт дунджаар Лүн суманд 0.22-0.28 г/см3 нягттай зарим газартаа хунгарласан жигд битүү 10 баллын цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Малын усан хангамж сайн, МАА-н үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжгүй байсан хэдий ч ажил саатаагүй байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ