Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2017 оны 12 дугаар сарын 1-р арав хоног/
2017.12.11 Зуунмод
Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар -13.0...-21.6 градус хүйтэн ба Мөнгөнморьт, Батсүмбэр, Залуучууд сумын нутгаар ОЖД-аас 1.7...4.8 градусаар дулаан, Баянчандмань, Баян, Эрдэнэсант, Баянжаргалан, Аргалант, Баянцагаан сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас -1.4...-7.2 градусаар хүйтэн байв.
Агаарын хамгийн их температур: Жаргалант, Эрдэнэсант, Мөнгөнморьт, Заамар, Залуучууд, Бүрэн сумын нутгаар -2...-4 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -5...-9 градус хүйтэн. Агаарын хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Алтанбулаг, Өндөрширээт сумдын нутгаар -30...-31 градус, бусад сумын нутгаар -25...-29 градус хүйтэн.
Хөрсний хамгийн их температур: Жаргалант, Лүн, Баян, сумдын нутгаар 0-3 градус дулаан, бусад сумдын нутгаар -1...-8 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Эрдэнэсант, Батсүмбэр, Залуучууд сумын нутгаар -20...-29 градус, бусад сумдын нутгаар -31...-35 градус хүйтэн.
Хур тунадас: Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Эрдэнэсант, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ, Залуучууд сумдын нутгаар 0.0-0.4 мм цас, бусад сумдын нутгаар цас ороогүй. Борнуур сумын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага цас орсон байна.
Салхины их хурд: Эрдэнэ, Зуунмод сумдын нутгаар 21-26 м/с, Баянчандмань, Бүрэн, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант сумдын нутгаар 10-18 м/с, бусад сумдын нутгаар 2-9 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо 1-4 өдөр байлаа.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтсон нэг цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны дундаж зузаан: Цээл суманд 19 см, Баянчандмань, Жаргалант, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Баянжаргалан, Аргалант сумдын нутгаар 9-10 см, бусад сумдын нутгаар 1-8 см цастай байна.
Цасны балл, дундаж нягт: Борнуур, Баянцагаан сумдын нутгаар 5-9 балл, Баян-Өнжүүл сумын орчимд сэвсгэр зөөлөн жигд битүү10 балл, Бүрэн, Баян, Дэлгэрхаан суманд зарим газартаа мөстсөн битүү цастай, бусад сумдын нутгаар жигд битүү зарим газартаа хунгарласан 10 баллын цасан бүрхүүлтэй. /
Баянчандмань, Лүн, Заамар, Залуучууд сумдын нутгаар 0.26-0.30 гр/см3, Мөнгөнморьт, Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 0.12-0.18 гр/см3, бусад сумдын нутгаар 0.20-0.24 гр/см3 нягттай байна. Баянцагаан сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
Монгол Улсын Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын нөхцөл байдлыг үнэлэхэд 12 дүгээр сарын 11-ны байдлаар Жаргалант, Баянжаргалан, Аргалант, Залуучууд суманд зудархуу нөхцөл байдал үүсээд байна.
Цаг агаарын байдал хүндэрч, зузаан цасны улмаас мал өвөлжилтийн байдалд бэрхшээл учирч болзошгүй сумдын нутгийн 4 зүгт хийсэн хэмжилтээр цасны дундаж зузаан Лүн сумын нутгаар 15-26 см, Бүрэнд 15-20 см. Баян-Өнжүүл 24-28 см зузаан цастай байна. Цасны нягт дунджаар Лүн суманд 0.20-0.26 г/см3 нягттай зарим газартаа хунгарласан жигд битүү 10 баллын цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд Ихэнх сумдын нутгаар мал оторлох ажил үргэлжилж байна. малын усан хангамж сайн, МАА-н үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжгүй байсан хэдий ч ажил саатаагүй байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич И.Түвшинжаргал