Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 5 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын дундаж температур: Мөнгөнморьт сумын нутгаар 12.6 градус, бусад сумдын нутгаар 15.1-20.6 градус дулаан ба нийт сумдын нутгаар 1.2-6.2градусаар дулаан байлаа.
Агаарын хамгийн их температур: Зуунмод, Эрдэнэ, Мөнгөнморьт сумдын нутгаар 29-30 градус дулаан, бусад сумдын нутгаар 31-34 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Алтанбулаг, Залуучууд, Заамар, Аргалант, Баянцагаан, Борнуурсумдын нутгаар 0-4 градус дулаан, бусад сумын нутгаар 1-6 градус хүйтэн.
Хөрсний хамгийн их температур: Зуунмод, Эрдэнэ, Мөнгөнморьтсумдын нутгаар 21-22 градус, бусад сумдын нутгаар 23-27 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Зуунмод, Аргалантсумдын нутгаар 55-56 градус, бусад сумдын нутгаар 58-61 градус дулаан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Баянцагаан суманд 6.3 мм, Баянчандмань, Баян, Угтаал, Батсүмбэр сумдын нутгаар 0.0-0.9 мм тунадас орсон Бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй. Баянцагаансуманд ОЖД-аас ахиу, Баянчандмань, Баян, Угтаал, Батсүмбэр сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орлоо.
Салхины их хурд: Жаргалант, Борнуур, Зуунмод, Угтаал сумдын нутгаар 17-19 м/с, Батсүмбэр, Заамар, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар 6-9 м/с, бусад сумдын нутгаар 10-15 м/с салхитай байв. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Бүрэнд, Баянчандмань, Зуунмод, Баян сумдад 6-11, бусад сумдын нутгаар 1-5 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, ургац: Ихэнх сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлт ба нахианы өсөлт, баг цэцгийн үүсэлийн үе шат явагдаж байгаа ба энэ арав хоногийн хувьд Эрдэнэсант суманд агийн цухуйлтын үе шат, Өндөрширээт суманд ширэг улалжийн баг цэцгийн үүсэл, Аргалант суманд адамсын шарилжийн нахианы үүслийн үе шат ажиглагдсан, бусад суманд шинэ үе шат ажиглагдаагүй байна. Бэлчээрийн ургамлын өндөр Мөнгөнморьт, Өндөрширээт, Эрдэнэ, Аргалант сумдын нутгаар 1-3 см, бусад сумдын нутгаар 4-7 см байна. Баян, Угтаал, Баянцагаан суманд 1.4-2.9 ц/га, Баян-Өнжүүл, Жаргалант, Батсүмбэр, Заамар суманд 0.3-0.8 ц/га ургацтай байна. Бусад сумдын нутгаар ургац тодорхойлох боломжгүй байлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Баянцагаан, Зуунмод, Алтанбулаг, Өндөрширээт, Заамар сумдын нутгаар ургамлын ургалт сайн, Лүн, Эрдэнэ, сумдын нутгаар нутгаар ургамал цухуйсан боловч ургалт муу мал бэлчээх боломж муутай байна. Бусад сумдын нутгаар ургамлын ургалтын байдал хэвийн байна.
ХАА-н үйлдвэрлэлийн ажлын хувьд: Ихэнх сумдын нутгаар бод мал төллөхажил ерөнхийдөө дуусаж, Аргалант, Баян, Зуунмод зэрэг сумдад бод мал төллөхажил үргэлжилж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж сайн, ХАА-н үйлдвэрлэлд явагдаж буй ажилд болон малд цаг агаарын байдал таатай байсан ба цаг агаарын таагүй нөхцөлөөс болж малын бэлчээрлэлт саатаагүй. Харин бусад тохиолдлоор Эрдэнэсант суманд 145, Лүнд 737, Алтанбулагт 1309, Борнуурт 1125, Эрдэнэ суманд 527 толгой мал тус тус хорогдсон байна.