Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 5 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын дундаж температур: Өндөрширээт, Баянжаргалан сумдын нутгаар 11.4-12.1 градус, бусад сумдын нутгаар 6.5-10.7 градус дулаан ба Баянчандмань, Лүн, Мөнгөнморьт, Алтанбулаг, Аргалант, Залуучууд ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар 1.4-3.5 градусаар дулаан байлаа.
Агаарын хамгийн их температур: Жаргалант, Лүн, Цээл, Борнуур, Баян-Өнжүүл, Бүрэн, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр сумдын нутгаар 27-28 градус дулаан, бусад сумдын нутгаар 23-26 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар 10-12 градус хүйтэн, бусад сумын нутгаар 4-9 градус хүйтэн.
Хөрсний хамгийн их температур: Бүрэн, Жаргалант, Лүн, Угтаал, Эрдэнэсант сумдын нутгаар 51-54 градус, бусад сумдын нутгаар 46-49 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг сумдын нутгаар 12-14 градус хүйтэн, бусад сумын нутгаар 6-8 градус хүйтэн.
Хур тунадас: Энэ арав хоногт Бүрэн, Баян,Баянжаргалан, Өндөрширээт, Баянцагаан сумдаар тунадас ороогүй, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Зуунмод, Аргалант, Дэлгэрхаан, Лүн, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Эрдэнэ сумдын нутгаар 0.0-0.6 мм, Баянчандмань, Угтаал, Батсүмбэр сумдын нутгаар 2.0-5.7 мм тунадас орсон Жаргалант, Заамар, Залуучууд, Борнуур сумдын нутгаар 9.4-12.8 мм тунадас орсон ба Баянчандмань, Жаргалант, Угтаал, Заамар, Залуучууд, Борнуур суманд ОЖД-аас ахиу, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орлоо.
Салхины их хурд: Бүрэн, Зуунмод, Баян, Угтаал, Эрдэнэсант, Баянжаргалан, Өндөрширээт, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 20-27м/с, Баянчандмань, Жаргалант, Аргалант, Борнуур Лүн сумдын нутгаар 16-19 м/с, бусад сумдын нутгаар 9-14 м/с салхитай байв. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Бүрэнд 10, Баянчандмань, Зуунмод, Баян, Эрдэнэсант, Алтанбулаг, Эрдэнэ суманд 9, Баян-Өнжүүл, Лүн, Угтаал сумдын нутгаар 8, бусад сумдын нутгаар 1-6 өдөр байлаа.
Ихэнх сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат явагдаж байгаа ба Жаргалант, Залуучууд, Нөхөрлөл, Эрдэнэ суманд агийн нахианы өсөлтийн үе шат эхэлсэн байна. Бэлчээрийн ургамлын өндөр Жаргалант, Угтаал, Эрдэнэсант, Заамар, Алтанбулаг, сумдын нутгаар 4-6 см, бусад сумдын нутгаар 1-3 см.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Баянжаргалан, Зуунмод, Алтанбулаг, Батсүмбэр, Заамар сумдын нутгаар ургамлын ургалт сайн, Лүн, Өндөрширээт, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар нутгаар ургамал цухуйсан боловч ургалт муу мал бэлчээх боломж муутай байна. Бусад сумдын нутгаар ургамлын ургалтын байдал хэвийн байна.
Хаврын хөрсний чийгийн нөөц: Хөрсний чийгийн 0-20, 0-50 см-ийн гүндээ Жаргалант, Борнуур, Баянчандмань суманд хангалттай,Угтаалд хангалтгүй.
Эрдэнэсантад 0-20 см-т хангалтгүй, 0-50 см-т дунд зэрэг байна.
ХАА-н үйлдвэрлэлийн ажлын хувьд: Нийт сумдын нутгаар бог мал төллөж дуусаад бод мал төллөж эхэлж байна. Мөн малд нэмэгдэл тэжээл өгөх ажил явагдаж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж сайн, ХАА-н үйлдвэрлэлд явагдаж буй ажилд болон малд цаг агаарын байдал салхи, шуурга ихтэй таагүй нөлөөлсөн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич И.Түвшинжаргал