Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 6 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын дундаж температур: Баянчандмань, Зуунмод, Баян, Мөнгөнморьт сумдын нутгаар 12.7-15.9 градус, бусад сумдын нутгаар 16.2-20.8 градус дулаан ба ОЖД-аас Баянчандмань, Мөнгөнморьт сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Лүн, Алтанбулаг, Заамар, Борнуур сумдын нутгаар 1.7-2.7 градусаар, бусад сумдын нутгаар 3.1-4.5 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 26-29 градус дулаан, бусад сумдын нутгаар 30-34 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар 2 градус хүйтэн, бусад сумын нутгаар 0-5 градус дулаан.
Хөрсний хамгийн их температур: Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр, Эрдэнэ, Аргалант сумдын нутгаар 52-58 градус, бусад сумдын нутгаар 59-63 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Жаргалант, Мөнгөнморьт, Алтанбулаг, Батсүмбэр сумын нутгаар 1-4 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0-3 градус дулаан.
Хур тунадас: Бүрэн, Лүн, Өндөрширээт сумдын нутгаар бороо ороогүй, Баянчандмань, Мөөнгөнморьт, Баянжаргалан, Эрдэнэ, Баянцагаан сумдын нутгаар 2.4-4.8 мм, бусад сумдын нутгаар 0.0-1.9 мм бороо орсон ба Баянцагаан суманд ОЖД-ын орчим, бусад умдын нутгаар ОЖД-аас бага бороо орлоо.
Салхины их хурд: Бүрэн, Зуунмод, Угтаал сумдын нутгаар 22-30 м/с, Баянчандмань, Жаргалант, Лүн, Баян, Эрдэнэсант, Эрдэнэ, Аргалант, Дэлгэрхаан сумдын нутгар 16-21, бусад сумдын нутгаар 9-15 м/с салхитай байв. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баянчандмань, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутгаар 6-10, бусад сумдын нутгаар 1-5 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Борнуур, Эрдэнэ, Эрдэнэсант, Угтаал сумын нутгаар агийн нахианы өсөлтийн үе шат ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шат ажиглагдаагүй. Бэлчээрийн ургамал Баянчандмань, Жаргалант, Лүн, Баян, Угтаал, Эрдэнэсант, Заамар, Баянцагаан сумдын нутгаар 6-8 см, бусад сумдын нутгаар 6-8 см өндөртэй.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Баянцагаан сумын ургамлын ургалт хэвийн, бусад сумдын нутгаар ургамлын ургалт дунд буюу ургамлын ургалт удааширч гандах төлөвтэй, Баянчандмань, Лүн, Эрдэнэ сумдын нутгаар ургамал үзүүрээсээ шарласан, мал ногоонд цадах боломж муутай.
Таримал ургамлын ургамлтын байдал: Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Угтаал сумдад төмсний цухуйлтын үе шат 6-р сарын 4-10 ны өдрүүдэд, Угтаал, Цээл сумдын нутгаар буудайн 3 дахь навчлалтын үе шат 6-р сарын 6-10 ны өдрүүдэд ажиглагдсан ба ургалтын байдал Эрдэнэсант, Борнуур, Цээл сумдын нутгаар сайн, Угтаал, Жаргалант, Батсүмбэр сумдын нутгаар дунд байна.
ХАА-н үйлдвэрлэлд бод мал төллүүлэх ажил, газар тариалангийн үйлдвэрлэлд үр суулгах, төмс, хүнсний ногоо тариалах үргэлжилж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, ХАА, болон газар тариалнгийн үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ