Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 8 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2017.08.22/
Агаарын дундаж температур: Баянчандмань, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Эрдэнэ сумдын нутгаар 15.7-17.6 градус, бусад сумдын нутгаар 18.0-20.8 градус дулаан ба Бүрэн, Алтанбулаг, Заамар сумын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар 1.4-4.1 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Баян-Өнжүүл, Жаргалант, Бүрэн, Лүн, Угтаал, Заамар, Өндөрширээт, Аргалант, Цээл сумдын нутгаар 30-32 градус дулаан, бусад сумдын нутгаар 23-29 градус дулаан байв. Агаарт 30 градус ба түүнээс дулаан байсан хоногийн тоо Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Угтаал, Заамар, Өндөрширээт, Аргалант, Цээл сумдын нутгаар 1-2 өдөр, бусад сумдын нутгаар 30 градус ба түүнээс дулаан өдөр ажиглагдаагүй.
Агаарын хамгийн бага температур: Зуунмод, Мөнгөнморьт, Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутгаар 6-9, бусад сумын нутгаар 10-12 градус дулаан.
Хөрсний хамгийн их температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Зуунмод, Баян, Лүн, Угтаал сумдын нутгаар 56-60 градус, бусад сумдын нутгаар 48-54 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дулаан байсан хоногийн тоо Жаргалант сумын нутгаар 6, бусад сумдын нутгаар 2-5 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Зуунмод, Батсүмбэр сумын нутгаар 5-7, бусад сумдын нутгаар 8-10 градус дулаан.
Хур тунадас: Баянжаргалан, Баянцагаан, Дэлгэрхаан сумдыг нутгаар 12.2-26.7 мм, Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Жаргалант, Зуунмод, Лүн, Заамар, Өндөрширээт, Залуучууд 39.1-47.1мм, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Борнуур сумдын нутгаар 52.8-58.9мм, бусад сумдын нутгаар 63.1-92.9мм тунадас орсон ба Дэлгэрхаан сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхины их хурд: Зуунмод суманд 20 м/с, Баянчандмань, Бүрэн, Жаргалант, Лүн, Баян, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ суманд 10-13 м/с, бусад сумдын нутгаар 6-9 м/с ёалхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Зуунмод суманд 8, бусад сумдын нутгаар 1-4 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Зуунмод, Өндөрширээт суманд агийн цэцэглэлт, Бүрэн суманд хялганы залаалалт, Өндөрширээт суманд ширэг улалжийн үрийн боловсруулалтын үе шат тус тус ажиглагдсан байна. Бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтанд шинэ үе шат илрээгүй байна. Ургамлын өндөр Баян-Өнжүүл, Бүрэн, Баян, Алтанбулаг, Баянжаргалан, Дэлгэрхаан сумдын нутгаар 10-16 см, бусад сумын нутгаар 3-8 см өндөртэй байна.
Таримал ургамлын үе шат, ургалтын байдал: 8-р сарын 10-ны ажиглалтаар Баянчандмань суманд төмсний баг цэцгийн үүсэл, 8-р сарын 14-ны ажиглалтаар Угтаалд төмсний цэцэглэлтийн төгсгөлийн үе шат ажиглагдсан байна. Угтаал, Жаргалант, Баянчандмань, Батсүмбэр суманд төмсний өндөр 27-33 см, Борнуур суманд 53 см байна. Ургалтын байдал Борнуур, Батсүмбэрт сайн, Жаргалант, Угтаал, Баянчандмань суманд дунд байна.
Буудай: Угтаалд аарцан бололт, Эрдэнэсант сумдын нутгаар буудайн бүрэн бололтын, Цээлд аарцан бололтын үе шат үргэлжилж байна. Ургалтын байдал Цээлд муу, Угтаалд дунд зэрэг, Эрдэнэсантад сайн байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Хонь хяргах, Хадлан тэжээл бэлтгэх, мал оторлох ажил үргэлжлэн явагдаж, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, усалгаа хийх ажил үргэлжилж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, ХАА, болон газар тариалнгийн үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич И.Түвшинжаргал