Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 8 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын дундаж температур: Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 15.4-16.8 градус, бусад сумдын нутгаар 17.6-20.8 градус дулаан ба Алтанбулаг сумын нутгаар ОЖД-аас 1.5 градусаар хүйтэн, Баян, Баянжаргалан, Эрдэнэ, Дэлгэрхаан, Баянчандмань сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар 1.2-6.6 градусаар дулаан байв. Агаарын хамгийн их температур: Баян-Өнжүүл, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Баянцагаан, Цээл, Борнуур сумдын нутгаар 30-32 градус дулаан, бусад сумдын нутгаар 23-29 градус дулаан байв. Агаарт 30 градус ба түүнээс дулаан байсан хоногийн тоо Баян-Өнжүүл, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Баянцагаан, Цээл, Борнуур сумдын нутгаар 1-3 өдөр, бусад сумдын нутгаар 30 градус ба түүнээс дулаан өдөр ажиглагдаагүй. Агаарын хамгийн бага температур: Баянчандмань, Жаргалант, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Эрдэнэ, Цээл, Борнуур сумдын нутгаар 5-8, бусад сумын нутгаар 9-12 градус дулаан.
Хөрсний хамгийн их температур: Зуунмод, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Аргалант сумдын нутгаар 60-62 градус, бусад сумдын нутгаар 63-66 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дулаан байсан хоногийн тоо Мөнгөнморьт, Эрдэнэсант, Алтанбулаг, Аргалант сумын нутгаар 3-5, бусад сумдын нутгаар 6-8 өдөр байлаа. Хөрсний хамгийн бага температур: Зуунмод, Мөнгөнморьт, Батсүмбэр сумын нутгаар 4-5, бусад сумдын нутгаар 6-8 градус дулаан.
Хур тунадас: Баян, Алтанбулаг, Эрдэнэсант, Батсүмбэр, Эрдэнэ, Борнуур сумдын нутгаар 42.1-61.6 мм, Баянхангай, Сэргэлэн, Угтаал, Заамар, Цээл сумдын нутгаар 5.7-10.1 мм, бусад сумдын нутгаар 15.8-39.5 мм тунадас орсон ба Сэргэлэн, Сүмбэр, Баян-Өнжүүл, Лүн, Баянжаргалан, Аргалант сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Баянхангай, Архуст, Зуунмод, Угтаал, Заамар, Цээл сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхины их хурд: Зуунмод, Батсүмбэр, Баянчандмань, Алтанбулаг сумдын нутгаар 18-22 м/с, Эрдэнэсант, Баянжаргалан, Заамар, Өндөрширээт, Баянцагаан, Цээл, Борнуур сумдын нутгаар 5-9, бусад сумдын нутгаар 10-15 м/с салхитай байв. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баянчандмань, Бүрэн, Зуунмод, Угтаал, Баян сумдын нутгаар 4-8, бусад сумдын нутгаар 1-3 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Баянчандмань, Аргалант сумын нутгаар агь, шавагийн бундуйжилт, Батсүмбэр, Алтанбулаг сумдын нутгаар агь, ширэгийн цэцэглэлт, Мөнгөнморьт сумын нутгаар хиагийн түрүүлэлтийн үе шат тус тус явагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтанд шинэ үе шат илрээгүй байна. Ургамлын өндөр Баянчандмань, Мөнгөнморьт, Эрдэнэ, Аргалант, Дэлгэрхаан сумдын нутгаар 3 см, бусад сумын нутгаар 4-7 см өндөртэй байна.
Таримал ургамлын үе шат, ургалтын байдал: 8-р сарын 2-р 10 хоногт Баянчандмань, Жаргалант, Батсүмбэрт төмсний цэцэглэлтийн үе шат ажиглагдсан ба төмсний өндөр Борнуурт 49, Батсүмбэр, Жаргалант, Угтаалд 26-28 см, Баянчандманьд 19 см байна. Төмсний ургалтын байдал Баянчандмань, Жаргалант суманд дунд, Борнуур, Батсүмбэр, Угтаал суманд сайн байна.
Буудай: Угтаал, Эрдэнэсант сумдын нутгаар буудайн сүүн бололтын, Цээлд аарцан бололтын үе шат ажиглагдсан байна. Буудайн өндөр Эрдэнэсант, Угтаал сумдын нутгаар 22-30 см өндөртэй, ургалтын байдал Цээлд муу, Угтаалд дунд зэрэг, Эрдэнэсантад сайн байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Хонь хяргах, мал оторлох ажил үргэлжлэн явагдаж, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, усалгаа хийх ажил үргэлжилж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, ХАА, болон газар тариалнгийн үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.