Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2017.10.01/
Агаарын дундаж температур: Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар 1.5-2.2 градус, бусад сумдын нутгаар 3.0-7.1 градус дулаан ба Эрдэнэсант, Өндөрширээт, Дэлгэрхаан, Баян, Угтаал, Батсүмбэр сумын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас хүйтэн байв.
Агаарын хамгийн их температур: Мөнгөнморьт, Эрдэнэ, Зуунмод сумдын нутгаар 19 градус, бусад сумдын нутгаар 20-25 градус дулаан Агаарт 30 градус ба түүнээс дулаан байсан хоногийн тоо ажиглагдаагүй.
Агаарын хамгийн бага температур: Мөнгөнморьт, Баян, Эрдэнэ, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Бүрэн, Алтанбулаг сумдын нутгаар 10-13 градус хүйтэн, бусад сумын нутгаар 3-8 градус хүйтэн.
Хөрсний хамгийн их температур: Баянчандмань, Эрдэнэ, Залуучууд сумдын нутгаар 24-26 градус, бусад сумдын нутгаар 30-39 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дулаан байсан хоногийн тоо ажиглагдаагүй.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Баян, Эрдэнэ, Мөнгөнморьт, Бүрэн сумын нутгаар 13-15 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 6-11 градус хүйтэн.
Хур тунадас: Баянжаргалан, Баян, Баянцагаан сумдын нутгаар хур тунадас ороогүй. Жаргалант, Угтаал, Баянчандмань, Батсүмбэр, Борнуур, Цээл сумдын нутгаар 22.7-29.8 мм, Лүн, Мөнгөнморьт, Заамар, Нөхөрлөл сумдын нутгаар, 10.1-18.0мм, Зуунмод, Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант сумдын нутгаар 5.0-9.6мм, Бүрэн, Баян-Өнжүүл, Дэлгэрхаан, Эрдэнэ сумдын нутгаар 0.4-2.3мм тунадас тус тус орсон ба Бүрэн, Дэлгэрхаан, Баянцагаан, Баянжаргалан, Баян, Эрдэнэ сумдын нутгаар ОЖД-аас бага, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Мөнгөнморьт сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага хур тунадас орсон байна.
Салхины их хурд: Залуучууд, Заамар, Борнуур, Дэлгэрхаан, Өндөрширээт, Батсүмбэр, Алтанбулаг суманд 9-11 м/с, бусад сумдын нутгаар 13-20 м/с салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Алтанбулаг, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Өндөрширээт, Борнуур, Баянцагаан, Нөхөрлөл суманд 1-2, бусад сумдын нутгаар 3-9 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Жаргалант, Эрдэнэсант, Бүрэн, Алтанбулаг, Борнуур, Дэлгэрхаан, Эрдэнэ сумдын нутгаар агь, хялгана, ерхөг, хиаг зэрэг төлөөлөх ургамалын хаталт хагдралтын үе шат ажиглагдсан байна. Бусад сумдын нутгаар үе шат ажиглагдаагүй байна. Ургамлын өндөр нийт сумдын нутгаар дунджаар 6-11 см өндөртэй байна.
Бэлчээрийн ургамлын ургац: Бүрэн, Зуунмод, Лүн, Заамар, Аргалант, Залуучууд сумдын нутгаар 0.3-0.8ц/га, Баянчандмань, Баян-Өнжүүл, Жаргалант, Угтаал, Алтанбулаг, Дэлгэрхаан, Борнуур сумдын нутгаар 1.0-1.6ц/га байлаа.
Царцааны байнгын ажиглалтаар: Аргалант, Алтанбулаг, Лүн сумдын нутгаар 1 м2 талбайд бие гүйцсэн үе шатандаа байгаа бараан далавчит царцаа 0-1 ш, Лүн суманд барбааны таршаа 1ш тус тус тоологдов, бусад сумдын нутгаар царцаа ажиглагдсангүй.
ХАА-н үйлдвэрлэлд Хадлан тэжээл бэлтгэх, мал оторлох, хужир шүү бэлтгэх ажил үргэлжлэн явагдаж, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах ажил үргэлжилж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, ХАА, болон газар тариалнгийн үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич И.Түвшинжаргал