Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 01 дүгээр сарын 1-р арав хоног/
2018.01.12 Зуунмод
Агаарын дундаж температур: Баян-Өнжүүл, Лүн, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр сумын нутгаар -24.3...-26.7 градус, бусад сумдын нутгаар -18.6...-23.4 градус хүйтэн ба Бүрэн, Жаргалант, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Заамар, Аргалант сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Баян, Мөнгөнморьт, Баянжаргалан, Өндөрширээт, Эрдэнэ, Баянцагаан сумдын нутгаар ОЖД-аас 1.1-4.7 градусаар дулаан, бусад сумдын нутгаар ОЖД-аас -1.1...-4.9 градусаар хүйтэн байв.
Агаарын хамгийн их температур: Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Алтанбулаг, Аргалант, Борнуур, Угтаал, Баянчандмань сумдын нутгаар -13...-15 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -9...-12 градус хүйтэн.
Агаарын хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Лүн, Угтаал, Алтанбулаг, Баян, Батсүмбэр, Өндөрширээт сумдын нутгаар -33...-35 градус, бусад сумын нутгаар -25...-32 градус хүйтэн.
Хөрсний хамгийн их температур: Бүрэн, Зуунмод, Угтаал, Эрдэнэсант, Цээл сумдын нутгаар -10...-12 градус, бусад сумдын нутгаар -4...-9 градус хүйтэн байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Зуунмод, Баян, Эрдэнэсант, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар -30...-34 градус, бусад сумдын нутгаар -35...-38 градус хүйтэн байв.
Хур тунадас: Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Батсүмбэр, Заамар, Аргалант, Дэлгэрхаан, Борнуур сумдын нутгаар 2.1-4.2 мм цас, бусад сумдын нутгаар 0.4-1.7 мм цас орсон. Жаргалант, Өндөрширээт, Цээл сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу цас орсон байна.
Салхины их хурд: Зуунмодод 20 м/с, Бүрэн, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 11-13 м/с, бусад сумдын нутгаар 2-9 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Зуунмод суманд 6 өдөр, Бүрэн, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 1-3 өдөр байлаа.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр Цасны дундаж зузаан: Цээл, Жаргалант, Угтаал, Аргалант сумдын нутгаар 14-20 см, Зуунмод, Лүн, Баян, Мөнгөнморьт, Заамар, Эрдэнэ, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар 1-8 см, бусад сумдын нутгаар 10-13 см цастай байна.
Цасны балл, дундаж нягт: Баянцагаан сумын нутгаар 8 балл, Бүрэн, Зуунмод, Баян суманд зарим газартаа мөстсөн битүү цастай, Баян-Өнжүүл, Жаргалант, Лүн, Угтаал, Заамар, Цээл, Борнуур сумдын нутгаар жигд битүү, бусад сумдын нутгаар зарим газартаа хунгарласан 10 баллын цасан бүрхүүлтэй.
Жаргалант, Лүн, Угтаал, Өндөрширээт, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 0.11-0.18 гр/см3, бусад сумдын нутгаар 0.20-0.29 гр/см3 нягттай байна. Баянцагаан сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
ХАА-н үйлдвэрлэлд Ихэнх сумдын нутгаар мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Малын усан хангамж сайн, МАА-н үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжгүй байсан хэдий ч ажил саатаагүй байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ