Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 04 дүгээр сарын 02-р арав хоног/
2018.04.24 Зуунмод
Агаарын дундаж температур: Баянчандмань, Жаргалант, Алтанбулаг, Зуунмод, Мөнгөнморьт, Эрдэнэ, Баян, Угтаал сумдын нутгаар 3.2-5.8 градус, бусад сумдын нутгаар 6.8-9.1 градус дулаан ба ОЖД-аас Баян-Өнжүүл, Баян, Өндөрширээт, Бүрэн сумдын нутгаар 4.1-4.8 градус, Цээл, Дэлгэрхаан, Баянцагаан, Эрдэнэ, Батсүмбэр, Баянжаргалан сумдын нутгаар 5.1-6.1 градус, бусад сумдын нутгаар 2.6-3.8 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Баянчандмань, Угтаал, Аргалант сумдын нутгаар 14-19 градус дулаан, бусад сумдын нутгаар 20-24 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Эрдэнэ, Аргалант, Мөнгөнморьт, Баян, сумдын нутгаар -9...-15 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -3...-8 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Баянчандмань, Жаргалант, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар 32-38 градус дулаан, Бүрэн, Зуунмод, Лүн, Баян, Алтанбулаг, сумдын нутгаар 41-48 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар -5.0...-10.0 градус, Угтаал, Мөнгөнморьт, Баян, Эрдэнэсант сумын нутгаар -11...-15 градус хүйтэн байсан.
Хур тунадас: Баянчандмань, Лүн, Борнуур сумдын нутгаар 5.3-11.2 мм, Баян, Мөнгөнморьт, Батсүмбэр, Заамар, Эрдэнэ, Аргалант, Дэлгэрхаан сумдын нутгаар 2.0-4.9 мм, бусад сумдын нутгаар 0.3-1.9 мм тунадас орсон ба Баянчандмань, Лүн, Мааньт, Мөнгөнморьт, Батсүмбэр, Өндөрширээт, Борнуур сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхины их хурд: Баянчандмань, Бүрэн, Жаргалант, Лүн, Угтаал, Эрдэнэсант сумдын нутгаар 20-24 м/с, бусад сумдын нутгаар 10-19 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баянчандмань, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн, Баян, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Эрдэнэ, Аргалант суманд 5-8 өдөр, бусад сумдын нутгаар 1-4 өдөр байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар бог, бод мал төллөх, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжгүй нөлөөлсөн боловч дээрх ажлуудад хүндрэл учруулаагүй байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна.
2018 оны 04 дүгээр сарын 02-р 10 хоногийн цаг агаарын үзүүлэлтүүд
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ