Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 05 дугаар сарын 03-р арав хоног/
2018.06.01 Зуунмод
Агаарын дундаж температур: Мөнгөнморьт, Эрдэнэ, Баян, Зуунмод, Алтанбулаг, Баянчандмань, Жаргалант, Угтаал, Батсүмбэр, Эрдэнэсант сумын нутгаар 11.2-15.2 градус, бусад сумдын нутгаар 15.6-18.3 градус дулаан байлаа. Нийт сумдын нутгаар ОЖД-аас 1.1-5.8 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Баян-Өнжүүл, Жаргаант, Лүн, Батсүмбэр, Өндөрширээт, Цээл, Борнуур сумдын нутгаар 34-36 градус, бусад сумдын нутгаар 31-33 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Баянчандмань, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ, Аргалант сумдын нутгаар -6... -9 градус, бусад сумдын нутгаар -1...-5 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Баян, Жаргалант, Лүн, Эрдэнэсант, Алтанбулаг сумдын нутгаар 61-67 градус дулаан, Бүрэн, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэ сумдын нутгаар 55-60 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дээш дулаарсан хоногийн тоо Бүрэн, Жаргалант, Лүн, Угтаал, Алтанбулаг сумдын нутгаар 10 өдөр, Баянчандмань, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант сумдын нутгаар 6-9 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Зуунмод, Баян, Мөнгөнморьт сумдын нутгаар -10..-12 градус, Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Батсүмбэр, Цээл, Эрдэнэ сумдын нутгаар -5...-9 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Баянхангай, Баянцогт, Лүн, Аргалант, Алтанбулаг, Сэргэлэн, Баяндэлгэр, Архуст, Баянжаргалан, Баянцагаан сумдын нутгаар тунадас ороогүй, бусад сумдын нутгаар 0.0-4.8 мм тунадас орсон ба ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхины их хурд: Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн, Эрдэнэсант сумдын нутгаар 20-25 м/с, Заамар, Цээл, Батсүмбэр, Өндөрширээт, Дэлгэрхаан, Батсүмбэр сумдын нутгаар 9-12 м/с, бусад сумдын нутгаар 13-19 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Зуунмод, Баян, Эрдэнэ суманд 8-10 өдөр, бусад сумдын нутгаар 1-7 өдөр байлаа.
Таримал ургамлын үе шат: Эрдэнэсант, Угтаал сумдын нутгаар 05 дугаар сарын 24-ны өдөр буудайн соёололт, 31-ны өдрүүдэд буудайн цухуйлт, Цээл сумын нутгаар 5-р сарын 31-ны өдөр буудайн соёололтын үе шат тус тус ажиглагдлаа. Төмс цухуйлтгүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд Ихэнх сумдын нутгаар бод мал төллөх, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж, газар тариалангийн үйлдвэрлэлд хаврын хагалгаа, үр суулгах, төмс тариалах, цэнэг усалгаа хийх, уринш боловсруулах ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжгүй нөлөөлсөн боловч дээрх ажлуудад хүндрэл учруулаагүй байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна. Зүй бусаар Заамар, Өндөрширээт, Эрдэнэ, Баянцагаан сумдын нутгаар 24-166, Баянчандмань, Баян, Батсүмбэр, Алтанбулаг, Цээл, Борнуур сумдын нутгаар 305-642, Жаргалант, Зуунмод, Угтаал, Эрдэнэсант сумдын нутгаар 1064-1649 тооны мал хорогдсон байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ