Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН Т


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 09 дүгээр сарын 01-р арав хоног/
2018.09.12 Зуунмод
Агаарын дундаж температур: Мөнгөнморьт сумын нутгаар 9.4 градус, бусад сумдын нутгаар 10.1-13.6 градус дулаан байлаа. Цээл, Бүрэн сумдын нутгаар ОЖД-аас -1.1...-1.3 градусаар хүйтэн, Батсүмбэр сумын нутгаар 1.1 градусаар дулаан, бусад сумдын нутгаар ОЖД-ийн орчим байв.
Агаарын хамгийн их температур: Эрдэнэ сумын нутгаар 19 градус, бусад сумдын нутгаар 20-26 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Мөнгөнморьт, Бүрэн, Баян, Баянжаргалан, Батсүмбэр, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар -3 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0-3 градус дулаан байв.
Хөрсний хамгийн их температур: Баянчандмань, Зуунмод, Эрдэнэ сумдын нутгаар 34-36 градус дулаан, Бүрэн, Жаргалант, Лүн, Баян, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Цээл сумдын нутгаар 40-46 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дээш дулаарсан хоногийн тоо эдгээр сумдын нутгаар 1-5 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Мөнгөнморьт, Баян, Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутгаар -2...-7 градус хүйтэн, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Эрдэнэсант, Алтанбулаг сумдын нутгаар -1 градус хүйтэн, Баянчандмань, Баян-Өнжүүл, Лүн, Угтаал, Цээл сумдын нутгаар 0-2 градус дулаан байлаа.
Хур тунадас: Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр: Угтаал сумын нутгаар 70.0-75.0 мм, Борнуур сумын нутгаар 55.1-60.0 мм, Лүн сумын нутгаар 50.1-55.0 мм, Жаргалант, Эрдэнэ сумдын нутгаар 45.1-50.0 мм, Баянхангай, Баянчандмань, Зуунмод, Заамар, Өндөрширээт сумдын нутгаар 40.1-45.0 мм, Аргалант, Алтанбулаг, Батсүмбэр, Баянцогт сумдын нутгаар 35.0-40.0 мм, Мөнгөнморьт, Цээл сумдын нутгаар 30.0-35.0 мм, Баянжаргаланд 20.1-25.0 мм, Эрдэнэсант, Баяндэлгэр сумдын нутгаар 15.1-20.0 мм, Баян, Баянцагаан, Сэргэлэн, Сүмбэр сумдын нутгаар 10.1-15.0 мм, Баян-Өнжүүл, Бүрэн, Архуст сумдын нутгаар 5.1-10.0 мм, Дэлгэрхаан сумын нутгаар 0.0-5.0 мм тунадас орсон.
Арав хоногт орсон тунадасны хэмжээг ОЖД-тай харьцуулахад Дэлгэрхаан сумын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхины их хурд: Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн, Аргалант сумдын нутгаар 16-20 м/с, Баянжаргалан, Заамар, Баянцагаан, Дэлгэрхаан, Батсүмбэр, Өндөрширээт сумдын нутгаар 7-10 м/с, бусад сумдын нутгаар 11-15 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо эдгээр сумдын нутгаар 1-5 өдөр байлаа.
Ургамлын ургалтын байдал: Баянчандмань, Аргалант сумын нутгаар ургамлын ургалтын байдал дунд бусад сумдын нутгаар сайн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр: Угтаал, Заамар, Цээл, Жаргалант сумын нутгаар 16-23 см, бусад сумдын нутгаар 09-15 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, хужир шүү, хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд төмс хүнсний ногоо хураах ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжгүй нөлөөлсөн ч ажил саатаагүй, ихэнх сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ