Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 12 дугаар сарын 02-р арав хоног/
2018.12.22 Зуунмод
Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар -11.0...-20.7 градус хүйтэн байлаа. Мөнгөнморьт сумын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас +1.3...+5.7 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Нийт сумдын нутгаар -1...-8 градус байлаа.
Агаарын хамгийн бага температур: Нийт сумдын нутгаар -24...-32 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Эрдэнэсант, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Цээл сумдын нутгаар 0-6 градус, Баян-Өнжүүл, Зуунмод, Лүн, Баянчандмань, Алтанбулаг Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар -1...-7 градус байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Бүрэн, Жаргалант, Эрдэнэсант, Баянчандмань, Баян-Өнжүүл, Мөнгөнморьт, Зуунмод, Лүн, Баян, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар -28...-36 градус хүйтэн.
Хур тунадас: Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр: Баян-Өнжүүл, Зуунмод, Баян, Баянжаргалан, Эрдэнэ, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар 0.0-0.6 мм, бусад сумдын нутгаар тунадас ороогүй.
Мааньт, Баянжаргалан сумын нутгаар ОЖД-ийн орчим, Зуунмод, Эрдэнэ, Баян-Өнжүүл, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар тунадас ороогүй байна.
Салхины их хурд: Нийт сумдын нутгаар 4-10 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Зуунмод, Баян, Баянжаргалан, Өндөрширээт, Дэлгэрхаан, Борнуур сумдын нутгаар 1-7 өдөр байв.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, хужир шүү, хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлж ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич Ч.Баасандулам