Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 12 дугаар сарын 03-р арав хоног/
2019.01.02 Зуунмод
Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар -20.1...-25.7 градус хүйтэн байлаа. Өндөрширээт сумын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас -1.4...-5.9 градусаар хүйтэн байв.
Агаарын хамгийн их температур: Нийт сумдын нутгаар -4...-14 градус байлаа.
Агаарын хамгийн бага температур: Нийт сумдын нутгаар -31...-38 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Бүрэн, Лүн, Мөнгөнморьт сумдын нутгаар 0-2 градус, Жаргалант, Баян-Өнжүүл, Зуунмод, Лүн, Баянчандмань, Алтанбулаг, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар -1...-7 градус байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Бүрэн, Жаргалант, Эрдэнэсант, Баянчандмань, Баян-Өнжүүл, Мөнгөнморьт, Зуунмод, Лүн, Баян, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар -36...-42 градус хүйтэн.
Хур тунадас: Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр: Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Заамар, Аргалант, Цээл, Борнуур сумдын нутгаар 0.0-2.7 мм, бусад сумдын нутгаар тунадас ороогүй.
Борнуур, Угтаал, Цээл сумын нутгаар ОЖД-аас ахиу, Баянчандмань сумын нутгаар ОЖД-ийн орчим, Жаргалант, Зуунмод, Мөнгөнморьт, Алтанбулаг, Батсүмбэр, Заамар, Аргалант сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар тунадас ороогүй байна.
Салхины их хурд: Нийт сумдын нутгаар 1-15 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо 2-8 өдөр байв.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, хужир шүү, хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлж ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич Ч.Баасандулам