Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН


Агаарын дундаж температур: Бүрэн, Лүн, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр сумын нутгаар -19.5°С ... -21.5°С, бусад сумдын нутгаар -13.0°С ... -18.9°С-аар хүйтэн байлаа. Нийт сумдын нутгаар ОЖД-аас +3.0°С...+ 7.6°С дулаан байлаа.
Агаарын хамгийн их температур: Лүн, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Өндөрширээт, Аргалант сумдын нутгаар -7.0°С...-10.0°С, Дэлгэрхаан сумдын нутгаар 2 градус дулаан, бусад сумдын нутгаар -2.0°С...-6.0°С хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур: Баянчандмань, Зуунмод, Баян, Эрдэнэсант, Заамар, Аргалант, Баянцагаан, Дэлгэрхаан, Борнуур сумдын нутгаар -25.0°С...-28.0°С, бусад сумдын нутгаар -29.0°С...-33.0°С хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар +1°С...+7°С дулаан, Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Цээл сумдын нутгаар -0°С...-8°С хүйтэн байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Эрдэнэсант, Мөнгөнморьт, Зуунмод, Лүн, Баян, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар -30.0°С...-37.0°С хүйтэн.
Хур тунадас: Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр: Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Борнуур, Цээл, Угтаал, Заамар, Эрдэнэсант сумдын нутгаар 0.0-0.3 мм, бусад сумдын нутгаар тунадас ороогүй. Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Борнуур, Цээл, Угтаал, Заамар, Эрдэнэсант сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар тунадас ороогүй байна.
Салхины их хурд: Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Баянжаргалан, Эрдэнэ, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар 10-16 м/с, бусад сумдын нутгаар 7-9 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо 1-5 өдөр байв.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр: Цасны дундаж зузаан: Баянчандмань, Жаргалант Зуунмод, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Батсүмбэр, Заамар, Цээл, Борнуур сумдын нутгаар 0-7 см цастай, бусад сумдын нутгаар цасгүй байна.
Цасны балл, дундаж нягт: Баян-Өнжүүл, Батсүмбэр, Аргалант сумын нутгаар 1-4 балл, Жаргалант, Эрдэнэсант, Алтанбулаг 5-9 балл, Баянчандмань, Зуунмод, Заамар, Борнуур, Цээл, Угтаал сумдын нутгаар битүү 10 баллын цасан бүрхүүлтэй. Угтаал, Цээл сумдын нутгаар 0.13-0.21 гр/см3 нягттай байна. Бусад сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
Цасны бүрхэц (хиймэл дагуулын мэдээ), зузаан, нягт (газрын ажиглалтын мэдээ)
(2019 оны 01 дүгээр сарын 10-ний байдлаар)
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, хужир шүү, хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлж ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич Ч.Баасандулам